Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн улсын уралдааныг 4 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Ур чадвар-2018” уралдаан нь МСҮТ, Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг 3 дахь удаагийн уралдаан юм.
Энэ уралдаанд 6 бүсийн 17 МСҮТ, Политехник коллежоос нийт 24 багш, 28 оюутан суралцагч оролцож байгаа юм.
“Ур чадвар-2018” уралдааны хүрээнд оёдлын мэргэжлийн багш нарын дунд “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг, мөн оюутан суралцагчдын дунд “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар уралдаан зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )