Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж байгаа “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум”-д МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэдээ ирэх 10 жилийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Түүний хувьд хараат бус байхын тулд сэтгүүлчид санхүүгийн эрх чөлөөтэй болох ёстойг юуны өмнө дуулгаад санхүүгийн бэрхшээлгүй байхын тулд сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэх нь юу юунаас чухал хэмээсэн юм. Тиймээс хотын дарга энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байр баригдах газрын асуудлыг шийдэж өгсөн нь юу юунаас чухал гэдгийг онцоллоо.
Мөн тэрээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хийх ажил маш их байгааг сонордуулаад, төлөвлөгөөнийхөө дагуу 1000 сэтгүүлчийн байрны төсөл хэрэгжүүлж, дөрвөн аймагт газрын асуудлыг нь шийдээд байгаагаа дуулгасан юм.
www.zindaa.mn
