Монголд өнөөдөр яг хэдэн хятад иргэн байгааг нууцалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Манай улс олон улсын байгууллагуудад мэдээллээ санаатайгаар буруу гаргаж өгөх буюу огт гаргаж өгдөггүй байж магадгүй. Ингэж хардах үндэслэл байна. Хэрвээ үнэн зөвөөр гаргаж өгвөл манай улсыг сүйрч байгаа улс гэж тооцоход хангалттай байдалд хүрсэн байна. Жишээ нь, дэлхийн бүх улс нэг төрлийн бараа бүтээгдэхүүний 40-өөс дээш дээш хувийг нэг эх үүсвэрээс худалдаж авдаггүй. Гэтэл манайх хамгийн чухал салбар хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 хувийг БНХАУ, шатах, тослох материалын хэрэгцээний 70 хувийг ОХУ-аас хангаж байна. Энэ хоёр үзүүлэлт л үндэсний аюулгүй байдал алдагджээ гэсэн дүгнэлт гаргахад хангалттай баримт болно.

Орчин үед үндэсний аюулгүй байдлыг дэлхий нийтээрээ дан ганц улс төр, газар нутаг, дайны асуудал гэж үзэхээ больсон. Манайх ч энэ хандлагыг дагана гээд хэн нэгний сэдсэн “Улсын хилийг дипломат аргаар хамгаалах нь” гэсэн докторын ажлын сэдвийг үндэслэлээ болгож 100.000 хүрэхгүй хүнтэй армиа цомхотгоод явж байгаа. БНХАУ манайх руу цэрэг орууллаа гэхэд НҮБ, ОХУ “зэмлэн буруушаах”-аас хэтрэхгүй гэдгийг мэддэг байсан бид “Цэрэг оруулахгүйгээр дотор нь хагалан бутаргаж, эдийн засгийн аргаар эзэлж авах бодлого баримталж байгаа юм байна” гэдгийг ойлгосондоо л цэргээ цөөрүүлсэн байх учиртай. Энэ хэмнэсэн мөнгөөрөө эдийн засгийн аюулгүй байдлаа хангах ёстой байтал юу ч хийхгүй суусаар байгааг юу гэж ойлгох вэ.      

Аливаа улс оронд хамгийн амин чухалд тооцогдон, хэрэгжиж байх учиртай “хар хайрцагны бодлого” гэж байдаг. Энэ бодлого Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар дамжин улс оршин тогтнох аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг, соёл иргэншил, удмын сан, шинжлэх ухаан, экологи, хүнс зэрэг бүх л салбарт хүрч хэрэгжиж байх ёстой юм.  Уг нь манай улс Үндэсний Аюулгүй байдлын тухай хуультай. Үүндээ дээр өгүүлсэн бүх салбарыг багтаагаад сайхан биччихсэн байдаг. Ер нь бол хууль, эрх зүйн орчны хувьд манай улс дэлхийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. Хэрэгждэггүйг нь мэдэхгүй гадаадын улс, олон улсын байгууллагууд үүнд нь магтаалын үг харамгүй хайрлана. Хууль баталсан л бол хэрэгжүүлдэг тэд манайхыг яаж ч мэдэх билээ. Гадаадад зочлохоороо энэ хуурамч “А” үнэлгээгээ батлахын тулд Төрийн тэргүүнээсээ эхлээд худлаа ярьцгаадаг өвчтэй. Ярьсныхаа дараа ичихээ гэнэт санаж, нэгэнт худлаа ярьсан юм чинь гээд статистик мэдээллээ худал мэдээлэх юм уу, гаргаж өгдөггүй нь бүр ёс болсон. Архи спиртийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын жагсаалтыг ДЭМБ-аас саяхан гаргажээ. Хүний спиртийн хэрэглээг 6-8 байвал хэвийн 12-оос дээш байвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Уг жагсаалтад 12 литр спирт хэрэглэдэг Финланд улс тэргүүлсэн байв. Мэдээж уг агсаалтад манай улс байсангүй. Манай улсын нэг иргэнд 23 литр цэвэр спирт ноогдож байгаа нь Финландыг 2 дахин нугалахаар болжээ. Өвчлөлийн хувь, 1000 хүнд ноогдох эмчийн тоо, нэг хүнд ноогдох цэвэр усны нөөц, авлигын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг харах гэсэн боловч байсангүй. Афганистан улс тэрбум гаруй ам.долларыг авлигад зарцуулдгаасаа болж “Авлигаас болж сүйрэх улс” гэсэн нэрийг аваад байгаа. Гэтэл манай улсын далд эдийн засаг зарим салбарт 40-өөс илүү хувьтай байдаг гэсэн судалгаа бий.

Гадаадынхнаас мэдээллээ нуудаг шиг дотооддоо хүртэл нууцлахыг яана. Өмнөговь аймагт 10.000 гаруй хятад иргэд амьдарч байгаа гэсэн мэдээллийг тухайн аймгийн сонины сэтгүүлчээс аваад аймгийн статистикийн газраас лавлахад “3800” гэж тов хийтэл хариулж байх юм. В.Путин Алс Дорнодод хятад иргэдийн тоо уугуул иргэдийн 20 хувиас хэтэрмэгц хөөж явуулах бодлогыг ил далдаар хэрэгжүүлж байсан билээ. Гэтэл манайх эсрэгээрээ, хаа холын газар нутаггүй улсыг визгүй зорчдог болгох зэргээр улам л уриалан дуудах юм. Шуудхан хэлэхэд манай улс хоноцын бодлогоор явж байна. Ингэж явсаар хэрэгждэггүй эрх зүйн орчинтой, “цаасан дээрх улс” болж хувирах вий дээ.         

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жунгаа төр(122.201.20.190) 2018 оны 06 сарын 12

Хэдэн Монгол байгааг нь тоолох илүү амар байлгүй

0  |  0
Irgen(103.229.177.26) 2018 оны 06 сарын 12

Surjignehee l baichildaa. Hyataduud iig garga geheesee omno oorsdoo Hyatad ruu yavahaa baichildaa gol ni bid tegj chadah biluu? Hyatad ruu yavj baigaa mongolchuud olon baina uu irj baigaa hyataduud olon baina uu? bi bol mongolchuud olon gej bodoj bna teheer zugeer l surjignehee bolichih

0  |  0
зочин(202.21.105.110) 2018 оны 06 сарын 12

гадаадын иргэдийн асуудал хариуцдаг газар Монгол улсад хичнээн хятад иргэд байгааг яагаад нуугаад тоог хэлэхгүй байна вэ.Юун нь нууц байгаа юм.Хятадууд байгаа Дорнод Өмнөговь Сүхбаатар зэрэг хэдэн аймагт хятадууд байгааг ард түмнээсээ битгий нуу.

0  |  0
Зочин(27.123.212.132) 2018 оны 06 сарын 12

Ийм юм бичиж солиорч хүн амьтан үймүүлэхээ больмоор юм. Пянгаа даахгүй шүү дараа нь. Жилд Хятадад очдог үхэр монголчууд давхардсан тоогоор 1 сая гардаг, Монголд ирдэг хятадууд 100 гаруй мянга л болдог

0  |  0
Fan(43.228.130.234) 2018 оны 06 сарын 12

Yag unen. Manai uls, uls ch gejdee uls torchid dampuuraad bna.

0  |  0
бид(103.212.117.213) 2018 оны 06 сарын 12

Төр засгийн толгойд бодлогоор гаргасан хятадын эрлийзүүдийг зайлуулаагүй цагт энэ тухай ярихын ч хэрэггүй,энэ чигээрээ их удвал ярих ч шаардлагашгүй болно

0  |  0
Top