Үнэний ортой байж болох дээрх үгийг боловсролын салбарт нэгэн насыг зориулсан буурал хэлсэн учраас үүнд дөрөөлөн нэгэн зүйл хүргэхийг зорив. Түүнээс бус цаг наргүй ажилладаг багш нарын хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэх гэсэн санаа байсангүй.
Нийгмийн тэргүүлэх салбар, тэр тусмаа аливаа улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг боловсролын салбарт болох болохгүй зүйл олон бий. Бид боловсролын салбарт чухам юу нь болохгүй байна вэ гэвэл сургууль цэцэрлэг, анги танхимын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа нь хөгжилд чөдөр тушаа болж байгаа мэтээр ярьдаг. Өнөөдөр анги танхим хүрэлцэхгүй гурван ээлжээр хичээллэж байгаа нь үнэн хэдий ч энэ асуудал бол цагийн аясаар эдгэж илаарших зүйл гэдгийг Төрөөс явуулж буй ойрын хөгжлийн хандлагаас харчихаж болохоор санагдлаа. Тодотговол, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас боловсролын салбарт энэ жил урьд өмнө тусгаж байгаагүй өндөр төсөв зарж 127 цэцэрлэг, 93 сургууль барина” хэмээн мэдэгдсэн. Энэ бол хоосон яриа биш, УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж, төсөв хөрөнгө нь шийдсэн асуудал. Сургууль цэцэрлэг барих асуудал нь зөвхөн өнөөдрийн ярьж байгаа 93 сургууль, 127 цэцэрлэгээр зогсохгүй цаашид үргэлжилнэ гэхээр энэ асуудалд цэг хатгах боломжтой.
Тиймээс боловсролын салбарт алдаа оноо байх аваас сургууль цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй гэсэн шалтаг тоочилгүй өмнөө байгаа асуудлыг цэгцлэх үүрэг нь бидэнд оногдож байна гэдгийг ч нуусангүй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үг байдаг ч савгүй байлаа ч сааль нь бэлэн байх учиртай салбар бол боловсрол хэмээн олон жил ажилласан ахмадууд хэлэх болжээ. Арга ч үгүй биз, нийгмийн хөгжлийг түүчээлэн яваа боловсролын салбар учраас байшин барилга яриад хойш яргаад байж болохгүй байх.
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар бол юуны өмнө багш нарын хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэйг сануулсан. Гэхдээ багш нараа хариуцлагатай, санаачилгатай байлгая гэж байгаа бол цалин урамшууллын асуудал зүй ёсоор тавигдаж таарна. Идэвхи санаачилгатай ажиллаж байгаа багш нар, өдөр тутам оногдсон цагаа дуусгаад нуруугаа харуулж байгаа багш нарын хооронд асар том ялгаа бий учраас цалин нэмэх гэхээсээ илүүтэй урамшууллын өндөр тогтолцоог боловсруулан тавих хэрэгтэй бөгөөд урамшуулалт цалингийн хэмжээ өндөр байхыг сануулсан. Үүнд тохирсон маш нарийн зохицуулалттай механизм байх бөгөөд багшийн хариуцан ажиллаж байгаа хүүхдүүдийн сурлагын чанарт дүйсэн урамшуулалт цалин байх аж. Өнөөдөр мөрдөгдөж байгаа урамшууллын систем байдаг ч нарийн зохицуулалт үгүйгээс гадна урамшууллын хэмжээ маш бага чамлалттай хэмээсэн.
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гээд жагсаж байгаа багш харсан уу гэвэл хэн ч үгүй гэх байх. Гагцхүү цалин хангамж муу гэсэн жагсаал бол байнга болж байдаг нь бидний сэтгэлд хоногшиж үлдсэн зүйл. Цалин бага, хаанаа ч хүрэлцдэггүйг бид бүхэн мэднэ. Нөгөө талаар өнөөдөр манай эдийн засагт цалин нэмэх боломж туйлын муу, эдийн засаг сайжрахаар багш нарын цалинг системтэйгээр нэмнэ гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг салбарын сайд дуулгана билээ. Мэдээжийн хэрэг эдийн засагт эрх биш ногоон гэрэл асч байгаа болохоор цалин нэмж таарна. Нэмэхдээ урамшууллын системээр нэмэх нь туйлын зөв. Тэгэхээр багш нар урамшууллын шинэ ситемтэй болох талаар жагсаал хийх нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж буй.
Нөгөө талаар шинэ стандартын дагуу бид зургаан настныг сургуульд элсүүлэн сургаад чамгүй хугацаа өнгөрчээ. Зургаан настнуудыг нэгдүгээр ангид элсүүлэхэд тулгамддаг нэг асуудал нь сургууль хүрэлцэхгүй гэхээсээ илүүтэй ганц багш хүрэлцэхгүй тохиолдол бий. Чиг зүгээ олоогүй зургаан настнууд нэг ангид 40-өөс дээш сууцгааж байгаа. Ийм ангид заавал туслах багш байх шаардлагатайг туршлагатай багш нар ярьдаг. 40, 50 зургаан настантай ангид нэг багш яагаад ч хүрэлцдэггүй, хүрэлцэж байгаа мэт харагддаг боловч хүүхэд бүрт тэр бүрий хүрч ажиллаж чаддаггүй аж.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийх, намын харъяаллаар захирал, эрхлэгчээр томилогдон ажилладаг байдал байсаар байгааг ч анхаарах ёстойг сануулав. Намын харъяаллаар томилогдож ирсэн захирал, эрхлэгч нарт ажлын ямар ч дадлага туршлага байдаггүйгээс гадна сэтгэл байдаггүй. Тэр хэрээр даргын суудалд суух дуртай хүмүүсийн талбар болчих вий гэсэн болгоомжлол ч байдаг аж.
Мөнхүү дүүргүүдэд байх Боловсролын хэлтэс босоо удирдлагатай ч аль нам дүүргийн тамгыг барьж байгаагаас шалтгаалан, яамнаас томилогдож очсон хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргатайгаа ойлголцохгүйд хүрч улстөржилт хэрээс хэтэрдэг байна. Нөгөө талаар бид гадны хөтөлбөрт хэт дулдуйдаж монгол ахуйгаас хүүхдийн сэтгэхүйг салгаж байгаа явдал бий. Ялангуяа 2012-2016 онд энэ явдал давтагдсан. Өнөөдөр Төрөөс сургалтын системд оруулсан гадны том хэмжээний төсөл хөтөлбөр байхгүй ч хэсэгчилсэн хэмжээнд буюу дүүрэг хорооны хүрээнд эрлийзжүүлсэн, үр өгөөж багатай хөтөлбөр хэрэгжүүлсэн болж байгаад ч шүүмжлэлттэй хандсан билээ.
Тэгэхээр салбарын мэргэжилтнүүд, ахмад багш нар бид юуны өмнө сургууль цэцэрлэгийн хүрэлцээ ярьж, цалин хангамж нэмэгдүүлэх асуудалтайгаа дөрөө харшуулан тулгамдаад байгаа энэ мэт асуудлаа ч зэрэгцүүлэн тавих ёстойг сануулсан юм
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 39 )
Сургууль хүрэлцэхгүй суралцах орчин байхгүй гэж жагсах багш хэзээч байх есгүй яагаад гэвэл энэ бол 1засгийн газрийн үүрэг 2 монголоос өөр хаанахын аль ч оронд боловсролын салбар тэргүүлдэг юмаа
Ардчилсан нам Засаг барих хугацаанд нэг ч удаа ямар ч хэлбэрээр жагсаал цуглаан болдоггүй л мэдэх юм санаж байна. АН-ыхан засгаас буугаад л эхгийн ард болонгуутаа Төр засгийн хийх ажил үүргийг гэнэт санаад л шаардаад л холбоо эвсэл үүсгээд л жагсуулаад эхлэдэгийг л гайхаад байхын. Хамгийн гайхмаар нь Өөрсдөө засаг барьж байхдаа хийж болдоггүй ийм юмаа дараа хийлгэх гээд хийж болно гээд уриалж шахаад босгоод байхын
Бага ангийн багш нар Хичээлээ 4-5цаг заадаг бусад дэвтэр засах гэх мэт ажлаа ажил дээрээ үлдсэн 4 цагт нь хийдэг болох ёстой,Өглөө ажилдаа цагтаа ирээд хурууны хээгээр цагаа бүргүүлээд тарахдаа бас бүртгүүлдэг тогтолцоонд шилжмээр юм,Багш болгон муу биш ч бас сайн биш, Харин цэцэрлэгийн багш бол хэцүү,,Одоо багш болж буй мэргэжилтнүүд бол ЕБС-д сурлагаар тааруу хүмүүс л *том том *мөрөөдөж ЭЕШ ийн шалгалтаа өгөөд *бүдрээд* уруудаад багшийн сургууль дээр *тогтсон* хүмүүс л багш болж байгаа
tsetserlegiin erhlegch nar bur ch ih mongo tatdag sguu....edgeer erhlegch nariig hyandag shalgadag gazar gej bna uuu...gomdoloo gargamaar bnaaaaa
45-р сургууль сургуул засварын 30,0 төгрөгийг жил болгон авдаг ш дээ, өөрсдийн цалингаа хүргэж яадаж байхад, за тэгээд өөр бусад янз бүрийн мөнгө байнга татдаг
Биеийн амрыг харж багш хийдэг болж бн уу энэ нөхдүүдийг 10 мин хүүхдийн шуугианд байлгаад үзэх юмсан ёстой гөлөг болох байлгүй хөлдүү толгойнууд
50-60 хүүхэдтэй багш ажиллаж чадахгүй туслах багш зайлшгүй шаардлагатай
tsalingaa nemehgui bol yaj oligtoi surlagatai humuus bagsh bolohov dee.Muuguud l arga buyu bagsh bolohoor songolt hiij bgaa.
chanar unendee muu bagsh nariin medleg unendee hotsrogdsoon naad tsalin chini hahgalttai ho zondoo tserserleg surguuli nemegdej bgaa shuu dee MAN ih yum hiij bnaa hoorhii harin ch bayrlaa ho
үндсэн хуульд буруу заалт оруулсанаас хотын хүн амын хэт төвөлрөл үүсч ачаалал даах чадваргүй орон сууц анги танхим хүрэлцэхгүй хулгай дээрэмын уурхай болсон
hiih azilgui humuus bna calin buu ogtegeed eh eceg oorsdoon zaahgui yu tednees yul dordoo gezdee
ed estoi neg uls torin Onig pisdanuud yumaa AH iin bas l neg shouchinguud
1 дүгээр ангийн багш давтлага өгнө, IQ хөгжүүлэнэ гээд ангийнхаа 40-н хүүхдээс сард 30.000 мянгийг татчихаар чинь хэд болж бна даа. бас цалингаа авч годон гутал энэ тэрийхээ лизингийг төлчихнө болоод л байгаан биш үү
/OYU TOLGOI ediin zasagt ymar nuluu uzuuldeg ve/...ene niitlel deer setgegdel bichich bolohgui ym..
Өдөрт ихдээ 4 цаг ажилдаг, зуны 3 сар цалинтай амардаг хүмүүс шүү дээ. Хүүхдүүд дандаа хулхи онц сурдаг багш нар лай л бга даа.
seheetnii ORK davhraga....diplomtoi sain bagsh AJILGUI zundoo bga tedniig ajiluul...
Багш та хүүхэп шуугсан их өргөөний эзэн байхоо болиод удаж байгаа шүү. Цаг нөхцөөсөн хэрүүлийн тулам, хүүхэд зовоосон татварын байцаагчид, туг барьж гудамжинд гарсан шантаажчид
Цалин нэмвэл чадалтай хүмүүс нь ороод энэ жагсаж байгаа нөхдүүд бүгд жийгдэнэ ккк. Мэдээж шалгуур өндөрсөнө ядаж л хувийн сургуулийн багш шиг суух эрхгүй болно. Одоогийн багш нар хүүхдийн олимпиадад ирсэн тоог хараад юу ч хэлж чадахгүй зугтдаг юм билээ. Тэгэхээр цалиндаа таарсан л ажил хийж байгаа чанартай боловсролд бол улс ч эцэг тх ч мөнгө хайрлахгүй. Цалингаа нэмээд 8 дугаар ангийн олимпиадын бодлогоор шалгалт аваарай бараг бүх сургууль мат-ийн багшгүй болно шүү
сэтгүүлчид гэж хөгийн амьтад бдг болжээ.хэний хүчинд таван үг холбож хүн муулах чадвар эзэмшсэнээ бодож тунгаа.энэ улс төрчид хэзээ боломжтой бна цалин нэмье гэж бсн юм бэ үргэлжил хямралтай бна мөнгө бхгүй судалж бна гэж бдг.тэгсэн бтлаа сонгуулийн сургаар маш их мөнгө цацдаг шүү дээ.
10-20sayaar zahiral boldog huuramch magistrtai zahiral, 300gaas 1 say ogoj bagsh boldog bagsh nar, neg surguulid 10s deesh jil ajillaj deeshee mataas bichij zahiraldaa dolignoson bagsh nertei avgai nar tsalin nemehiig shaardah ni zov uu? Medeej yos zuitei bagsh nar bgaa ni todorhoi. Hamt olon hen ni hen be gedgiig medej l bgaa.
чи өөрөө цалин муу гэж жагсаж үзсэн үү? хаалтын гэрээ авахгүй гэж захирлыхаа эсрэг зогсож чадсануу? гэр бүлээ санаа амар тэжээж чадаж байна уу үгүй бол захиалгат нийтлэл бичиж гуйлагчин царайлж яваа биз
Ард түмэн ядуу бна жагсаж бгаа УИХ -н гишүүдийг харсан уу та нао
Tenegt ene chin 2oor asuudal. Setguulcheeeeeee
surguuli tsetserleg bvr yriadgh hereggvi tsalingaa nemj ghadahgvi bga hylgaighyydad
Хүрэлсүхийн ярьдаг энэ жилийн өмнө нь байгаагүй их бүтээн байгуулалт бол угтаа сонгуулийн шоу, кампанит ажлын урьдач бэлтгэл юм шүү. Энэ жил шинээр баригдаж, бүрэн төсвөөрөө ашиглалтанд хүлээлгэн өгөх нэг ч сургууль цэцэрлэг байхгүй. Бүгд тал төсөвтэй. Чухамдаа МАН-н эрх баригчид энэ ба хойтон жилийн нийт бүтээн байгуулалтыг энэ жилд багтаан эхлүүлж байгаа нь энэ. Хойтон шинээр юу ч баригдахгүй. Зөвхөн 18 оны бүтээн байгуулалтыг гүйцээн барина. Харин 20 оны сонгуулийн босгон дээр бид урьд өмнө нь байгаагүй их бүтээн байгуулалтын туузыг нэг дор хайчлах юм. Бас л овжин байгаа биз?
цэцэрлэгийн багш нарын цалин бага биш шүү дээ цалинг нь нийтэд мэдээлээч ээ
Manai bagsh aimaar shunaltai,hicheelee oligtoi zaaj chaddaggyi,suragchidiig hel amaar aimaar doromjilno sh dee,
Жагсаад жагсаад мөнгө нь байхгүй юм чинь яахав дээ . Ажлаасаа гараад солонгос явахгүй юу даа . Заавал биеийн амраа харж наад ажлаа хийх ёстой юмуу та нар
harin tm ..