МСНЭ-ийн Орон нутгийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт Дорноговь аймгаас эхэллээ

2018 оны 06 сарын 05

 

Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжлийг хангахын төлөө санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад сэтгүүлчид, ажилтнуудыг чадавхжуулах сургах зорилгоор орон нутгийн бүсчилсэн сургалт 2018.06-р сарын 03-04 өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдлаа.

Тус сургалтанд Хэнтий, Дорнод, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нийт 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд болон МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, Гүйцэтгэх Захирал Э.Болортулга, Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин, ИТХ-ийн Дарга С.Түмэнбаяр, Монголын Хэвлэлийн Зөвлөлийн УЗ-ийн Дэд дарга У.Тамир, МСНЭ-ийн ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь, Цахим сайт ажиллуулах боломжууд ба Гүйцтэгэх удирдлагын төлөвлөлт, Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй ба харилцаа, имиж бүрдүүлэлт, Сонин сэтгүүлийн дизайн ба Сошиал медиа маркетинг, Олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалтуудыг зохион байгууллаа.

МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч А.Батбаяраар ахалсан ажлын алба Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудыг хамарсан бүсчилсэн сургалт зохион байгуулахаар Баян-Өлгий аймгийг зорилоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top