АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн нь Чуулганы хуралдааны дэгийн хуулийг зөрчлөө гэв

2018 оны 05 сарын 08

 

УИХ-ын ХЗБХ-ны хурлаар АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн нь МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хууль зөрчлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

АТГ-ын  удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж  Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг доор хавсаргав.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам:

45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгийн газар


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.247) 2018 оны 05 сарын 09

Зикад шууд салаавч өг,,, маанагууд хууль зөрчиж энэ улсыг хуульгүй улс болгох санаа нь явж л байна,,,

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 05 сарын 09

Ерөнхийлөгч эргэн тойрондоо БОЛОВСРОЛ нимгэн хүмүүсээр хүрээлүүлж, тэд нар нь еРӨНХИЙЛӨГЧИЙН нэр хүндийг унагаж байна. Женко өөрөө ч ӨС ХОНЗОН их хүн юм байна

0  |  0
irgen(202.21.118.174) 2018 оны 05 сарын 09

erhem gishyydee!!huulia deedleh yyregee martaj bolohgyi shyydee!! shudarga esuug togtooh setgel alga uu!!!!???????

0  |  0
иргэн(202.179.27.226) 2018 оны 05 сарын 08

МАН энэ үйлдлээрээ Намынхаа нэр хүндийг Олон түмний дунд навс унагалаа даа , Хөөрхий, Мэхт мэхэндээ л гэгч болж байна дөө,

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 08

ih hurliin gishyydiig zeverleh boljee, tenegyyd l baih um

0  |  0
Зочин(202.179.31.27) 2018 оны 05 сарын 08

Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн саналыг жалга довноос сонгогддог УИХ-ын гишүүд хэлэлцэхгүй гэдэг үнэнд нийцэхгүй л байна. Ийм УИХ байх ч гэж дээ.

0  |  0
zochin(202.21.127.131) 2018 оны 05 сарын 08

Huulia bolovsruulj chadahaa bolijee.Huuliud hoorondoo hariltsan shuteltseetei baij heregjine bizde.Neg huuliin zaaltig heregjuuleh geheer nuguu neg huuliin zaalttaigaa zurchilddug bj bolmoorgui ba.

0  |  0
Top