Сөүлийн гудамжинд байрлах “Аз жаргалтай Улаанбаатар” хот чимэглэлийн баримлыг энэ сарын 03-ны шөнө үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн бөгөөд хөшөөг зориудаар татаж унагаасан бичлэг үлджээ. Энэхүү баримал болон ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө 20 сая төгрөгөөр бүтээж байсан юм. Одоогийн байдлаар камерын бичлэгээс тус залууг замын эсрэг талд байрлах Үйлчилгээний газраас гарч байсныг тогтоогоод байна. Гэмт этгээдийг олоход тусалж хамтарч ажиллана уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлжээ.
Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд баригдсан хөшөө шүүмэлжлэлд өртсөн. Хэдийгээр хувь иргэн бүтээсэн ч. Үүний араас модернист гэх тайлбар дагах нь тодорхой байсан. Эээн ч ёсоор болсон. Шогч нэгэн нь “Энэ арай биш ээ. Модернист ч гэлээ будаач, будаач гэхэд сахлаа будав гэж... Урлаг шүү дээ, модернист гэхэд гарын дүйтэй хүүхэд баримлын шавраар ийм юм хийчихдэг. Ямар ч урлагийн мэдрэмжгүй барималч сонгож дээ” хэмээж цахимд жиргэсэн..
Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнөөс Монгол Улсын гурван аварга төрсөн бөгөөд эл нутгийг монголчууд бөхийн өлгий нутаг гэж ярьцгаадаг. Уйлган голын гурван аваргын хөшөөг хэзээ янзалж өнгө зүсийг нь сэргээх талаар Цагаан-Үүр сумын Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваа “Энэ хөшөө 2011 онд баригдсан юм. Манай сумын нэг залуу 80 жилийн ой болохтой холбогдуулан өөрөө хөрөнгө гаргаж, гүйцэтгэгчээ авчраад бариулсан хөшөө юм.
Энэ хөшөөнд зориулж ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргасан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай сумын төсвийг шалгаад үзнэ биз дээ. Уйлган голын гурван аваргынхаа хөшөөг бүтээхдээ олонд зориулаагүй, бөхийн өлгий нутаг гэсэн утгаар нь босгосон юм аа. 2021 онд Цагаан-Үүр сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Тэрнээс өмнө мөнгө төгрөг нь олдвол засаж янзлах л байх даа. Энэ хөшөөг бүтээхийн тулд сумын захиргаанаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргаад сумын удирдлагууд идэж уусан юм байхгүй ээ гэдгийг дахин хэлмээр байна” гэсэн хариулт өгч байлаа. Манай улсад морины 1032 хөшөө, бөхийн 538 хөшөө төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн 341 хөшөө, хонь ямааны 1652, аргаль янгирын 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 ширхэг хөшөө бүртгэгджээ. Дээр өгүүлсэн, өдгөө нураасан хөшөө хотын өнгө үзэмжид нэмэр болсон, хүүхэд, багачууд дэргэд нь зогсч зургаа авахуулдаг байсан. Одоо эзэн холбогдогчийг олох л үлдлээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхий бидны монголчууд мориноосоо дор ухаантай болж байна даа