Өдрөөс өдөрт нэмэгдэж буй албан даатгал

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 05

Монголд даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Ердийн даатгалын 15 компани, давхар даатгалын 1 компани, амьдралын даатгалын 1 компани байна. 2017 онд даатгалын компаниуд 144 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олж, үүнээс ердөө 45 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт өгчээ. Даатгалын компаниуд 100 тэрбум төгрөгийн орлого олжээ. Даатгалын хураамжийн нийт орлогыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтийг даатгалын нэвтрэлт гэдэг.  Энэ үзүүлэлт Монголд 0.5 хувь байна. Гэтэл хөгжиж байгаа орнуудад даатгалын нэвтрэлт гурван хувь, олон улсын дундаж долоон хувь байдаг. Эндээс ойрын ирээдүйд хөгжиж байгаа орнуудын түвшинд очиход Монголын даатгалын зах зээл зургаа дахин тэлэх болно. Цаашдаа олон улсын дундаж үзүүлэлтэд хүрэх үед даатгалын зах зээл 14 дахин тэлнэ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл даатгалын компаниудын орлого ирээдүйд 600 тэрбумаас 1 их наяд 400 тэрбум төгрөгт хүрнэ. Энэ бол баялгийн хуваарилалт маш том нөлөө үзүүлэх тоо юм. Гэтэл даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг харвал бүгд цөөн «ГЭР БҮЛ»-ийн өмчлөлтэй байгаа нь ихээхэн эмзэглэл төрүүлж байна. Хэрэв даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг өөрчлөхгүй байх аваас ирээдүйд даатгалын зах зээл тэлэхийн хэрээр баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлнэ.

Нөгөө талаас даатгалын зах зээлд эрүүл өрсөлдөөн дутагдаж байна. Даатгалын компаниуд гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироодог үйлдлүүд их байна. Тухайлбал,  даатгалын компаниуд «Даатгуулагч гэрээгээ цуцалбал үлдсэн хугацааны даатгалын хураамжийг буцааж олгоно» гэсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироосоор байна. Тэд «Манай компаний дотоод журмаар таны мөнгийг буцаан олгох боломжгүй» гэсэн тайлбар өгдөг байна. Даатгалын компаниуд гэрээнээс давсан дотоод журам байгаа нь  шууд хэлэхэд боловсон луйвар юм. Жолоочийн хариуцлагын даатгал бол албан журмын даатгалын нэг юм. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өндөр байна. Замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох арван онооны системийг даатгалын компаниудын захиалгаар хийсэн гэх хардлага нийгэмд хүчтэй байдаг. Гэтэл Монголын Даатгагчдын Холбоо албан журмын 34 төрлийн даатгалыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Даатгалын компаниудын лоббигоор ойрын үед албан журмын даатгалууд нэмэгдэх нь лавтай. Албан журмын даатгалд  нотариатч, өмгөөлөгч, эмч, багш зэрэг мэргэжлийн хариуцлагын даатгалууд нэмэгдэнэ. Даатгалын компаниуд ёс зүйтэй  ажиллавал албан журмын даатгал бидэнд үр өгөөжөө өгнө. Харин банкууд шиг, шатахуун импортлогчид шиг  хуйвалдаад байвал бидэнд ихээхэн дарамт болох нь тодорхой.

Дээр дурдсан хоёр шалтгаан бидэнд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй болсоныг харуулж байна. «ХАМТЫН ДААТГАЛЫН КОМПАНИ» бол бидний хүсэн хүлээсэн тоглогч мөн. Японд топ зургаан даатгалын компаний дөрөв нь хамтын даатгалын компани байна. Японы даатгалын зах зээлийн бараг 40 хувийг хамтын даатгалын компаниуд эзэлж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 06

Ард тумнийхээ телее биш еерсдийнхее телее уйлчилдэг даатгалын асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй манай эмнэлгийн байгууллагын даатгал гол даатгал гэтэл яаж ард тумэндээ энэ даатгал нь хурдэгийг мэдэгдэдгуй солонгост бол шууд даатгалын тогтолцоогоор бух хасагдах зуйл нь хасагдаад ил тод явагддаг манайд дараа нь эргуулж авна ч гэх шиг аль болох егехгуй талаас нь даатгал нь хийгддэг

0  |  0
Zochin(107.77.92.89) 2018 оны 05 сарын 05

Mongol d bol daatgal busad salbart baigaat adil buun luuvar .tur hyanalt tavihgui heseg buleg humuus hyazgaargui bayajaad l

0  |  0
Зочин (59.153.112.58) 2018 оны 05 сарын 05

Даатгалын тогтолцоо манайд хөгжих болоогүй байна.Энэ олон даатгалын компаниуд албан болон албан бус хэлбэрээр ард иргэдээс даатгалын хураамж авч байгаа боловч хүн дээ хүрч үйлчлэхдээ туйлын хойрго байдаг.Гадны орны туршлагыг судлах хэрэгтэй шүү дээ.Даатгалын ашиг тусын сурталчилгаа маш муу

0  |  0
Зочин(203.91.115.35) 2018 оны 05 сарын 05

Төрөөс зөвшөөрөл авсан боловсон луйвар.

0  |  0
Top