УИХ-ын гишүүд Зоригийн хөнөөсөн асуудлаар хаалттай хуралджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

УИХ-ын зарим гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар Төрийн ордны "А" танхимд хаалттай хуралдсан мэдээлэл гарч эхэллээ.  С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах Ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэр С.Зоригийн хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэж, нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Үүнтэй холбоотойгоор  гишүүдийг хаалттай хуралдсан гэж байгаа юм. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурал дээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн  хэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөж, ихэнх гишүүд мэдээлэл сонсмоор байна гэсэн санал хүртэл гарсан аж. 

 

А.Эрдэнэ 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зо(202.9.41.13) 2018 оны 05 сарын 09

энэ бүхний ард жэнко л байгаа даа

0  |  0
иргэн(202.179.27.226) 2018 оны 05 сарын 08

МАН, Хууль зүйн байнгын хорооныхон, Хууль зүйн Сайд нэг Эмэгтэй сэтгүүлч түүний багийнханаас муу ажиллаа хийж байна даа, Та бүхнээс их Мэдээлэлтэй байна ш дээ, Мөнхбаясгалан түүний Багийнхан ёстой Мундаг,

0  |  0
Top