Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаг үеийн дараах мэдээллийг өглөө. Мал төллөлт оны эхний 28.2 сая хээлтэгчийн 35.0 хувь буюу 10 сая 21.7 мянган эх мал төллөж 9 сая 620.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.6 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгджээ. Ийнхүү хаврын их ажил ид дундаа өрнөж, малчид төлөө амжилттай хүлээн авсаар байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top