Баримт 1: Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.
Баримт 2: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.
Баримт 3: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи мэлхий хадны амралтад очоод, архидсан байна. Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироосноор найр тарав.
Баримт 4: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.
Баримт 5: Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэж мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл тус мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охин эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод шүүхээс 24 жилийн ял оноосон.
Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон давилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дургүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан.
Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.
Баримт 8: Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 онд хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хийн буугаар сүрдүүлж дээрэм хийх үедээ үйлдэл дээрээ баригдсан. Тэрээр удаа дараа ийм байдлаар дээрэм хийж байсан нь мөрдөн байцаалтын үед тодорхой болсон байдаг.
Баримт 9: Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж амиа алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түүний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.
Баримт 10: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь тодорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.
Энэ бол Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, зандалчин, гэмт хэрэгтэн болж хувирсан баримтууд. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.
Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.
Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуулиндаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.
Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.
Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.
Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.
“Энэ моньдийн яс маханд нь л хэлж өгөхгүй бол болдоггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зодож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрхгүй төлөвшиж тогтох рефлекц маягтай болох нь аргагүй биш үү.
Тиймд цагдаагийн байгууллагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинг илрүүлдэг, түүнээс сэргийлдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.
Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.
Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766 гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захиргааны зөрчил л гэхэд 8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.
Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.
Цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах нь утгагүй биш үү.
Д.Дамдинжав
Сэтгэгдэл ( 66 )
Социализмын үед миний цагдаа намайг хамгаалдаг байлаа. 1990 оноос капитализмыг өргөн фронтоор байгуулж нэг нэгнээ барьж идэх болсноор миний цагдаа намайг зодож дээрэлхэх болж дээ. Өдөр хоног өнгөрөх бүр хүн нь хүнээ болж бүхнийг зоосны нүхээр харах болж дээ. Одооны төрийн албан хаагчдын харьцаа ямар муухай болсон юм бэ.
цагдаа нар минь мандан бадраг уухай
Tsagdaagiinkhan urid umnu ch iim l baisan shuudee. Amarboldiin yeees iim luivarchid, hulgaich tsagdaa nar olnoor turj garsan gej uzej baina.Amarbold tedenteigee niildeg baisan.
Одоо угаасаа энэ цагдаа нэртэй хүний сүгнүүдийг сайн шалгадаг арга хэмжээ авдаг болмоор байнаа. Бүх цагдаа л адилхан. зүгээр байхад хүч хэрэглэнэ. эсэргүүцэх болиулах гэхээр бүүр нэмж зодно. Цагдаа цагдаагаа шалгана гэж байхгүй юм байна лээ. эд нарт энэ халдашгүй дархан байдал бас хүнд хүч хэрэглэх эрхийг нь жаахан хязгаарлах хэрэгтэй. Сүүлдээ бүр төрийн хувцаа тайлчих гэж гуйх маягтай... даварцан юмнууд. Цагдаа нар бүгд адилхан шүү. Орхон аймгийн ЗЦ тасгийн ахлах ахлагч Отгонбат бол хүний сүг шүү. Жолооч нарт зүгээр хариуцлагаа тооцохгүй хэл амаар доромжлоно зодно яргална.
Эрийн муу цагдаа. Цагдаа цагийн найз. Цагдаагийнхан ер нь их онгироо бүдүүлэг авиргүй дуракууд бдгшдэ. Хамгийн дургүй мэргэжил цагдаа!!!
Umhii hulgaichdiin gar hul bolson tsagdaa bid nariin tatvaraar hool idej bj yadarsan ard tumeniig denduu basaj doromjilj daramtalj tamlaj bn aa ard tumen bosson tsagt ta muusainnuud yagad ch amjihgui shuu sdaanuud
Үнэнийг л бичиж. Нэг начинг бах таваа ханатал зодож гяндан хүлээсээр хүлж алж байсан яргачид. Халаасны хулгайч нартайгаа нийлчихсэн байдаг юм билээ. Жилийн дотор л байр машин авсан. Лизингээр биш, цагдаагийн цалинг 20 жилээр авсан ч чүү айтай хүрнэ биз. Хэл амаар доромжлох гүтгэх, дарамтлах, цагдаа гэсэн нэр сүрээр бусдад хэрэг хүлээлгэх башир арга их л байдаг биз. Ер нь хүчний биш үйлчилгээний байгууллага шд. Шудрага сайхан нийгэмтэй байхыг хүсэн та нарт бид цалин өгч ажиллуулж байгаа юм шүүдээ! Гудамны цагдаа нарын соёлд анхаармаар бна шүү!
Яг үнэн бичжээ төрийн нэр барисан ямар ч харицаа байхгүй үнэхээр бүдүүлэг новш нууд өөрчлөлт хэрэгтэй
Шеф гээд орос киног үз.
ЭРИЙН МУУ ЦАГДАА - ЭМИЙН МУУ КОНДУКТОР гэж манай монголын ухаант ард түмэн их үнэн үг хэлсэн юм шүү
Цагдаа гэж ард түмний нэг хэсэг. Цагдаа муу муухай байвал ард түмний маань дунд муу муухай хүн олон байна гэсэн үг. Улс төрчид өөрсдөө цагдаагийн ажилд хушуу дүрчихээд, эргээд цагдаа улс төржлөө гэж бахирдагтай адил юм уу даа
Neeree huuramch bagiig ni huulj hayad ungursun odoog ni ungutuur barimttai gargaj tbih um bol zolbin nohoich gasalj zugtmaar zalilangiin humuus mer ser bii shuu...
Tsagdaagaas gadna setguulch nertei shantaajnii luibarchdiig bas yrih heregtei...huuramch bagiig ni huulahaar ems ohidiig beelii shig solij hulhinii jijig gariin luibarchin suljee uusgej busdiig zalilagch hanilsan nuhduu sohor zoosoor hudaldagch urnii tulam utnii huudii shuuh tsagdaagaas saldaggui urtei humuuseesee urgelj aij nuugdaj ybdag ene argaaraa ajil alban tushaaliin shat ahij 20 onii songuuli zuudelj ybaa neg luibarching medeh um bna...unen nuur tsaraig ni olon tumen medbel urgej holdood itgej ybaa humuus ni ergej haralgui nuur buruulah ner buhii luibarchin zahaas
Миний цагдаа намайг биш эрх мэдэлтэн баячуудыг л хамгаална
TSONH N OROONII DEEREE BAIDAG SEJIGTENEE HARAH BOLOMJGUIGEER ERUUDEN SHUUDEGTEI TEMTSMEER BNA
Хууль сахих.биш болж арчаагаа алдаж байна
Хууль сахих.биш болж арчаагаа алдаж байна
Багануурын прокурор шүүгч нарыг цэвэрлэхсэн.
toriin huvzastai archaagui hymyyjilgui zagdaa bolon zergiinheniig shalgaj zeverleh shaardlagatai baina shyy mongoliin tor !!!!!!!!!
zagdaa hezeech hyn zodoh ,deerelheh ,daramtlah alban tushaalaa buruu ashiglah erhgui, dendyy bydyyleg es surthuungui zagdaagiin alban haagchidaa arga hemjee avdaggui darga nariinh ni buruu, ene metiin huligaanuudiig bygdiig ni hariuzlaga hyleelgeh , ajlaas halah heregtei shdee,,,,zavaan novshnuud ve yasan
Уржнан БЗД-ийн 2-р хэлтэст очиж хулгайн хэрэг хийсэн мэтээр байцаагдах болов.Яг юу хулгайлснаа өөрөө мэдэхгүй.Хулгайч байсан ч яахав дээ.Тэгтэл яг л Германы нацистуудын аргаар ажилладаг юм билээ.Хүнийг нэгэн конторт зогсоогоод л .Нэг хоёр нь тулж ирэх шахаад л их л муухай ширүүн харцгаагаад л .Юу хулгайлснаа мэдэхгүй байхад За ярь гэж тулгаад л.
ер нь Прокурор, Щүүх, АТГ, Цагдаад томоохон Шинжлэл хийхгүй л юм бол Ёс суртахуун, Нам бүлгийн талд ажилласан, Иргэдтэй Дээрэнгүй, Ёс бусаар харьцдаг энэ байдал хэзээ ч арилахгүй,
Төрийн хувцас өмссөн хүн болгон муу байхгүй ээ ганцхан согтуу ч бай эрүүл бай ёс дүрмээрээ хувь хүнтэй харьцаж иргэдийн аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой бас дэндүү жаахан залуучууд цагдаагийн түрүүч болчихсон ааг омогтой хүүхдүүд таарч л байдаг олны дотор сайхан ч муухай ч зан авиртай залуус байдаг цагдаа нарын ганц зарчим чинь цагдаагийн өөрсдийн дэг журам ёс зүйгээр хүнтэй харьцана элдвийн хараал хэлж үл болно бас ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадна гэж төрд тангараг өргөсөн төрийн хувцастай улсууд шүү дээ
Ерөнхийлөгчөө, олигтойхон юм хийгээчээ. цагдаа прокурор шүүхийг үндсээр нь өөрчил. энэ нийгэм чинь шоронжиж гүйцлээ
buruu davarsan tsagdaa buhiin huzuuhees hatuu unen ug baina
ЭНЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРСДИЙНХӨӨ ӨС ХОНЗОН,ГАДНЫ МӨНГӨНИЙ ЭЗДИЙНХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСОН ТЭР ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ АН НАМЫНХНЫ ТҮМЭН БУРУУ НАХЯ,БХЯ, ХЯНАН ШАЛГАХ ХОРОО ГЭГЧИЙГ БҮГДИЙГ НЬ ДОТОР НЬ ОРЖ ХОЛИО БАНТАН БОЛГОН СҮҮЛД НЬ УСТГАН ГҮЙ ХИЙСЭН УЛС ЭНЭ БАЙГУУЛЛАГУУД ЧИНЬ МОНГОЛ ТӨРД ГАДНЫ ТАГНУУЛ СҮЙТГЭГЧЭЭС ХАМГААЛАН БАРЬЖ БАЙСАН ЮМШҮҮДЭЭ БИ ИНГЭЖ СОНССОН ЮМ ЭНЭ САЙТУУД ДЭЭР ТЭДНИЙ БӨГС ДОЛООГЧ НАР ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ МУУЛАХ, ЭНЭ ХОРЛОН САНААТНЫ МУУ МУУХАЙ БИЧИХГҮЙ НУУХ, ЭНЭ ЦАГДААГ МАЛ БОЛГО
саяхандаа нэг муу гоожуур цагдаа бага насны охин хүчиндээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож л байсан
Дээхнэ үед голдуу танхайчуудыг цагдаа болгодог байсан, харин одоо хүсэл сонирхлоор нь цагдаа болгодог гэсэн. Тэр хүсэл сонирхлын цаана юу нуугдаж байдгийг хэн мэдэх билээ. Ажил мэргэжил, албан тушаалд хүмүүсийг сонгохдоо сэтгэл зүй, бие физиологийн онцлогыг харгалзах нь зүйтэй гэж үздэг байсан. Энэ бол социализмд ч запитализмд ч ялгаагүй ижил нэгэн хүчин зүйл шүү дээ. Чойнямын хэлснээр юу ч мэдэхгүй хэдэн хүүхэд улс болон тоглож түүнийг хийрхсэн олон дэмжсэний гайг өнөөдөр та бүхэн үзэж байгаа бус уу
Муу хамт олон гэж байдаггүй юм. Харин муу дарга л гэж байдаг. Тийм учраас одоогийн дарга нарыг хуу солих хэрэгтэй.
муу новшийн цагдаагийн шээснүүдээ цэргийн хүч хэрэглэнэ шүү муу пиздануудаа лаларуудаа
Erin muu tsagdaa
УГААСАА ” ЭРИЙН МУУ ЦАГДАА - ЭМИЙН МУУ КОНДУКТОР ” гэдэгшдээ .
hujaa nart naaduul chini shuud buuj ocgno. Mongo haraa l golog bolno.
bie ee unelj mungu olj baigaa huuhnuud hajuud ni goyo dono turiin ner barisan ...
Prokuroriin murdun hregtei l bga yum da
СХД -н цагдаад хэрэг бүртгэгч Мөнх зул гэж бусдын захиалгаар ажилладаг эмэгтэй ахлах дэслэгч цолтой олз хайсан хүн байна лээ. Одоо байна уу
Манай төр авилгажсан мафижсан төр болсон учраас үргэлж айдастай явж,ард түмэн цагдаа хоёрыг хагаралтай байлгахыг эрмэлзэж,энэ мэтийн буруу үйлдлүүдийг хараагүй дүр үзүүлж,ард түмэн цагдаа хоёрыг өстөн дайсан байлгахыг эрмэлзэж,ард түмний уур хилэнггээс ЦАГДААГААР хамгаалуулахыг хүсэж байна.Ард түмэн цагдаа 2 нэгдвэл авилгажсан төр унана шүү дээ???Энэ бол дарангуйлалсан засаглал.
ЦАГДААГИЙН ЗӨӨЛӨН БОДЛОГО НЬ НИЙГЭМД ИЛ ХАРАГДАЖ БАЙЖ ХАРИН ХАТУУ БОДЛОГО НЬ НИЙГЭМД МЭДРЭГДЭХГҮЙ БАЙХ ТИЙМ Л БАЛАНСЫГ ОЛЖ ЧАДАЖ БАЙЖ Л ТА БҮХНИЙ АЖЛЫН ҮР ДҮНГ ОЛОН ТҮМЭН САЙН ГЭЖ ДҮГНЭХ БОЛНО
Прокурорын дэргэдэх мордон байцаах газрыг ардчилсан хулгайч нар устгаж хаяад л холоороо толгой хийгээд эхэлсэн
Цагдаагийн удирдлагын ялзрал үүнийг м үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй
Өнөөдөр манай цагдаа нэг л биш болоод байна Энэ нь удирдаж байгаа анх сургаж байгаа ажилд авахдаа шалгуур нь дэндүү муум байгаатай шууд холбоотой Дээд шатны хүмүүс нь цагдааг үнэхээр харлуулж байна Дарга нарыг нь чадваржуулах хэрэгтэй дээ Нямдорж сайдаа Та чинь цагдаагийн сайн муу явдлыг бүгдийг мэддэг шүү дээ үүн дээр доривтой арга хэмжээ авч цагдаагийн нэр хүндийг дээшлүүлж чадвал таныг жинхэнэ ажил хийж байна даа гшэж ард түмэн үнэлэх болно шүү
Tsagdaa ingej bolhgui l baih huuliin hureend ajillaj huuli murd zub uilchil !
ЦАГДАА НАРЫН ДУНД БОЛОВСРОЛТОЙ ХҮН БАЙХГҮЙ.ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН ТАЛААР БҮР БАЙХГҮЙ .ЦАГДАА НАР ХУЖАА НАРЫГ ХАМГААЛДАГ БОЛСОН ЦАГ ГЭДЭГТЭЭ САНАЛ НЭГ БАЙНА МОНГОЛЫН ЦАГДААГИИН БАЙГУУЛЛАГА ГАМШИГ ЭМГЭНЭЛ БОЛСОН.ЦАГДААГИИН ДАРГА НАР БУРУУ ГАРУУД ДАХИН ШИНЭЧЛЭЛ ТОМИЛГОО ХИИЖ ТЭТГЭВРИИН ӨВГӨЧҮҮЛИИГ ЗАЫЛУУЛ ЭД НАР БОЛ ХОЦРОГДСОН ОМГИИНХОН ОТГОНЖАРГАЛЫГ СОЛИО
СХД.н МБТ.н дарга /2015/дэд хурандаа Батзаяа гэж хохирогч иргэдтэй бүдүүлэг дээрэнгүй хүнд сурталтай харьцдаг ийм нөхдүүдээс болж цагдаагийн нэр хүнд навс унаж
Цагдаад бурууг өгөх нь зөв. Арай ч дэндэж байгаа. Боловсролгүй хүний гар амнаасаа түрүүлж хөдөлдөг гэдэг үг байдаг. Монголд болдоггүй хүмүүс олон л доо. Гэхдээ цагдаад гомдогсод бас олон байдаг юм. Цагдаа нар иргэдтэй өс санасан байдлаар харьцдаг даан ч муухай. Муу цагдаа сайн цагдаагаа харлуулж байна. Цагдаа нарт хийгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Хулгай хийнэ. Хүчиндэнэ. Хэлмэгдүүлнэ. Хээл хахууль авна. Хүн зодно. Ална. Монголын цагдаагийн төрх нь ийм.
Финландын цагдаа нэг иймэрхүү. Тэд олон нийтийн ямар нэг үйл ажиллагаанд тод өнгийн хувцас өмссөн, мөн анхны тусламж ус зэргийг урд хойноо зүүсэн , нүдэнд ил харагдахуйц газар зогсож байдаг юм билээ. Хүнээ анхаарах үүрэгтэй болохоос биш зодож балбаж дээрэнгүй харьцах нь буцаад сөрөг үр дагавар гаргахад нөлөөлж байгаа гэдгийг тархи толгой гэж байдаг бол ойлгох хэрэгтэйсэн...
Гэхдээ монголд хэдэн цагпаа байна эрэгцүүлээд бодоод үзхэд гэмт хэрэг салбар бүрт байдаг шүү өмөөрч байгаа юм биш зарим нэг асуудал байгааг үгүйгсгэхгүй ээ гэхдээ залуусын оноог хэлээд өгхөд засаад явчих байхаа эд чинь монголын үрс шүү өөр eртөнцөөс ирээгүй л байх
ТИЙМ ШҮҮ, САНАЛ НЭГ БАЙНА, МОНГОЛЫН ЦАГДАА ҮНЭХЭЭР ДЭЭРЭНГШЙ, БОЛОВСРОЛГҮЙ БОЛЖ ХУВИРСАН НЬ ҮНЭН БИЛЭЭ. ЦАГДААГИЙНХАА НЭРИЙГ БАРЬЖ ХҮН ЗОДНО, ХҮН ДАЙРНА, ХУЛГАЙ ХҮРТЭЛ ХИЙЖ БАЙНА. ОДОО ЦАГДААГ ЧАНАРЖУУЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БНА. БОЛОВСРОЛГҮЙ 1-Г НЬ ШУУД АЖЛААС НЬ ХАЛААЧ, МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛДАГ БИШ НАМАЙГ ДЭЭРЭМДДЭГ БОЛСОН.
Tsagdaa naraas gants 1 uhamsariin shanaa avch suraa.denduu duraaraa hulgaich,luivarchin,deeremchin,aluurchid ,huchirhiilegch mongold ikh bii gedeg.
энэ залуутай 100 хувь санал нийлж байна, төрийн зөөлөн бодлого нь иргэдийг өөртөө итгэх итгэлийг улам бий болгож эх орондоо үнэнч шудрага хөдөлмөрлөх түлхүүр болно, харин хүчний байгууллагууд нь өөрсдөө мөнхий ус уусан мэт аашилж буй улс төрчдийн гар хөл болж эрх мэдлээ буруу ашиглаж, ёс зүйгүй байгаа энэхүү үйлдлүүд нь нийгмийг тогтворгүй болгохоос гадна харийн түрэмгийлэлд өртөх үүдийг нээж төр өөрөө улам тогтворгүй болох юм, иймд боловсон хүчний бодлогыг нэн тэргүүндээ анхаарч ажиллах хэрэгтэй биш үү
захаас нь аваад м аш хатуу арга хэмжээ ав тэгвэл аандаа л гайгүй болно мөнгө төгрөг авдаг угаадаг гээд байгадоо
цагдаа нар нэг л их дээрэнгүй харьцдаг ш дээ хамгийн харьцаа мутай хүмүүсээр тодорно алуурчин луйварчидтай харьцдаг харилцаагаа энгийн нэг иргэнд омголон гаргана харин томчууд сотгуу машинтай явбол ёслоод өнгөрнө ТЭНЭГ ДЭЭ
Цагдаагийн алба хаагчид маш олуулаа. Энд дурьдсан цөөхөн хэргийн улмаас нийт алба хаагчдыг ойлгож буруутгаж болохгүй. Монголд элдийн л гэмт хэрэг зөрчил гарч бга. Тэгвэл Монголчууд ийм тийм гэж ярьж болохгүй биз дээ. Гэмт хэрэг үйлдсэн цагдаа ч бай хэн ч бай зохих хуулийн дагуу арга хэмжээгээ аваад л явж бга. Хэт өрөөсгөл байр суурьнаас өч төчнөөн үүргээ гүйцэтгэж бга цагдаа нарын нэр төрд халдаж болохгүй.
Прокурор, Шүүх, Цагдаагийн Албан хаагчид ер нь Иргэд Сэтгүүлчидтэй харьцахдаа Нохойтой харьцаж байгаа аятай л байдаг ш дээ