Дэлхийн Боловсролын холбооноос хийсэн судалгаагаар, сувилагч мэргэжил дэлхийн хамгийн хэрэгцээт мэргэжлүүдийн жагсаалт дотор эхнээсээ хоёрт оржээ. Манайхны үл тоон, бараг л шоовдорлох нь холгүй байдаг энэхүү ажил мэргэжил нийгэмд эзлэх үнэ цэнэ, хэрэгцээгээрээ ийм дээгүүрт эрэмбэлэгддэг аж.
Хэдхэн хоногийн өмнө сувилагч, эмнэлгийн ажилтнуудын эсэргүүцлийн жагсаал цуглаан болоод өндөрлөсөн. Олон он жилийн туршид анагаахын салбарын хамаг л хүнд хүчрийг үүрсэн хэрнээ “шүлс” мэт өчүүхэн цалингаар амьдралаа залгуулж явсан сувилагчид эцэст нь “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” боллоо.
Тэд төр засгийн өндөр сэнтийд заларч буй эрхмүүдэд өөрсдийн нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар тодорхой хэмжээнд дохио өгөхийг хичээсэн юм. Нөгөөдүүл нь ч үнэхээр л сэтгэл зүрхтэй хүн юм бол эдний зовлон гачаалыг өчүүхэн ч атугай мэдэрсэн байх гэж найднам.
Сувилахуй гэдэг бол биеэ даасан шинжлэх ухаан. Ажлын хамгийн хүндийг сувилахуйн мэргэжилтнүүд үүрч байгааг нийгэм даяараа харж байгаа. Сувилагчийг зөвхөн тариа тарьдаг, бумба тавьдаг хүн гэж зарим нь ойлгодог. Гэтэл эрдэнэт хүмүүний биеийг олж энэ хорвоод ирсэн эхний өдрөөс эцсийн мөч хүртлээ авах эмнэлгийн тусламж, үйлчилгээг сувилагч үзүүлдэг. Өвчтэй хүнтэй ойлголцож, өтгөн, шингэнийг нь зөөх, хоолыг нь халбагадаж өгөх зэрэг хамгийн хүнд хэцүү ажлыг сувилагчид нугална. Нас барсан хүний шарилыг морг руу тэд л зөөж хүргэнэ.
Сувилагчдын сарын дундаж цалин 350-520 мянган төгрөг. Тийм хэмжээний ачаалалтай ажиллачихаад, ийм хэмжээний цалин авдаг гэхээр бас л гомдмоор шүү. Сувилагч бол робот биш, ХҮН. Түүнд ар гэр, үр хүүхэд, асрах шаардлагатай өндөр настай эцэг, эх бий. Гэтэл цалин хэмээх өчүүхэн энэ мөнгөөр тэр олон амыг хэрхэн тэжээх билээ?!
Өндөр хөгжилтэй орнуудад бол сувилагчийн ажлын ачаалал хамаагүй бага, авдаг цалин нь ч хангалттай байдаг. АНУ-д гэхэд, шинээр ажилд орж байгаа сувилагчийн жилийн цалин 35.000-45.000 ам.доллар бөгөөд үүн дээр илүү цаг, амралтын болон шөнийн ээлжийн цалин нэмэгдэнэ. Урамшуулалд нь эрүүл мэндийн даатгал, амралт, сургалтын төлбөр, хүүхдийн болон тэтгэврийн асрамж төлбөр ордог гээд бодохоор үнэхээр л хүний төлөө нийгэм болох нь илт харагдаж байна.
Гэтэл манайд сувилагчийг зөвхөн анагаахын нэг туслах мэргэжилтэн хэмээн ойлгодог учраас хөдөлмөрийнх нь үнэлэмж ч ийм өчүүхэн бага. Сувилагч хэмээх хамгийн чухал бөгөөд даруухан мэргэжилтнүүдээ төр засаг золионд гаргаж байна гэхэд хилсдэхгүй.
Уг нь сувилагч, мэргэжилтний цалин хөлс, нийгмийн баталгаа хангагдсанаар тэдний тогтвор суурьшилтай ажиллах, хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өсөх ёстой юм. Алслагдсан болон хөдөө нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, сувилагч, мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлж, урамшуулал олгох, амьдралын нөхцлийг нь сайжруулах, тогтвор суурьшилтай аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах нь төр засгаас зайлшгүй гүйцэтгэх ёстой арга хэмжээний нэг мөн.
Тэгээд ч сувилагчийн нийгмийн хамгаалал, цалин хөлсийг цогцоор нь шийдэж өгөхгүй бол энэ чиглэлээр сурч, ажиллах хүн цаашид олдохгүй болох ч магадлалтай. Хэн л тийм аймшгийн ачаалалтай ажиллачихаад, ийм бага цалин хөлс авахыг хүсэх вэ дээ! Тэрэнд орвол бараг бааранд зөөгч хийгээд, дэлгүүрийн лангууны ард зогсож байх нь дээр биз...
Д.Мягмарсүрэн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Сугсэлзсэн сарангэрэл авгай бас л гадаад явсан. Эмч сувилагч нар нь гудманд сууж бдаг, ТМСийн сайд тоосон шинжгуй. Арга ч гуй дэ, хуу нь худалдан авах ажиллагааны газрын дарга, нохор нь улсын еронхий аудитор, нуа нь 9, оороо ЭМийн сайд юм чинь дэ
энэ бол үнэн сэдэв шүү үүнийг дэмжиж байна даа одоо сувилагч хийх залуу хүмүүс ховордсон шүү
Tiim sh de.odoogiin bie iin amariig harj belenchilsen ungut mungu nii ene niigem hudalch fund barag iin balai hiihgui l geh ajil sh de.bi ene mergijileer onto such tugs sun ch ajilladaggui.humus iin unegui zartz hiij bie mahbodio zovood shaardlaga.ergeed alfa. Yamar gelenmaa shig sail sanvaar awsan bish.
Tegeed oor orond ochij ajilla l daa
Шөнө 70-80 хүнд үйлчилдэг сувиалагч байга байх аа. Гэхдээ олон биш. Эхний ээлжинд тэр хүмүүсийнхээ цалинг нэмэх асуудал ярьвал илүү дээр биз дээ.