Монголд анх удаа Инновацийн төв байгуулагдаж өнөөдөр хийлээ. Инноваци гэдэг бол шинэ санаа, шинэ үйлдвэрлэл гэсэн үг л дээ. Ер нь бол мэдлэгт суурилсан үйлдвэрлэл гэж ойлгох нь өргөн. Сүүлийн 20 жилд түрээсийн байгууллагууд байрладаг эл хуль шахуу болсон Залуучуудын бассейн өнөөдөр тохилог оффис, амрах өрөө, уулзалт хурлын өрөөтэй, тохилог орчин бүхий Инновацийн төв болон хувирав.
Инновацийн төвтэй болох нь хотын даргын мөрөөдөл байсан гэнэ. Тэрээр 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж, 2016 онд Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газрыг шинээр байгуулсан байна. Шинэ санаа, инновацилаг шинэ брэндүүдийн үйлдвэрлэлийг дэмжих, монгол залуусынхаа оюун ухааныг хөгжүүлэх энэ төвийг том утгаар нь харвал Монгол улсын эдийн засгийг солонгоруулах зорилготой юм. “Маш сайхан санаатай залуучууд байдаг ч ажлын байр, мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалж санаагаа ажил болгох боломжгүй байдаг. Энэ төвд олон оюунлаг залуус ажиллаж, дэлхийд нэрээ гаргах томоохон бизнесээ эндээс бий болгоно гэж итгэж байгаа. Би монгол залуусынхаа оюун ухаанд итгэдэг. Залуучууд маань google, facebook-тэй адилхан хурдтай том компани байгуулаад дэлхийд монгол хүний оюун ухааныг худалдаж амьдрах тийм сайхан шинэ үе ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хотын дарга хэлсэн.
Инновацийн төв нээгдсэнээр 500 орчим ажлын байр бий болж байгаа юм байна.Оюун санаагаараа хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрэх, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хамтдаа баг болж ажиллах боломжийг бий болгосон нь үнэхээр том дэмжлэг.
УИХ дахь залуусын төлөөлөл Н.Учрал гишүүн нээлтэд оролцохдоо 21 дүгээр зуунд монголын залуусынхаа оюун санаа мэдлэг боловсролыг нэгтгэн нийлүүлэх, монголын инновацилаг ирээдүйн брэндүүдийг үйлдвэрлэн гаргах зорилготой Инновацийн төвийг санаачлан байгуулсанд Хотын даргад талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр цахилгаан машины хэрэглээг дэмжсэн, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн, инновацийн төвтэй болсон гээд Улаанбаатар хот жинхэнэ утгаараа ухаалаг хот болж байна” хэмээн онцолсон юм.
Ийнхүү УБ хотын шинэ инновацийн, техник технологийн шинэ хуудас нээгдлээ.Монголын залуучууд орд газраар бус оюунаараа, өөрсдийн хөдөлмөрөөр хөгжин дэвжих боломжийг өнөөдөр ийнхүү тунхаглаж, Хотын захирагч “амжилтын хонх” цохилоо.
Монголд анх удаа шинэ бизнес шинэ хамтын ажиллагааг дэмжих том зорилгын эхлэлийг тавьсан Хотын захирагч Су.Батболд танд Браво гэж хэлье.
Сэтгэгдэл ( 1 )
sn bn