Сүүлийн үед улстөрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх тухай их ярих болжээ. Өөрөөр хэлбэл, улстөрийн намуудыг бидний халааснаас санхүүжүүлэх сонирхол давамгайлсан ийм цаг үед бид амьдарч байна.
Тэр ч бүү хэл нээлттэй форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Бүх намуудыг төсвөөс санхүүжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилцлага өгсөн байна. Өнөөдөр албан ёсны бүртгэлтэй 30 шахам улстөрийн нам байдаг. Энэ бүгдийг төсвөөс санхүүжүүлнэ гэдэг чамгүй хөрөнгө зарцуулна гэсэн үг. Магадгүй “улстөрийн намуудыг төсвөөс санхүүжүүлнэ” хэмээн хэлж суугаа хүмүүсийн ар талд улстөрийн намуудын, тэр тусмаа жижиг намуудын нөлөөлөл лобби байхыг ч үгүйсгэх арга алга. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, БНН, “Ард түмнээ хайрлах нам” гээд олон арван намууд нийгэмд ямар ч үүрэг дүргүй нэр төдий оршдог бөгөөд тэд сонгууль дөхөхөөр баахан улстөрждөг ийм л нам нэртэй хэсэг бүлэг нөхдийн зугаа төдий зүйл байсаар байна. Гэтэл ийм үүрэггүй намуудыг яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой гэж. Тэдний нийгэмд хүлээсэн үүрэг ч гэж байхгүй, Тэр тусмаа төрд нөлөөлөх, хууль батлах, хэлэлцэхэд ямар нэгэн үүрэг хүлээхгүй, тэр хэрээр хариуцлага ч хүлээхгүй. Жижиг намуудыг харж байхад улстөрийн баруун зүүн жигүүрийг эзэлсэн МАН, АН хоёр намын захиалгаар хөдөлдөг ч байдал ажиглагддагийг нуух юун. Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн хувьд “Сүүлийн үед улс төрийн намын жирийн гишүүд намдаа итгэх итгэл буурч байгаа нь намын санхүүжилттэй шууд холбоотой. Одоо хэрэгжиж буй хуулиар санхүүжилтийн систем нь сайн зохицуулагдаагүй учраас намууд хөрөнгөлөг, чинээлэг хэсэг бүлэг хүмүүсээс санхүүждэг. Улмаар намдаа голлох хандив өгсөн хүмүүс нь эрх мэдлийн эзэд болдог. Жирийн гишүүд доторх ардчиллын асуудлыг яаж бэхжүүлэх үү, иргэд намынхаа санхүүжилтэд хэрхэн хяналт тавих уу гэдгийг цогцоор нь шийдэх цаг үе нь ирээд байна....манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болсон. Яаж ч хөөцөлдөөд энэ мэдээлэл ил тод болохгүй байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг хэн, ямар хэлбэрээр ил болгох ёстойг хуульд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй” хэмээн үзжээ.
Тодотгож хэлбэл, улстөрийн намуудын санхүүжилтийг ил болгохын тулд намуудыг төсвөөс санхүүжүүлдэг байх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн нь харагдана. Гэтэл улстөрийн намууд маань төсвөөс санхүүжлээ ч мөнгөний асуудал ил далд байсаар байх болно гэдгийг бодолцох ёстой.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
nam bol mapi gesen ug
юу хуцаж улиад байгаа бөөс нар вэ өөрсдийгөө яаж гэж байхад хуцаад байхын
Үр хүүхэддээ өвлүүлэх хөрөнгө үлдээж чадахгүй амьдарч байхад одоо бүр луйварчдыг бас тэжээх болох гээд байна уу даа ард түмэн минь.Энэ арай хэтэрхий их доромжлол юм биш үү.Ер нь нам хэнд хэрэгтэй юм бэ? Яг үнэнээр нь тайлбарлаад өгөх ухаантан байна уу?Би намгүй амьдраад болоод л байна.Гэхдээ энэ олон намыг цөөллөвөл яасан юм бэ? АРД ИРГЭДЭЭ?
Нам бол монголын нийгмийг бузарлагч хар тамих юм.нам нэрээр халхавч хийж намын хандив нэрээр авилга албан тушаал тендер шахааны безнис хөгжиж үхлийн тойрог үсгэж монголыг өрөнд оруулж иргэдийг ядууруулж илжирсэн баячуудын тоглом болж байна.
Нам бол үёээ өнгөрөөсөн үзэгдэл. Хуучинтайгаа зууралдаад урагшаа нэг ч алхахгүй юм аа. Харин улс орноо хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан хөтөлбөрүүдийг худалдан авах журмаар санхүүжилтийг шийдэж бодох нэг гарц байгаа.