УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачилсан ”Баяжуулсан хүнсний тухай хууль” батлагдлаа.

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Өнгөрөгч долоо хоногт парламентаар Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Энэ нь манай улсад анх удаагаа хүнс баяжуулах эрх зүйн орчныг бий болгосон гэсэн үг юм.  

Хуулийн гол агуулга хийгээд энэ хуулийг баталсны ач холбогдол нь юу болох талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Ундраагаас тодрууллаа.

Монголчууд эрүүл мэндийн хувьд шим тэжээл буюу анагаахын хэлээр эрдэс, элементийн  дутагдалд орох нь түгээмэл.

-Энэ хуулийн зорилтыг аминдэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор зарим нэр төрлийн хүнсийг баяжуулах, хүртээмжтэйгээр тасралтгүй үйлдвэрлэх, баяжуулагч бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх, худалдахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тодорхойлсон байна.

Хуулийн гол агуулга нь юу вэ, ямар харилцааг зохицуулах вэ. Энэ талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-Хуулийг яагаад батлах болсон шаардлагын талаар эхлээд товч мэдээлэл өгье.  Манай монголчууд эрүүл мэндийн хувьд шим тэжээл буюу анагаахын хэлээр эрдэс, элементийн  дутагдалд орох нь түгээмэл. Ялангуяа нийтлэг Д, А витамин, тодорхой хэсгүүдэд төмөр, фолийн хүчил гээд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс, элемент буюу бидний нэрлэж заншсанаар төрөл бүрийн витамин, шим тэжээлийн  дутагдалд орж, үүнээсээ болоод өвчин эмгэгт өртөмтгий болдог нь олон судалгаагаар тогтоогддог.  

Онцолж Үндэсний тавдугаар судалгааг дурдъя. Хүн амын хүнс тэжээлийн байдлын тухай энэ судалгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн. Энэ судалгааны дүнд санаа зовохоос өөр аргагүй хэд хэдэн ноцтой байдлыг гаргаж ирсэн. Манай улсын нийт хүн амын 80 гаруй хувь витамин Д - ийн дутагдалтай. Үүнээс дийлэнх нь маш өндөр хэмжээний дутагдалтай, хэт дутагдалтай, цөөн хувьд нь тодорхой хэмжээний дутагдалтай гарсан. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд ямар хэмжээний дутагдалд орж байна,  энэ нь хүн амын орлогоос хамаарч байна уу гээд нарийвчлаад судлахад орлого, хүйсээс үл хамааран жигд дутагдалтай нь харагддаг.

Монголчууд одоогоос 50-60-аад жилийн өмнө, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг, зун цагт, дулааны улиралд нарнаас Д витамин авч чаддаг байсан. Хүүхдүүдээ элсэн дээр гадаа тоглуулдаг байж. 

-Хэзээнээс ингэж эрдэс, шим тэжээлийн дутагдалд ордог болчихсон юм бол?

-Монголчууд одоогоос 50-60-аад жилийн өмнө, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг, зун цагт, дулааны улиралд нарнаас Д витамин авч чаддаг байсан. Хүүхдүүдээ элсэн дээр гадаа тоглуулдаг байж. Сүүлийн жилүүдэд сүү, цагаан идээний хэрэглээ эрс багасаж, хүүхдүүддээ чихэрлэг төрлийн хүнс их хэрэглүүлдэг болсон.

Ялангуяа чихэрлэг ундаа, төмсний чипс их идүүлдэг. Томчууд ч бэлэн хоолны хэрэглээгээ  нэмэгдүүлсэн. Хүнс тэжээлийн бүтэц ийм байдлаар нэлээд өөрчлөгдсөн нь шим тэжээлийн дутагдалд ороход нөлөөлснийг судалгаанууд харуулдаг.

 

-Баяжуулсан хүнсний тухай хууль энэ асуудлыг шийдэх зорилготой гэж таны ярианаас ойлголоо?
-Ерөөсөө л тийм. Манай улсын хувьд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэрээр хүнсээ баяжуулж байсан туршлага бий. Төмрөөр баяжуулсан гурил үйлдвэрлэж байсан, “Иоджуулсан давс” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Давсаа заавал иоджуулсан байх ёстой гэдэг шаардлагын ачаар монголчууд өнөөдөр бамбай булчирхайн өвчлөлөөс 97 хувийн үр дүнтэй сэргийлж чадсан нь иоджуулсан давс хэрэглэсний сайн жишээ.

Дэлхийд хүнсээ заавал баяжуулдаг 80 шахам улс байна. Өндөр хөгжилтэй орнууд хүнсээ бүгд баяжуулж хэрэглэдэг. 

Дэлхийд хүнсээ заавал баяжуулдаг 80 шахам улс байна. Өндөр хөгжилтэй орнууд хүнсээ бүгд баяжуулж хэрэглэдэг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг, гурил, талх, сүү, хүүхдийн сериал, зарим улс хүнсний тосоо баяжуулдаг.

Монголчуудын хувьд хамгийн түгээмэл хоол хүнс нь мах, сүү, гурил болохоор эдгээр хүнсийг баяжуулж болно. Махыг баяжуулах хэцүү. Ямар ч байсан гурилыг Д, А витамин, төмөр, фолийн хүчилээр, сүүг Д витамин, кальциар баяжуулж болно.

-Хуульд эдгээр нэр төрлийн хүнсийг ийм эрдсээр баяжуулна гэж нэр зааж оруулсан уу. Хүнсийг баяжуулах нь үйлдвэрлэгчдийн хүсэл зориг, санаачилгын асуудал байх уу эсвэл баяжуулах ёстой гэж албадлагаар хийх үү. Хууль хэзээнээс хэрэгжих вэ.

-Хуульд хүнс баяжуулахыг албан журмын байхаар заасан. Өөрөөр хэлбэл заавал баяжуулах ёстой гэсэн үг. Гэхдээ хэрэгжилт дээр албан журмаар 100 хувь бүгдийг баяжуулна гэх боломжгүй.

Ямар хүнсний хэдэн хувийг ямар хэмжээгээр баяжуулахыг журмаар зохицуулна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам журам гаргах ёстой. Хуулинд ийм төрлийн хүнсийг ингэж баяжуулна гэж заах боломжгүй.

Хүнс баяжуулахыг хуулинд албан журмаар гэж заасан ч энэ ажлыг үе шатлалтай явуулна. Эхний ээлжинд 20 хувь, дараагийн ээлжинд төдөн хувь гэх жишээтэй шаталж хэрэгжүүлнэ. Салбарын яам баяжуулах боломжтой хүнсний төрлийн жагсаалт бүхий төдөн хувийг нь, тийм эрдэс, амин дэмээр баяжуулна гэсэн журам гаргана. Өөрөөр хэлбэл, миний таамаглаж байгаагаар хамгийн түгээмэл хэрэглэдэг гурил, сүүг баяжуулна.

Хууль хэрэгжүүлж эхлэх хугацааны талаар нэлээд ярилцсан. Бэлтгэл ажил хангах шаардлагатай гэдэг үүднээс 2019 оны арванхоёрдугаар сарын 31 гэж тогтсон. Бараг хоёр жил шахмын, яагаад ийм урт удаан хугацаа хэрэгтэй болж байна вэ гэвэл өнөөдрийн байдлаар бидэнд шаардлагатай лаборатори, тоног төхөөрөмж, ямар төрлийн бүтээгдэхүүнийг яаж баяжуулах стандарт батлах, баяжуулсан байдлыг хянах лабораторийн мэргэжлийн хүмүүс бэлтгэх гээд бэлтгэл хангах шаардлага байна. Тиймээс хууль хэрэгжиж эхлэх  хугацааг хойш тавьсан.

-Хүнс баяжуулж гаргах хөшүүргийг үйлдвэрлэгчдэд яаж бий болгож өгөх вэ. Төр ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Хүнсийг баяжуулахын ач тусыг үйлдвэрлэгчид сайн ойлгодог. Үүнд төрийн дэмжлэг  маш их дутагдаж байсан. Тиймээс төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд эхний ээлжийн тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн хүн сургах зэрэг зардлыг төрөөс дэмжинэ.

Хүнс баяжуулах үйл ажиллагааны зохион байгуулалтад төр ямар үүрэгтэй оролцохыг, өөрөөр хэлбэл төрөөс хэрхэн дэмжихийг хуулиар тодорхой зааж өгсөн. Мөн төрийн болон үйлдвэрлэгчдийн хяналт, үйлдвэрлэгчдийн эрх, үүрэг, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг ч тодорхой зааж өгсөн.

Мөн олон нийтийн хандлага, боловсролыг дээшлүүлэх асуудал байна. Хүмүүсийн өдөр тутмын зөв хэвшил буюу хүүхэддээ заавал төмөр, фолийн хүчил зэрэг аминдэмээр баяжуулсан бантангийн гурил, Д амин дэмээр баяжуулсан сүү уулгах гэдэг ч юмуу энэ асуудлыг тайлбарлан таниулах ажлыг төрөөс хийнэ. Хүнсийг баяжуулахгүйгээр витамин хэлбэрээр нь  нэмэлтээр ууж болно гэж зарим хүн үзэж болно. Мэдээж нийгмийн тодорхой хэсэгт л энэ нь боломжтой.

Яагаад гэвэл, энэ нь нэгдүгээрт нэлээд үнэтэй арга. Хоёрдугаарт үр дүнтэй, үргэлж хэрэглэхэд амаргүй. Тиймээс ялангуяа хүүхдүүдийн хувьд биеийн өсөлт хөгжилтөөс гадна оюуны хөгжил, өсөлт бойжилтод шаардлагатай фолийн хүчил ч юмуу эдгээр амин дэмийг дандаа үрлээр, нэмэлтээр хэрэглэхээс илүү хүнс тэжээлээ баяжуулах замаар улс орнууд энэ асуудлыг шийддэг.

Эцэст нь тэмдэглэхэд, хүнсийг баяжууллаа гэхэд үнэ өртөг нь одоогийнхоос нэмэгдэхгүй. Тав, арван төгрөгөөр  нэмэгдэж болох ч хамгийн сайн, шилдэг гэж тодорхойлдог, ямар гарал үүсэлтэй нь мэдэгдэхгүй экспортын  бүтээгдэхүүнээс хамаагүй хямд байж таарна.

Баяжуулсан хүнсний тухай хуулийн зарим заалтууд:

3.1.1. “Баяжуулсан хүнс” гэж монгол хүний биемахбодын физиологийн онцлогт тохирсон, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тухайн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн найрлагад агуулагдаагүй эсхүл боловсруулалт, хадгалалтын явцад задарч устдаг, хэмжээ нь багасдаг нэг түүнээс дээш тооны аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр нэмж үйлдвэрлэсэн хүнсийг;

3.1.2. “Баяжуулагч бэлдмэл” гэж хүний биемахбодид маш бага буюу микро, субмикро хэмжээгээр шаардагддаг боловч хэвийн үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, эд эсийн нөхөн төлжилт, биеийн ерөнхий дархлаанд зайлшгүй шаардлагатай эсгэг (энзим буюу фермент), даавар (гормон) бусад макро нэгдлийн (уураг, өөх тос, нүүрс ус, нуклейн хүчил) нийлэгжилтэд оролцдог, дагалдах урвалыг дэмждэг аминдэм, эрдэс бодисын холимгийг;

3.1.3. “Заавал баяжуулах хүнсний жагсаалт“ гэж хүн амын хооллолтын төлөв байдал, аминдэм, эрдэс бодисын дутал, түүнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн тархалт, явцын талаарх судалгааны дүнд үндэслэн гаргасан баяжуулах хүнс, баяжуулагч бэлдмэлийн нэр төрөл, найрлага, орц, тун хэмжээг тодорхойлсон баримт бичгийг;

3.1.4. “Хүнс баяжуулах” гэж хүнсний бүтээгдэхүүнд аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр, эрх бүхий байгууллагаас тогтоосон нэр төрөл, тун хэмжээгээр, стандартад заасан нөхцөл, горим, технологийн дагуу үйлдвэрийн аргаар нэмэхийг.

zindaa.mn

Д.Дорж

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.91) 2018 оны 05 сарын 25

МОНГОЛЧУУД БИД ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА.. Чанар муутай бензин шатахуун оруулж ирээд дараа нь ”АКТАН” нэртэй юун ч мэдэгдэхгүй бодис хийж хуураад, одоо Хятад зэрэг гадаад орнуудаас оруулж ирсэн ”ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ” хүнсний зүйлийг БАЯЖУУЛАХ нэрээр хүнийхээ эрүүл мэндээр тоглоод зогсохгүй баяжуулаагүй байна гэж бас л торгож мөнгө саах нь л дээ... Яана даа.... Энэ авгайн мэргэжлийн гарал үүсэл нь ХҮНСНЭЭС алс хол л юм байна.. За за бүү мэд....????

0  |  0
Иргэн(66.181.177.91) 2018 оны 05 сарын 25

МОНГОЛЧУУД БИД ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА.. Чанар муутай бензин шатахуун оруулж ирээд дараа нь ”АКТАН” нэртэй юун ч мэдэгдэхгүй бодис хийж хуураад, одоо Хятадаас оруулж ирсэр ”ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ” хүнсний зүйлийг БАЯЖУУЛАХ нэрээр хүнийхээ эрүүл мэндээр тоглоод зогсохгүй баяжуулаагүй байна гэж бас л торгож мөнгө саах нь л дээ... Яана даа.... Энэ авгайн мэргэжлийн гарал үүсэл нь ХҮНСНЭЭС алс хол л юм байна.. За за бүү мэд....????

0  |  0
Zochin(27.123.214.86) 2018 оны 05 сарын 24

Uildverlegch nariig daramtalj baaxan mongo xalaaslax arga bna.

0  |  0
Зочин(66.181.177.91) 2018 оны 05 сарын 21

Иш чааваас даа. Энэ авгай өөрийгөө сурталчилаад байна уу. Юу нь мэдэгдэхгүй хор сурталчилаад байна уу...???

0  |  0
Иргэн(66.181.177.91) 2018 оны 05 сарын 21

Монгол улсад хууль батлагдах нь нэг хэрэг дээ. Хэрэгжүүлнэ гэдэг толгойны өвчин. Энэ хуулийн талаар Үйлдвэрлэгчид, хэрэглэгчид аль хэр мэдлэгтэй байх бол доо... Энэ хуулийг санаачлаж УИХ-аар лобидож батлуулсан Эрхэм гишүүн энэ талаараа хэрхэн мэдлэгтэй бол доо... Хэрэгжилтэнд нь аль хэр хяналт тавих бол доо...

0  |  0
Иргэн(103.26.195.250) 2018 оны 05 сарын 19

УНДРАА гуай.... Баяжуулах аа....!????? !!!!

0  |  0
Уншигч(112.72.11.117) 2018 оны 05 сарын 19

Гаднаас оруулж бгаа бүтээгдэхүүндээ онцгой анхаараач.Ялангуяа Хятадын хүнс элдэв өвчин хавдар үүсгээд бгааг эрх баригчид нь хэлээд бхад манай хил гаалийнхан оруулаад бх юм.Эх орныхоо хөрсөн дээр тарьсан гурил.малынхаа ашиг шимийг хүртэхэд заавал баяжуулна гээд янз бүрийн бодис холих хэрэггүй ш дээ.Энэ нь цаана хэн нэгниймөнгө угаах гэсэн арга бх гэж хардаж бна.Сэтгэлдэл бичээд бгаа хүмүүсийн саналууд зөв шүү.(заримд нь эрдэс бодисууд нь ихэдсэн.)Гишүүн бх хугацаандаа заавал хууль санаачлах ёстой юм бол:Чингис хааныхаа нэр хүндийг хаана хэзээ юунд ашиглахыг хуульчилмаар юм

0  |  0
зочин(103.229.122.204) 2018 оны 05 сарын 17

Бүх хүнд тохирохгүй. Сонголт заавал байх ёстой. Зарим хүнд илүүдэлтэй байвал яах юм. Ж: Хүн бүрт төмөр дутагдах албагүй шүү дээ. Болсон болоогүй баахан химийн нэмэгдэл хүнсний үйлдвэрүүд нэмчихнэ. Туршилтын туулай болж эрүүл мэндээр тоглох нь ээ.

0  |  0
Хариуцлагатай хэрэгл(71.218.60.47) 2018 оны 05 сарын 16

Эхлээд гаднаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хязгаарла.

0  |  0
Зочин(27.123.214.120) 2018 оны 05 сарын 15

Монголчууд цаг уур өөрийн орны нөхцөлд тохируулан өөрсдийн тарьсан ногоо,5хошуу малынхаа мах, сүүг боловсруулж идээд байхад өвчин хуучгүй болоод л байсан гаднаас болсон,болоогүй хүнсний бүтээгдэхүүн оруулж монголын мөнгөний урсгалыг гадагш гаргаж байхаар МАА,газар тариалангаа хөгжүүлвэл идэх хоолоо баяжуулаад авна шүүдээ .Дотоод нөөц бололцоогоо ашиглавал зүгээрсэн.

0  |  0
рохорх(103.9.90.130) 2018 оны 05 сарын 14

Мутацид оруулж алах гэж байна уу

0  |  0
Монгол(185.79.102.95) 2018 оны 05 сарын 14

Хууль батлах амархаан хэрэгжуулэх нь монголд тамын ажил бас ур хуухэд эх орон элгэн саднаа бодоод гадаадаас маш хэрэгтэй витаминлаг монголд байхгуй дэлхийн зах зээлд унэтэй хунсний тос бас бус зуйл авчирхаар МХяналтын мэдрэл муутангуудын дарамтыг дийлж гардаггуй жишээ нь монгол огт ургадаггуй ургамалын цэцгийн тоснууд ба зевхен хуйтэн аргаар гаргаж авдаг тийм технологи ч манайд байхгуй / 30 жилд бий болохгуй зуйл / ард тумэнд хэргтэй бн у угуй хамаагуй ямар нэг байдлаар дарамтлана харин менге амалвал еер шуу

0  |  0
Ай мэдэхгүй(202.9.41.251) 2018 оны 05 сарын 14

Ардчиллын жилүүдэд Баяжуулсан гурил идэж байна, зуурах илдэхэд резин шиг болох нь удаан болцон доо. Эсрэгээрээ ориг хоолны хууль гаргамаар юм. Олон сая хүнтэй улсуудыг дагаж байхаар өөрийн онцлогт тохирсон юмаа хиймээр дээ. Импортын хүнс идэж өөрсдийгөө сайн дураар хордуулж байгаа хүмүүст мэдээлэл өхгүй, зар сурталчилгаа нь дан борлуулах зарахын төлөө байхад яах юм бэ, хилээр тэр балай чихэр хүнсээ оруулахыг яагаад хорихгүй байгаа дээрээ илүү ажиллаач ээ эрхэм гишүүн ээ!!!

0  |  0
Зочин(103.229.123.166) 2018 оны 05 сарын 13

Стадарт хэмжээгээр нь баяжуулсан гэдэгийг хэн хянаж тогтоох юм. Баяжуулах нэрээр баахан болсон болоогүй юм хольж заваарна биз. Тэр нь тэгээд хоол биш хор болно

0  |  0
Зочин(66.181.179.224) 2018 оны 05 сарын 12

Заавал хууль гаргах шаардлагатай байсан юм байх даа. Түрүүчийн гаргасан хуулиудаа хэрэгжүүлж хяналт тавьж чадахгүй байж энэ хэдэн мянган хуулиар яах юм бэ

0  |  0
Зочин(27.123.212.141) 2018 оны 05 сарын 12

Энэ хууль М Энхболдод зориулсан хууль байна даа! 2002-2003 оны үед Миеэгийн эхнэр Туяацэцэг гурилыг баяжуулж төмрийн бэлдмэл хийж байна гээд , баахан бэлдмэл, дозлогч төхөөрөмж шахсан даа! Тэр үед гурил баяжуулаад үр дүн өгсөн гэдэгт эргэлзэж байна шүү!

0  |  0
сонгогч(43.242.243.78) 2018 оны 05 сарын 12

ээ дундраа минь бгд.ээс сонгогдсон юмсан юу бндаа хө

0  |  0
Чааваас(66.181.187.19) 2018 оны 05 сарын 11

Нэг мөнгө олох арга биз ээ.

0  |  0
zochin(124.158.109.232) 2018 оны 05 сарын 10

Hvnsnii vildbervvd ni bayjuulj bga nereer uu l hiih bol do bayjuulsan esehed ni irged yaj hyanalt tabih um

0  |  0
Баярхүү(74.64.58.62) 2018 оны 05 сарын 09

Ундраа доктор минь баяжуулаад л байж дээ.

0  |  0
Hmm(45.117.35.2) 2018 оны 05 сарын 09

Hmm iodjuulsan davs neg heseg davalgaalsan teren shig yum boloh bh da.

0  |  0
Зочин(64.119.22.55) 2018 оны 05 сарын 09

УНДРАА ГАДНЫХАНД ТӨРИЙН БОДЛОГО ДЭЛГЭДЭГ , МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛУУЛАХ ГЭЭД ХӨӨЦӨЛДӨЖ ЯВСАН ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧ АВГАЙДАА !!! ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР МЭТГЭЛЦЭЭНД М.ЭНХБОЛДЫГ БЭЛТГЭЖ БУЙ БИЧЛЭГТ АРД ТҮМЭН ЧИНЬ ЮУ Ч БИЧИЖ БОЛОХ ЦАГААН ЦААС ШҮҮ ДЭЭ ХЭМЭЭН ПЯЛДАГАДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙСНААРАА ХЭН БЭ? ГЭДГЭЭ ТОД ХАРУУЛСАН ЭРЛИЙЗДЭЭ

0  |  0
Top