“Надад зорилго бий” төсөл зохион байгуулагдлаа

2018 оны 06 сарын 12

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн оюутнууд Нийгмийн хариуцлагын хүрээнд “Надад зорилго бий” төсөл хөтөлбөрийг энэ амралтын өдөр буюу 6-р сарын 9-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Тус төсөл хөтөлбөрийн хүрээнд “Өнөр бүл” төв, “Бадамлянхуа” асрамжийн газар, СОС, Нархан асрамжийн газрын 14-17 насны нийт 39 хүүхдүүдэд Ramada зочид буудлын хурлын танхимд

1.“Дейл Карнеги Трейнинг” Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Э.Чинзориг: Ирээдүйгээ хэрхэн зөв төлөвлөх вэ?

2.“Жэт Кидс” цэцэрлэгийн EQ хөтөлбөр хариуцагч багш, сэтгэл судлаач Ж.Амар Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог

3.“Голомт банк”-ны бизнес төв санхүүгийн боловсролыг багаас нь төслийн сургагч багш З.Нямсайхан Санхүүгийн боловсрол

 

4.“Карьер хөгжлийн төв”-ийн үнэлгээний мэргэжилтэн багш Р.Энэбиш Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? сэдвүүдээр зөвлөгөө лекцээ тавин хүүхэд залуусын хүсэл зорилгоо тодорхойлох, мэргэжлээ сонгох алхамд нь багахан ч гэсэн тус дэм болсон сургалт болсоноос гадна

Дэлхийд анхан шатны бүтээгдэхүүнээс эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон гаргадаг томоохон үйлдвэрүүдийн 5-д багтдаг “Говь” компанийн үйлдвэр, бодит ажлын орчинтой танилцах аялалыг зохион байгуулж “Говь” компанийн ах эгч нар нь бидний арга хэмжээнд оролцсон хүүхдүүдэд маань тусалж дэмжин ажилд орох хүсэлтэй залуусыг дадлагажуулан сургаж ажиллах хүчин авахдаа бэлэн байна гэдгээ зөвлөн урам зоригоор дэмжсэн.

 


Мөн“Голомт” банкны хамт олноос ирээдүйн зорилгоо биелүүлэхэд дэмжин хүүхэд бүрт хуримтлалын данс нээж өгсөн,

“Монос групп”-ын хамт олны гарын бэлэг,

“Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос хүүхэд бүрт бүтээгдэхүүнийхээ дээж ноосон цамцнуудыг бэлэг болгосон.

“Надад зорилго бий” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлэн ирээдүйн зорилгодоо тэмүүлж буй хүүхэд залууст оюуны үнэтэй хувь нэмэр оруулж, урам зориг, итгэл найдварыг бэлэглэж байгаа “СЭЗИС”, “Жэт Кидс” цэцэрлэг, “Говь” ХК, “Монос” групп, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “СОС Хүүхдийн хотхон Монгол”, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Голомт” банк, “Дейл Карнеги төв”, “Рамада” зочид буудал, “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олон, Д.Гэрэлмаа Ц.Урантөгс, Б.Энхмаа, Э.Цогбаяр, Б.Сүхбат, Г.Баярмагнай, Ж.Хишигжаргал, Бөртэ-Үжин, Болд нартаа гүнээ талархал илэрхийлж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top