Рианна Арабын тэрбумтныг хаяжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

 Дуучин Рианна жилийн өмнөөс Саудын Арабын тэрбумтан Хасан Жамилтай үерхэх болсон билээ. 30 настай дуучин, 29 настай тэрбумтан хоёр шинэ оны өмнөхөн хамтдаа амарч яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байдаг. Рианна Нью-Йорк дахь пентхаусаа зарж, найз залуугийндаа нүүж очихоор төлөвлөж байжээ. Дуучин бүсгүйн ядам хуруунд том алмаазан шигтгээтэй бөгж гялалзах болсон юм.

Хасан Жамил нь Саудын Араб дахь “Toyota” компанийн өв залгамжлагч юм. Тэрбээр мөн өөрийнхөө гэр бүлийн “Abdul Latif” компанийн дэд ерөнхийлөгчийн ажилтай. Тэгвэл Рианна, Хасан Жамил нар одоо хосууд биш болжээ. Дуучин бүсгүйн ойр дотныхны ярьснаар тэд Рианнагийн хүсэлтээр салсан байна. “Тэдний харилцаа сайхан байсан ч Рианнад хувийн амьдралдаа зарцуулах цаг байгаагүй болон найз залуугаасаа залхсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байх” гэж тэд ярьжээ. Дуучин бүсгүйд хаягдсан тэрбумтны зүрх ихэд шархалсан гэнэ. Рианна уран бүтээлээ хийхийн зэрэгцээ кинонд тоглож, өөрийн гэсэн гоо сайхны болон гоёл чимэглэлийн бренд гаргаад тун завгүй яваа билээ.

Рианна бросила арабского миллиардера

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.104) 2018 оны 06 сарын 07

Burhan uund hani zayasangui.

0  |  0
Ай хорвоо(27.123.212.132) 2018 оны 06 сарын 06

Тэрбумтанд үүнээс сайхан хүүхнүүд олдохгүй байна гэж үү

0  |  0
sda(207.154.211.25) 2018 оны 06 сарын 06

ene teneg GlCHllGEER yadiin be. Terbumtnii booviig huhuh rihhanagaas hed dahin iluu tasarhai huuhnuud heden zuun km ocherlono shu

0  |  0
Top