Гэр бүлээ хүчирхийлэгч цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Өнгөрсөн долоо хоногт цахим хуудсанд нэгэн иргэн хүчирхийлэгч цагдаагийн талаар мэдээлэл тавьсан байсан. Тэрбээр “Миний сайн найз хайртай найз минь гурван хүүхдүүдтэй, нөхөр нь цагдаа. Тэдний гэр бүлд нууцаар явалдах нэгэн нэмэгдсэнээс хойш аз жаргал амар тайванг үзсэнгүй. 
Нөхөр нь байнга архи ууна гэртээ бараг хонохгүй хааяа надаас салаад өгөөч гээд эхнэрээ зодно. Зодсоныхоо дараа гэмтээсэн хэсгийнх нь зургийг авч, уйлж буй эхнэрийхээ дууг нь нөгөөхдөө сонсгож нөгөөхөөсөө уучлалт ирдэг гэнэ. Энэ ямар гээчийн тамлан зовоолт таашаал авагч нар вэ.  Яаж ийм шижгийн адгийн новшнууд амьдарч чадаж байна.  Өнөөдөр хүчирхийллээс биднийг хамгаалах ёстой хүн гэртээ, үр хүүхдүүдээ айлгаад эхнэрээ зодоод хүчирхийлэл үйлдэж шөнөжингөө юм болж байхад хэн ч юу ч гэж хэлээгүй сонссон ч сонсоогүй юм шиг явж байна. 

Уг нь хажуу айл нь тэр хавийнхан хэсгийн төлөөлөгч гэнэ лээ. Бүхэл бүтэн гурван жил энэ бүхэн үргэлжилж байхад ганц ч удаа хаалгыг нь тогшиж байгаагүй яагаад гэвэл тэд хамтдаа нэг өрөөнд биднийг хамгаална гээд суудаг цагдаа нар. Энэ ямар гээчийн зүйл болоод байгаа юм бэ арай ч дээ.

Би өнөөдөр хүний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй гээд хараад сонсоод мэдрээд сууж байсан ч удаа дараалан ийм хүчирхийлэл болж найзыгаа гурван хүүхэдтэйгээ бүлтэгнээд байж байх тэр зураглалыг бодохоор найзыгаа зодуулсныг нь хараад нойр ч хүрэхгүй санаа зовж үүнийг бичин сууна. 

Би найзыгаа өмөөрч нөхөр лүү нь бас тэр шижгийн хүүхэн лүү нь ухаарлын хэдэн үгсээр захиа бичсэн. Адилхан эмэгтэй хүмүүс ээж хүмүүс шүү дээ гээд хэлсэн ч охин хүүхэдтэй хүн байж миний үгийг үг гэж тоогоогүй. Тэр шийдчихсэн "юмтай" хүүхэн бурхан минь. Харин тэр нөхөр нь намайг элдвээр хэлж намайг оролдвол юм юм болно шүү гэнэ.
Цагдаа хүн өөрийн гэр бүлээ хамгаалж хайрлаж байж бусдыг хамгаална гэж тангарагаа өргөмөөр юм. Эхнэрээ зодож үр хүүхдүүддээ айлгаж тайван бус амьдруулж бас цагдаа болсондоо зэрэг цол дэвэндээ бардаж бусдыг айлган сүрдүүлж байдаг ийм цагдаа хүн биднийг хамгаалах уу, үлгэр дуурайлал үзүүлэх үү байдлыг нь хардаа.

Өөрийн гэсэн бүхнээ чи өөрөө хайрлаж хамгаалж чадахгүй байж бусдаар доромжлуулж бусдаар доог тохуу хийж бусадтай нийлж өөрийн бүхнээ дээрэлхэж байдаг цагдаа гэж байдаг нь магадгүй чи л юм байна. Найзыгаа яаж байгаа бол гэхээс санаа минь зовж сууна. Ямар хэцүү, яасан арчаагүй эр вэ чи.

Миний хайртай найзыг авч сууж амьдралаа сайхан эхлүүлж амьдарчихаад чи ингэж байхад би дуугүй сууж чадахгүй нь. Надад ч миний үг хүрэх газар сонсох төр байгаа гэдэгт би итгэж байна. Хүчирхийллийн эсрэг хамтдаа байж, айл хөрш чинь хүчирхийлэлд өртөж байьал иргэн та бусдын амь насыг аварна шүү” гэсэн постыг оруулсан байв.

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг шалгасан байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд нь Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д гэгч бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирогч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(112.72.14.62) 2018 оны 06 сарын 15

Гэр бүл үймүүлж хүчирхийлэлд түлхсэн цаад эмэгтэйд ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгэ

0  |  0
бузар вэ яасан(110.70.46.212) 2018 оны 06 сарын 14

цаад хүүхэнтэй нь хамт хамсаатан гээд шоронд нь явуулаачээ

0  |  0
Шонд өлгө(112.72.14.196) 2018 оны 06 сарын 13

Цагдаа гаж донтон

0  |  0
аймаар цагдаа(66.181.161.76) 2018 оны 06 сарын 12

Болж бна тэгэхгүй бол эхнэр 3н хүүхдийн амьдрал нь төсөөлхөөс ч аймаар. Ашгүй дээ 1 ч гэсэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллээс салж бвал болж бна

0  |  0
666(66.181.179.33) 2018 оны 06 сарын 12

Bolj muu novshiig iimerhuu ymnuudiig nasaar ni turiin baiguullagad ajillahgui bolgoh heregtei. Hunii aris nomorson adguus

0  |  0
munhnaran eej(103.57.95.92) 2018 оны 06 сарын 12

MUNHNAR EEJ

0  |  0
М(66.181.161.102) 2018 оны 06 сарын 12

Нэр, зураг, ажилладаг газартай нь гаргаж харуулах хэрэгтэйшд.

0  |  0
Энхээ(103.10.23.181) 2018 оны 06 сарын 12

Нэг нийтлэл бичихээрээ хүнийх нь нэрийг бичихгүй,хулгайч байвал зургийг нь, өөрөөр хэлбэл нүүрийг нь харуулахгүй баахан юм бичээд нөгөөхийг нь баахан амьтан дагаж намираад л энэ юу болоод байгаа юм бэ.наад цагдаагаа нэртэй,устай нь бич худлаа битгий сенсаацлаад бай.

0  |  0
Зочин(112.72.14.195) 2018 оны 06 сарын 12

Ийм адгууснаас долоон дор хуний оронцгийг нэр. устай. нь нийтэд дэлгэж бичих хэрэгтэй

0  |  0
Зочин(112.72.14.220) 2018 оны 06 сарын 12

ЦАГДААГИИНХАН ГЭЖ АДГИИН ШААРНУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ .СҮҮЛЭРНЭ ЗОДНО ХАМГИИН ЯДУУСУУД ЦАГДААГИИНХАН ЦАГДААГИИН АР ГЭР БҮЛД НЬ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙМААР ДАА.ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭГЧ ГЭР БҮЛ ХҮЧИРХИИЛЭГЧ НАР ТАНАЙ ЦАГДААД ИХ БАЙДАГ ДАА АРХИЧИД СОЁЛГҮЙ БАС ИХ ЗАНТАЙ ЯДУУСЫН ХОРООЛОЛЫНХОН Ш ДЭЭ

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 12

shine huuliar medseer baij nuun daragduulsan horshyydch shiitgel hyleeh estoi shdee, tangarag orgochihood gemt hereg nuun dargduulsan horshyydiig bas hariuzlaga hyleelgeh estoi !!!

0  |  0
Top