Хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байраар ухрахад Зөрчлийн хууль нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Сэтгүүлчид нийгэмд болохгүй байгаа, алдаа, дутагдалтай бүхэнд шүүмжлэлтэй хандаж, засаж залруулахын төлөө ажилладаг. Бусдын сайн сайхны төлөө бичиж туурвисаар өнөө хүрсэн. Харин өөрсдийгөө хэрхэн анхаарч бичдэг билээ. Манай улсын хэмжээнд 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 4500-4700 хүн ажилладаг тухай, 50 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгааг "Глоб интернэйшнл" төрийн бус байгууллагаас гаргажээ. Дийлэнх буюу 2500 орчим нь телевизийн салбарт ажилладаг мэргэжлийн сэтгүүлч юм байна.

МСНЭ сэтгүүлчдийн цалин, нийгмийн асуудлыг хүчтэй хөндөж эхэллээ. Цаг үеэ олсон арга хэмжээ гэдэгтэй цөөнгүй сэтгүүлч санал нийлэх байх. Уламжлалт хэвлэл мэдээллийн тоо цөөрсөөр байна. Харин эсрэгээрээ сайтуудын  тоо нэмэгджээ. 2013  онд 123 сонин хэвлэгдэж 23 сая ширхгээр борлогдож байсан бол 2017 онд 88 болтлоо бууран, 14 сая ширхэг хэвлэгдсэн байх юм. Иргэдийн 46 хувь нь сонин тааралдвал уншдаг гэнэ. Харин телевизийг өдөрт 77 хувь нь 2-3 цаг үздэг  дундаж судалгаа байна. Өнгөрсөн жил сонин нэгээр, сэтгүүл есөөр, радио наймаар буурч, телевиз хоёроор нэмэгдэж, 127 болсон. Өргөн нэвтрүүлгийн 16, хотод 47, хөдөөд 64 телевиз ажиллаж байна. Сэтгүүлийнг борлуулалт 35-36 хувиар буурсан. Харин уншигчдын нэг хувь нь сэтгүүлч уншдаг гэжээ. Эсрэгээр сайтуудын тоо нэмэгдэж эхэлсэн. 2013 онд 77 байсан сайт 100 сайт болж, үүнээс 34 нь редакцитай, үлдсэн нь бусдаас мэдээгээ хуулбарладаг байна. Харин уламжлалт хэвлэлүүд дэргэдээ цахим сайтуудтай болох хандлага эрс өсчээ. Твиттер, пэйж хуудастай болсон гэсэн үг. Харин хуурамч сайтууд бий болж буй нь мэргэжлийнхний санааг зовоох болжээ. Ер нь, дэлхий нийтийн хэвлэлийн чиг хандлага эрэн сурвалжлах чиглэлд төрөлжих хандлагатай болсон аж.  Гурван сая хүн амтай улсад 434 хэвлэл  мэдээллийн хэрэгсэл байгаа нь ахадсан тоо гэнэ. Эсрэгээрээ хэвлэмэл сонины санхүүд нэлээд нөлөөлдөг. Харин хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны жагсаалтад байна. Өмнө жилээс хоёр байраар ухарчээ. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог бууруулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Дээр өгүүлсэн Монголын хэвлэлийн мэдээллийн тайланд 182 зөрчил бүртгэгдсэн гэнэ. Үүнийг Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбон тайлбарлаж байгаа юм. Цаана нь эрх нь зөрчигдсөн сэтгүүлчид бий гэж "Глоб интернэшнл" байгууллага үзжээ. Цахим сайт 51, радио дөрөв байна. Өмнө нь, 180 хүрсэн зөрчил гараагүй аж. Зөрчлийн хуулиар 2018 оны гуравдугаар сар хүртэл 230 гомдол ирсний дийлэнх нь хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой юм. Сэтгүүлчийг дарамталсан зөрчил 18.3 хувь, эх сурвалжаа хэлэхийг шаардсан тохиолдол 8.3 хувь, ажлаа хийхэд нь саад болсон, мэдээлэл өгөхөөс татгалзсан зөрчил 5.1 хувийг эзэлсэн бол сэтгүүлчид халдсан зөрчил гараагүй байна. 2017 онд шүүх дээр шийдэгдсэн 49 хэргийн 12 нь сэтгүүлч, хэвлэлийн байгууллагатай холбоотой байжээ. Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас 75 сая төгрөг нэхэмжилсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон аж. 1999-2017 оны хооронд шүүхээр захиргааны болон эрүүгийн 848 хэрэг шийдэгдсэн байгаагийн 50.2 хувь нь сэтгүүлч, хэвлэлийн байгууллагатай холбоотой байгаа юм. Олон улс манай улсыг  хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтаасан байна. Зөрчлийн хууль хэвлэлийн эрх чөлөөг хойш ухраах нэг нөхцөл болсоор байгаа юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ю(202.21.106.137) 2018 оны 05 сарын 07

Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ

0  |  0
ю(202.21.106.137) 2018 оны 05 сарын 07

Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ

0  |  0
ю(202.21.106.137) 2018 оны 05 сарын 07

Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ

0  |  0
Top