Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх тэмцэл гурван хүний алтан аминд хүрэв үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 04

 МАН-ын хуваагдал, нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ил гарч, дээд удирдлагаасаа авахуулаад анхан шатны нэгжүүд хүртэл энэ “тэмцэл”-д татагдан орсон нь нэгэнт нууц биш болоод байгаа билээ. Харин сүүлийн үед энэ “тэмцэл”-ийн гол талбар нь дүүргүүдийн МАН-ын хороод болоод байна. Нийслэлийн дүүргүүдийн МАН хороод засаглалын хямралд орж анхан шатны нэгжүүд нь зохион байгуулалтгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шууд харагдаж байсныг улс төр судлаачид ярьж байсан.

Харин энэхүү нам доторх талцал хуваагдал нь дээд цэгтээ хүрч Сүхбаатар дүүргийн МАН хорооны гурван гишүүний амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П. Баярхүү /Нийслэлийн Засаг даргын орлогч/ -гийн санаачлагаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хэсгийн ахлагч нарыг Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялалд авч явсан байна. Харин энэхүү аяллыг П.Баярхүүгийн туслах н.Отгонтуяа ахлан, Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр, нууц байдалд зохион байгуулжээ. Энэхүү аялалд гурван Старэкс микро автобус хэсгийн ахлагч нарыг тээвэрлэж явсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 28 —аас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явах үедээ осолдож, тус дүүргийн намын хорооны гурван гишүүн Б, Ю, Т нар газар дээрээ нас барж, хоёр хүний биеийн байдал муу, ГССЗТ-д эмчлүүлж байгаа гэсэн ноцтой мэдээлэл бидэнд ирлээ. 

Ноцтой нь аяллын бүрэлдэхүүнд оролцсон МАН-ын гишүүдийн хэлж буйгаар  энэхүү аялал нь энгийн түүх дурсгалт газраар аялах зорилготой бус, МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П.Баярхүүгийн увайгүй аргаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга хэмээх суудлыг авах төлөвлөгөөг хэлэлцэх, нууц хуралдаан байсан гэлээ. Учир нь аяллыг ахлаж явсан н.Отгонтуяа нь П.Баярхүүг Сүхбаатар дүүргийн МАН-ын бүлгийн дарга байх үед нь туслахаар нь, мөн 2012, 2016 оны сонгуульд П.Баярхүүгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан, улс төрийн туслах нь гэдгийг намын гишүүд нотолж байгаа юм.

Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хашиж байгаа байгаа бөгөөд Д.Цогтбаатарыг энэ ажлыг авах хүртэл Одоогийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгдэл ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар /авилгын хэрэгт холбогдогч/ нь тус дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. Харин Г.Төмөрбаатар нь П.Баярхүүдээ дүүргийн намын хорооны Даргын суудлыг өвлүүлэх гэсэн боловч бүтээгүй нь энэхүү дүүрэгт эрх мэдлийн тэмцэл эхлэх үндэс суурь нь болсон гэдгийг тус намын хорооны идэвхитэн гишүүд хэлж байсан юм. Нам дотор эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй үйлдлээрээ алдартай П.Баярхүүгийн энэхүү бусармаг үйлдэл нь нийт МАН-ын анхан шатны гишүүдийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэж намаас хөөх саналын МАН-ын удирдлагад хүргүүлэхээр болоод байгаа юм байна.

Эх сурвалж: Read.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.116.184) 2018 оны 05 сарын 06

Захиалгат мэдээ гэдэг нь ойлгомжтой бн. Амарбаясгалан Мандахбаяр нар захиалагч нь гэж харагдаад бн

0  |  0
Зочин(103.57.92.73) 2018 оны 05 сарын 05

Баярхүүгийн ажил сайн байгаа юм бна. Захиалгатай мэдээ бна.

0  |  0
Зочин(66.181.167.54) 2018 оны 05 сарын 05

Та нар худлаа ярихаа боль. Битгий улстөржүүлээд бай. Төлбөртэй материал тавихаа болимоор юм. Ажил хийж байгаа хүнээ битгий ингэж гүтгэж бай л даа. Юм хийж байгаа нэгнээ ингэж гүтгэж элдэвээр хэлээд байхаар Монгол Улс чинь яаж ч хөгжих вэ дээ. Эвтэй эетэй байж ажил хийж байгаа нэгэндээ урам хайрлаж, дэмжиж байж л энэ улс орон чинь хөгжинө шүү дээ.

0  |  0
Анха(202.70.44.116) 2018 оны 05 сарын 05

Энэ нусан бууг одоо зайлуулаачээ. Хүн амьны хэрэгтэн байна шүү дээ.

0  |  0
Долингор(103.10.23.218) 2018 оны 05 сарын 05

Улс терд бех дуучин жужигчид увайгуйгээрээ амжилт олдог бололтой. Тэгэхдээ тэдэнд урлаг спортоо гэсэн сэтгэл байдаггуй нь эмгэнэл

0  |  0
нам бус хун(49.224.234.64) 2018 оны 05 сарын 05

Ялсан ч , ялаагуй ч , зугаалаад ирье геед л гардагдаа. Зугаалга, архи, хуухен дандаа хамт байдаг . Ялангуяа иймерхуу асуудлаар . Хег нь ч ехнерее авч яваагуй байгаа. Харин цай хоолхийх хуухнууд олон байдагшд . Ене бол монгол заншил .

0  |  0
мухулай(112.72.11.122) 2018 оны 05 сарын 05

их шунасан хүмүүст төрийн жолооог бүү атгуул гэж чингис хаан хэлсэн байдаг

0  |  0
Инженер (202.21.106.114) 2018 оны 05 сарын 05

Лүмпээн.

0  |  0
TAX(106.161.255.128) 2018 оны 05 сарын 04

Ene nuxur ugaasaa butexgui nuxur shu dee. Yagasd yu ch meddeggui nuxur Xotiin zam teevriig xariutssan orlogch xiigeed baidgiig oilhoxgui baina. Tuv gudamjnii zuun ergeltiig boliulax, dugaariig xeden xonog xyzgaarlax geed dandaa butexgui yum xiideg nuxur. Iim mergejliin bus medleg chadvar turshlagagui nuxfuufiig Xotiin darga zailuulaxgui bol 20 ind ch Munxbayriin, Batuuliin araas yavax ni todorxiu.Ene nuxur yu ch xiij chadaxgui.

0  |  0
H(203.91.117.8) 2018 оны 05 сарын 04

Man iig usgah hergtei geseg ni tohorhoi bn

0  |  0
Зочин (66.181.180.130) 2018 оны 05 сарын 04

Албан тушаалын төлөө ингэж улайрч байгаа нь МАН ямар их авилгад идэгдсэн нь харагдаж байна даа.

0  |  0
Zochin(172.58.56.49) 2018 оны 05 сарын 04

Awtiin osliig hurtel uls torjuuleed bgamu

0  |  0
ИРГЭН(202.179.24.251) 2018 оны 05 сарын 04

АЛУУРЧИН АВЛИГАЧ ХУЛГАЙЧ ДАРАНГУЙЛАГЧ НАМЫН ЗАЛГАМЖ ХАЛАА НЭГ ИЙМЭРХҮҮ Л ДЭЭ.ТЭД МӨНГӨНИЙ ҮНЭРИЙГ АХ НАРААСАА МЭДЭРЧ ХАРДАГ БОЛОХООРОО ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭХ НЬ АРГАГГҮЙ ШҮҮ ДЭЭ.3 -ААР ХОРОГДОЖ БАЙГААД ХЭН Ч САНАА ЗОВОХГҮЙ.ӨӨР АРГААР ХОРООЖ ЭХЛЭНЭ ДЭЭ.

0  |  0
Ret(112.72.11.113) 2018 оны 05 сарын 04

Dajgui l zaluushdee

0  |  0
Top