УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай” хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой юм. Тодруулбал, арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуулийн төсөлд заажээ. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар тусгасан байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн буюу мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг ч бас тусгаж өгчээ.
Энэ хуулийн төсөл дэмжигдэн батлагдсан тохиолдолд Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бий болж, иргэд ААН, байгууллагууд зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт болох юм.
Арилжааны банкууд зээл нэрээр мөнгө хүүлж байгааг орон сууцны 8 хувийн зээлтэй иргэд бэлээхэн нотолдог. Зээлдэгч нарын хийсэн төлбөр нь эхний хэдэн жилдээ үндсэн зээлд бус хүүнд ихэнх нь зарцуулагддаг учраас зээлийн нийт дүн олигтой багасахгүй маш уддаг. Ингэсээр яваад эцэст нь 15-20 жилийн дараа гэхэд авсан үндсэн зээлээ ахин нэг нугалах маягаар төлж дуусгаж байгаа. Энэ арай л шударга бус тогтолцоо биш гэж үү?!
Ипотекийн зээлийн энэхүү луйвар маягийн тогтолцооны талаар зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг санаачлагч С.Эрдэнэ гишүүн: "Өнөөдөр хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хувь тэнцүүлсэн зарчим нь иргэдэд дэндүү гэмээр хохиролтой байдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн эргэн төлөлт 70 хувь байхад үндсэн зээлийн эргэн төлөлт нь 30 хувь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, банкууд үндсэн зээлийн хэмжээг өндөр байлгаж, зээлийн хүүгээ урьдчилж авах зарчмаар явж байгаа.
Үүнийг бид "Мөнгө хүүлэлт" гэж харж байгаа. Тиймээс энэ хуульдаа бүх төрлийн зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон заалт оруулсан. Ингэснээр ипотекийн зээлийн хатуу нөхцөлийг өөрчлөх илүү шударга хувь тэнцүүлсэн зарчимд шилжүүлэх эрх зүйн боломж бүрдэх юм.
Иргэд 30 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд сард 270 орчим мянган төгрөг төлж байгаа. 10 жил энэ маягаар явахад зээл, хүү гээд үндсэндээ 30 гаруй сая төгрөг төлнө. Гэтэл хүүг нь урьдчилж авч байгаа учраас энэ мөнгөний 70 хувь нь хүүнд явж,үндсэн зээлээс нь 30 хувь нь хасагдах жишээтэй. Энэ нь анх зээлсэн мөнгөнөөсөө их мөнгийг эргүүлэн төлсөн ч та их хэмжээний зээлтэй хэвээрээ л үлдэнэ гэсэн үг.
Энэ хууль батлагдсанаар уг тогтолцоог өөрчилж, харилцан ашигтай шударга тогтолцоонд шилжүүлэх ач холбогдолтой" хэмээн тайлбарлаж байсан билээ.
Дэлхийн улс орнуудад зээлийн хүүгийн ямар түвшинг мөнгө хүүлэлт хэмээн үздэг талаар сонирхуулахад, Япон улс 1954 онд мөнгө хүүлэлтийг хязгаарлах тухай хуулийг баталж, зээлийн хүү 20 хувиас дээш байвал мөнгө хүүлэлт гэж үзэхээр болжээ. АНУ-д зээлийн хүүгийн дээд хязгаарыг муж улс болгоноор ялгаатай тогтоосон байна. Жишээ нь, Арканзас мужид хэрэглэгчид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг 17 хувиар тогтоосон бол, Колорадо мужид энэ хязгаар 12 хувьтай байдаг. Харин манай хоёр хөрш ОХУ, БНХАУ -д санхүүгийн салбарын гол тоглогч нь төрийн банкууд бөгөөд зээлийн хүүг тэд тогтоодог. Өөрөөр хэлбэл, төр шууд тогтоож байна гэж үзэж болох юм. Ер нь, дэлхийн улс орнууд дунд манай арилжааны банкуудын зээлийн хүү нэлээн өндөрт орохоор, хөгжингүй орнууд байтугай нөгөө шоолоод тохуурхаад байдаг Африкийн зарим орнуудын дэргэд ч бараг л “тэнгэрийн хүүтэй” гэхэд хилсдэхгүй.
С.Эрдэнэ гишүүний санаачилсан уг хуулийн төсөл жирийн ард иргэд бидний хувьд ихээхэн үр өгөөжтэй мэт. Гэвч хууль тогтоогч дээд байгууллага болох УИХ-ын эрхэм гишүүдэд энэхүү хуулийн төсөл огтхон ч таалагдахгүй байгаа бололтой.
Саяхан энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед эрхэм гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулна хэмээн амлаж байсан ч яг санал өгөх болоход эсрэг кноп дарцгаав. Олон жил бизнес хийж, зээлийн хүүгийн дарамтыг биеэрээ мэдэрсэн болохоороо гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар л харин нам болон фракцийн эрх ашигт барьцаалагдалгүй уг хуулийн төслийг дэмжсэн.
Эндээс харахад, ард түмний олонхийн эрх ашгийг илэрхийлсэн хуулийг дэмжин батлахгүй л юм бол УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд маань өөр ямар ажил хийхээр энэ сэнтий рүү улайран зүтгээд байдаг юм бол? Эсвэл тэдний ихэнх нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, мөн хадгаламждаа асар их мөнгөтэй болохоороо энэ хуулийн төслийг дэмжихгүй байна уу?! Зээлийн хүү буураад ирэхээр дагаад хадгаламжийн хүү буурна, тэгэхээр банкинд их мөнгө хадгалуулдаг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх гээд байна уу?!...
Д.Мягмарсүрэн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 25 )
ard irgedee shulj mungu huulehee boli zeeliin huug buuruulj ipotekiin zeeliin huu undsen zeeliin tulultiig adil tentsuu 50huvi bolgoh tsuuhun heden ahmaduuddaa tetgevriig ni nemj chadahgui bj yun undur huutei zeel ugdgiin bodoj uzeh heregtei ahmadiin horoo gej bna uu duugaraach
Ард түмэн энэ мөлжлөгийг чинь удаан тэсвэрлэж чадахгүй шүү.
Улс алаач гэж энэ дээ. Улс төрч биш.
АСЕМ-аас 79,8 тэрбумыг идсэн 17 хүний нэрийг зарлаж шоронд хатаах ёстой.алдарт элбэгдорж монголд байна уу,байвал түргэн баривчлаачээ гадагш алдана шүү.
Энэ нийтлэлтэй холбоогүй юм бичие,УИХ хаалттай хуралдаад ард түмнээсээ нуугаад монголын газрыг биржээр гадаадын иргэнд худалдах шийдвэр гаргажээ,бүр сумын засаг дарга мэдэж зарна гэнээ юу болж байнаа монгол түмэн минээ,энэ 76-гдахин бүү сонго наана нь УИХ-г тараах ёстой боллоо.Элбэгдорж М.Энхболд нарыг маш түргэн баривчил.
Ёстой хувиа бодсон хулгайчуудыг битгий сонгооч
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Nugeltei huurnuud yumdaa
Улсын мөнгөнөөс хулгайлж хэдэн бор юм олж банканд хадгуулж хүүгээр нь амь зогоож буй ядарсан хулгайчууд шүү дээ.Шударга хөдлөмөрөөр хөрөнгөжөөгүй этгээдүүдийн бүх хөрөнгийг хураах нь туйлшрал биш юм шүү.
Арай арай энэ хуулийн төсөлд нам хамаагүй шүү ард түмнээ бодмоор юм ардын намын булайнууд ичиж амьдараач ард түмнээс санал гуйгаад ирнээ гайгүй та нар....
нэг л зүйл анзаарагддаг монголд баян ядуугийн ялгаа эрс тэс байгаа болохоор нийгмийн үзэл байр суурь ч бас түүн шигээ алаглачихсан байдаг нэг хэсэг нь тэмцмээр байгаа ч нөгөө хэсэг бас л тэр дайны хувиар эсэргүүцдэг энэ бол бид амьдралын эрс тэс орчинг бүрдүүлсэнтэй холбоотой
энэ бол хүн бүрт мэдрэгддэг зовлон ш дээ үүнийг иргэн бид л өөрчлөх учиртай биздээ гадны улс орнууд ийм мэтчилэн шударга бус зүйлтэй өөрсдөө хатуу тэмцэж үзэл бодолтой бат суурьтай байж чадах юм даа
Манайх арайч хэтэрхий өндөр юмаа . Тэр ипотекийн 8 % ийн зээлийг чинь 100 сая төгрөгийн байр авбал тодорхой хугацааны дараа 108 саяыг төлөөд дуусах юм бна гэж бодсон чинь үгүй юм бна . 200 гаруй саяыг төлж байж дуусах юм бна ш дээ . Монголын төр банк , барилгын компани дэмждэг, тэтгэдэг бодлогоо хэзээ болих вэ
хадгаламжийн хүү буурна гэхээр үхэх гэж байгаалдаа
Ойлгомжтой. Нэг хэсэг нь мөнгө хүүлэгч банкны эзэд, нөгөө хэсэг нь дансандаа багтахгүй мөнгө хадгалуулж мөнгөө өсгөж байна. Яасан гэж орлогоо сайн дураараа буруулах вэ дээ.
esreg sanal ogson ene 7 -g ard tumen UIH-aas erguulen tatah heregtei. ted zobhon oorsdiin erg ashigiig bodhoos ard tumnee bodohgui bna
Ipotekiin zeeliin ergen tololt ni undsen zeel ni 70 khuvi khuulkhee ni 30 khuvi baimaar baina. IKh ion gishuud banknii khuvi ezemshigchuud bolokhoor oorsdiigiinkhee Ashig ni buurna gakhees gol goroij baigaa yum
тэдний ихэнх нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, мөн хадгаламждаа асар их мөнгөтэй болохоороо энэ хуулийн төслийг дэмжихгүй байна уу?! Зээлийн хүү буураад ирэхээр дагаад хадгаламжийн хүү буурна, тэгэхээр банкинд их мөнгө хадгалуулдаг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх гээд байна уу?!...