Амьдралын үнэ цэнийг ухааруулсан ХУАНЛИ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Бидний өнгөрүүлж буй амьдралын бүхий л үнэ цэнэ, мөн чанарыг Wait But Why блогийн автор Тим Урбаны дараах хэдэн зураглал илтгэж болохоор байна.

Хүний амьдралын үргэлжлэх хугацааг энд 90 жилээр тооцож дүрсэлжээ.

ЖИЛЭЭР:


САРААР: /Нэг мөрөнд 36 сар буюу 3 жил/


ДОЛОО ХОНОГООР:


ӨДРӨӨР: /2 мөр нь 1жил, хэсэг тус бүр нь 10 жил/


Өдрөөр гаргасан график миний сэтгэлийг долоо хоногоор гаргаснаас илүүтэй хөдөлгөв. Харагдаж буй энэ цэг бүр ямар нэгэн даваа, баасан, ням гаригуудыг илэрхийлж байгаа гэж бодохоор.

90 нас хүртлээ амьдарч чадсан хэн нэгэн азтан хүртэл өөрийн амьдралын бүхий л өдрийг ганцхан хуудас цаасан дээр зовлонгүйгээр багтааж болно.

Өөрийн амьдралаа дан ганц цаг хугацааны нэгжээр илэрхийлэхээс гадна бас ямар нэгэн үйлдэл, үйл явдлаар дүрсэлж болох юм. Жишээ нь, би өөр дээрээ авч үзье.

Би одоо 34 настай. Хэдүүлээ маш өөдрөгөөр төсөөлөн, схем зурж сонирхоё. 90 нас хүртлээ гэж тооцож үзвэл, надад 60-аас ч бага өвөл үлдэж.


Тэнгисийн ус хүйтэн, таагүй санагддаг учраас би өөртөө лимит тогтоочихсон юм: жилд нэг л удаа тэнгист сэлэх. Иймд би ердөө 60 орчим удаа л сэлэх хугацаа байна.


Би одоогоор жилд 5 ном уншдаг, цаашид хязгааргүй их ном унших ч юм бил үү гээд тооцоолоод үзэхэд, их сайндаа л 300 гаруй ном уншаад, бусад номнууд дотор юу өгүүлснийг мэдэж чадалгүйгээр нөгөө ертөнцөд одох аж.


Миний өнгөрсөн амьдралын хугацаанд найман удаа ерөнхийлөгчөө сонгосон бол үлдсэн хугацаанд би 9 ерөнхийлөгч үзэж амжих нь.


Би 60 нас өнгөрч буй эцэг эхийнхээ талаар бас бодож үзлээ. Би 18 нас хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдарсан гэж бодохоор, өөрийн өнгөрсөн өдрүүдийн бараг 90%-ийг тэдэнтэй хамт үдсэн гэж болохоор.

Одоо жилд 10 удаа тэдэнтэйгээ уулзана гэж бодоход, аав, ээжтэйгээ хамт байх 300 өдөр л надад байна. Энэ нь 18 нас хүртлээ өнгөрүүлсэн хугацаанаас хамаагүй бага юм.

Энэ мэтчилэнгээр, цааш ургуулаад дүрслээд байвал барагдахааргүй. Ямартай ч, технологийн ач буянаар 90 биш 900 нас хүрэхээр боллоо ч гэсэн дараах гурван дүгнэлт гарч ирж байна:

  1. Өөрийн чинь хайртай хүмүүс хаана байна, тэнд аль болохоор удаан амьдрах хэрэгтэй.
  2. Ач холбогдлоор эрэмбэлж сурах. Тодорхой нэг хүнтэй хамт өнгөрүүлэх цаг хугацаа чинь тухайн хүн өөрийн чинь чухлын эрэмбэ дотор аль хавьд жагсаж байгааг бодолцох.
  3. Өнгөрүүлж буй цаг хугацаагаа чанартай байлгах. Хэрэв та өөрийн хайрладаг хэн нэгэнтэй өнгөрүүлэх цаг хугацаа 10%-иас бага үлдсэн бол энэхүү мөчлөгийг асар их үнэ цэнэтэйгээр өнгөрөөх хэрэгтэй.

Хөрвүүлсэн Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top