”Эрүүл мал-эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна.  2018 он гарсаар 13 аймгийн 43 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгасан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мал –Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сэдэвт сарын аяныг 5-р сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяныг малын гоц халдварт, халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид, мал бүхий иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү сарын аяны хүрээнд Малчид, мал бүхий иргэдэд малын эмийг зөв зохистой хэрэглэх, зүй бусаар үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээний ач холбогдол, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарсан үед малчин хүний хүлээх үүрэг, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах, сэрэмжлүүлэх, аймаг, сум орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах,  Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зэрэг асуудлуудад анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(171.25.193.78) 2018 оны 05 сарын 15

Авилгал авч асуулдлыг шийддэг байгааагүй бол өдийд ийм асуудал дэгдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага Н.Цагаанхүү дарга ажил авсанаас хойш дампуурч байгаа газар. Авлигын асуудал байнга яригддаг байсан боловч батлагдаж нотлогдсон нь энэхүү даргын үед юм. Мөн томилгоотой холбоотой авлигын асуудал байна. Буянт-Ухаа боомтод томилогдсон хэлтсийн дарга нарыг энд тодорхой ярьж болж байна. Тухайн салбарын онцлогыг мэдэхгүй атал очерын урдуур дайраад дарга болдог намын нөхөд алба, хэлтэс, цаашлаад системийн ажлыг унагаж байна. Хяналт шинжилгээ хамтын ажиллагаа гэх хэлтсийг бий болгожээ энэ албанд. Гэтэл нөгөө гайтай суудал суусан Д.Элбэрэлт гэх нөхөр ажил хийдүүлж, сургуульдаа сурах нэрийдлээр амин хувийн ажлаа амжуулж явсанаас биш энэ байгууллагын төлөө өчүүхэн ч зүйл хийсэнгүй ээ. Дараагийн дарга О.Лутбаяр нь Сэлэнгэ аймгаас шилжин ирсэн нэх боловч салбарын талаар ойголтгүй, мэдлэг чадвараар маруухан нэгэн бөгөөд санаачлага гаргаж асуудлыг шийдэхдээ ноль. Мөн захиргаа эрсдлийн удирдлагын хэлтэс гэх зүйлийг толгойлж буй Н.Отгонцэцэг нь тухайн байгууллагад шилжиж ирээд эрх мэдэл булаалдаж хооронд нь хагаралдуулахаа с өөр зүйл хийсэнгүй ээ. Ажилдаа хандаж байгаа хандлага нь Н.Цагаанхүү даргын хэлсэнчлэн трактороор шороо түрж байгаа юм шиг асуудал ханддаг агаад эрүүл мэндийн хувьд комьпютер дээр ажиллах боломжгүй даралт ихэсдэг, толгой өвддөг гэж өөрийгөө тодорхойлсон. Энэ тодорхойлолтынх оо дагуу хажууд нь барлаг буюу туслах гаргаж өгөхгүй бол уяатай нохой шиг хүн болгоныг захирах захирагдах ёс нэрний доор хамаг ажлаа хийлгэж явдаг ёс суртахуунгүй дарга нар олширлоо. Иймд эдгээр албан тушаалд шаардлага хангасан, ядаж л 100 дотор нэмж хасах чадвартай хариуцсан ажлаа хйидэг нөхдийг гаргаж тавь. Эдгээр дарга нарын хамгийн сайн мэдэж байгаа зүйл нь эрх, ямба гэх зүйлээ 200% эдэлдэг атал үүрэг хэриуцлага гэх зүйлийг 200% умартдаг ийм л этгээдүүдийг Н.Цагаанхүү дарга томилжээ. Энд албаны удирдлаг буюу Б.Отгонцэцэгийн талаар дурдахгүй өнгөрвөл шудрага ёсонд хазгай зүйл болно. Энэ хүн томилогдсоноор шудрага ёс, ил тод байдал, Хууль дээдлэх зарчим гэж байхгүй болсон. Учир нь томилогдсон цаг үеээс нь ойрын хүрээлийн ашиг сонирхол нэгтэй, найз нөхдийн харилцаатай байцаагчидтайга а ажлын байран дахь архидалт гэх зүйл хэвийн үзэгдэл буюу бараг л өдөр өнжихөө байсан. Зөвхөн Б.Отгонцэцэгийн найз нөхөд ажлын байран архи уугаад, тасарвал гэртээ харьчина ямарч хариуцлага хүлээхгүй гоё уу? Гэтэл үйлийн үртэй ажлаа хариулагтайгаар хийж яваа нэгэн ганц, хоёр минут хоцроход л ажлаас хална, хариуцлага тооцно гэх нь шудрага ёс, үнэнд гол байхгүй байгаа биз. Эдгээр зах замбараагүй хууль бус үйлдлийг таслан зогсоож хариуцлага тооцож, шахаж шаардаж ажиллахыг МХБ-ын олон нийтэд уриалах байна.

0  |  0
Top