ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм.
Хэн нэгэнд машинаа хэрэглүүлээд, өөрөө төлбөрт орчихлоо, зөрчлийн оноо өөрийн нэр дээр үүсчихлээ гэх асуудал бидний дунд багагүй гардаг. Энэ тохиолдолд ямар зохицуулалт байдаг болон зөрчлийг тухайн дүрэм зөрчсөн жолооч дээр шилжүүлж болох эсэх талаар иргэн Э.Ариунболдын асуултаар төлөөлүүлэн Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Гарьдын хариулснаар хүргэе.
АСУУЛТ: Найздаа машинаа түр зээлүүллээ. Нөгөө найз маань хэд хэдэн дүрэм зөрчсөн ч өөрөө нөхөн барагдуулна гээд мөнгө өгсөн. Гэхдээ эцэст нь энэ бүх зөрчил миний нэр дээр үүсч байгаа нь онцгүй байна. Төр засгийнхаа өмнө дүрэм зөрчдөг жолооч баймааргүй байгаа над шиг хүн ийм нөхцөлд яах вэ?
ХАРИУЛТ: Өөр хүн жолоодож явсан нь нотлогдвол тухайн торгуулийг шилжүүлж болно. Үүний тулд хэзээ, хаана жолоодож байсныг тодруулаад хүсэлт гарган шилжүүлнэ гэсэн үг. Гол нь та өөрөө бичиг баримттайгаа нөгөө жолоочийн хамт Замын цагдаагийн газарт ирэх ёстой. Түүнээс гадна манайхны сайн мэддэггүй нэг зохицуулалт бий. Иргэний хуулийн 499-д ослын улмаас тээврийн хэрэгслийн жолооч гэм хор учруулсан бол эзэмшигч нь хариуцлагыг давхар хүлээх заалт байдаг. Үүнтэй уялдаад торгууль нь ч мөн эзэмшигчтэйгээ хамаатай. Өөрөөр хэлбэл, таны машиныг өөр хүн унаж зөрчил гаргасан бол эзэмшигч та үүнийг мэдэх үүрэгтэй.
Монгол Улсын Иргэнийн хуулийн ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах
499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
499.2.Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй.
499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
юу хуцаад байгаа юм вэ, тэгвэл яах гэж хүний тоо хязгааргүй гэж татвараа төлдөг юм арай биш заалт юма
Ийм чадамжгүй хууль гаргагч нартай тэгээд хууль хэрэгжүүлэгч нар нь бүүр өөрийхөөрөө тайлбарлах гэж зүтгэнэ аль ч орны хуулийг хархад тухай жолоо барьж байгаа хүн хуулийн хариуцлага хүлээдэг энэ бол шударга зарчим
Эргүү төлөгнүүд ийм л хуулинцар батлана ,торгуулийг нь төлчихөөд байхад эзэмшигч дээр нь торгууль нь байгаад байдгийм ажил хариуцсан нөхөд анхаарахгүй бол энэ зөрчил маш их байгаа шүү!
zaaval mashin deer bish joloodoj yavsan hunii ner deer iruuleh estoi sh dee.amigui biet deer ireed baidgiig oilgohgui baina
ХАХУУЛЬ АВСАН ӨГСӨН ХОЁРЫГ ХОЁУЛАНГ НЬ ШИЙТГЭНЭ ГЭДЭГТЭЙ АДИЛ ЮМ БАЙНА.
УИХ-ын тэнэг гишүүд юун тэнэг хууль гаргаад байна аа
499 iin oilgosongui shal teneg bna