Х.Тэргэл: Ялархаж амьдрах амьдрал

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Манай урлагийнхан дотор их ажиглагдах юм. Дурандаа дуулж бүжиглэж, жүжиглэж явж цалин хөлсөө ч авч байсан атлаа л төр засагтаа гомдсон, гавьяа шагнал үл авлаа өгсөнгүй, урлагийн төлөө зүтгэсээр хувийн амьдралаа хаясан, үрсэн гэцгээх улс дүүрэн харагдах юм.
Бид ч их хөөргөдөцгөөж үлээх юм. Та авах ёстой хүн гэж ирээд л.
Үнэхээр авьяас чадвартай хүмүүст өгсөн нүдээ олсон шагнал байнаа байна. Байлгүй яахав. Бүгдийг үгүйсгээгүй нь тодорхой.

Ямартай ч таныг, намайг албадаж буу тулгаад дуулуулж, бүжиглүүлж, хөгжим зохиолгож,зураг зуруулж, шүлэг бичүүлээгүй. Бид дуртай болохоор л энэ бүхнийг хийсэн хийж ч байгаа. Дуртай юмаа хийж амьдарч байгаа нь хангалттай их аз жаргал биш гэж үү?
Цагаа тулаад аргагүйн эрхэнд өөр ажил хийх болоход бид чадахаасаа чадахгүй нь их юм билээ шүү. 
Хүний газар гүний хошуунд ирээд дуртай ажлаа хийж чадахгүй дургүй хаа хамаагүй ажил хийхээс аргагүй болоход ямар их азтай жаргалтай байснаа дурсан санаж дотроо "уйлж" гаднаа инээж явдаг юм.

Тэр ч бүү хэл дур эзнээ голохгүй гэдэг шиг дуртай нь чадлаа мэдэхгүй их хурлын гишүүн болж эхнээсээ "бандааш, боовоор " цоллогдон шившиг болцгоож буй.

Хэнийг ямарч ажлыг хий гэж, үүнийг бичигч намайг ч энэ харьд хэн ч албадаж авчираагүй. Бусдад ялархаж гомдоллож амьдрахад даанч хайран амьдрал.

Гучин жил дөчин жил ч тэр ажлаа хийгээд цалин хөлсөө аваад амьдарч байгаа. Тэр ажлыг биш гэхэд амьдрахын тулд өөр ямар нэгэн ажлыг хийх л байсан шүү дээ. Мөнгө ямар зүгээр унаад ирэх биш.

Заавал үнэлүүлэх гээд заавал одон тэмдэг авах гээд, өгсөнгүй гэж гомдоод яах юм бэ та минь ээ. Одонтой ч үхнэ, одонгүй ч ойчоод өгөх л хорвоо шүү дээ.Дуртай зүйлээ харин тултал сайн хийж чадвал та би үхээд өгсөн ч үлдээсэн бүтээл нь амьдарч байдаг, таныг сануулж байдаг дурсуулж байдгаараа бусдыг бодвол бид чинь ихээ азтай улс шүү дээ урлагийнхан минь ээ.
- Тэр миний мэдэхийн л дуулдаг, жүжиглэдэг, гитар тоглодог байсан гавьяат, ардын жүжигчин өгөөч?!? Шагнаач гэцгээх. Харин эсрэгээрээ энэ балай шагналуудаа цөөлөөсэй, бүр болиосой билээ. Нэр алдар, одон тэмдгийн орон болж дуусах нь бид.

Эвлэгхэн дуулдаг бүхэн дуучин болох гээд, эвтэйхэн жүжиглэмэр болдог бүхэн жүжигчин болчих гээд, дөрвөн мөрт холбодог болгон яруу найрагч, роман бичигч болчих гээд энэ эх орон маань цахилгаанчин, мужаан, оёдолчин, эсгүүрчин, барилгачин, шаварчингаар дутаад урлагийн улсаар хахаад бүүр тэд маань улс төрчид, болцгоож эхнээсээ бүүр балраад байна .
Нэг дуу ам бариад студид бичүүлсэн дуучид "Соёлын тэргүүний ажилтан" болцгоочихоод дараагийн шатны шагнал болох гавьяатдаа оочёрлоцгоож баларч байна та минь ээ цаана чинь.

Хувийн амьдрал минь урлагаас л болоод бүтэлгүйтээд байна гэцгээдэг билүү зарим нэг нь. Үгүй л дээ танаас өөрөөс чинь л болсон шүү дээ.Эхнэр, нөхрөө зодож, дарамталж, сэтгэл санааны хүчирхийлэлд амьдруулж салж сарнисан олон урлагийн улсууд байна байна. Гэр бүлтэй ч араар нь тавьж орон гэртээ ирэхгүй алга болж, амьдралаа там болгосон зарим улсын өмнө хэн нэгэн, тэр тусмаа ажил мэргэжил яахаараа буруутгагдах ёстой гэж. Ер нь бол ямарч зүйл бид нараас өөрсдөөс минь л болдог юм байна билээ шүү та минь ээ.
Эцэст нь хэлэхэд урлагийн хүмүүс бусад мэргэжлийн улсыг бодвол хаа очиж дээд, дунд, доод аль ч түвшинд хайр, хүндлэл бишгүй л амсдаг шүү дээ. Гавьяа шагнал нэхэж уйлж майлдгаа зогсооцгооё.

Олон жил телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч хийсэн хүн үнэхээр тийм их гавьяатай гэж үү? Олон дуу зохиож, олон зураг зурж, олон кинонд тоглосон, дуу дуулсан, зохиосон, гитардаж, хөгжимдсөн болгон гавьяа нэхэн уурлах тийм их агуу гавьяа байгуулсан гэж үү дээ? Та аль хэдийн амьд явж, гэрэлт тайзнаа гарч алга ташуулж, энэ тэнд таарсан бүхэнд бишгүй л хүндлэгдэж хангалттай шагнагдан амьдарч байгаа шүү дээ. Цадаж, цатгалан амьдарч сурцгаая нөхдөө.
Жич - Одоо баахан л улс гомдож, үзэн ядаж, майлалдах байх даа. Амьд яваа минь, тэр тусмаа хүмүүст хүндлүүлж, хайрлуулж явцгаадаг маань л гайхалтай аз завшаан, таны, миний хамгийн том нэхэж шаардаж гуйж авдаггүй жинхэнэ гавьяа биш гэж үү дээ.
Утга учиргүй шагнал тараадаг энэ байдлаасаа ангижирч өөрчлөгдөцгөөхсөн.

Хулганайн Тэргэл

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.237) 2018 оны 07 сарын 07

Одоо Социализмийн үеийн энэ шагналыг шагналуудыг аль улсад өгдөг юм бэ ? Шагналын очерт 4000 - 5000 хүн байдаг гэж сонссон. Бүгдэд нь өгчих. Гомдлыг барагдуул. Шагналын нэр хүнд унасан.

0  |  0
Zochin(89.204.130.202) 2018 оны 06 сарын 15

Unen heljee.

0  |  0
Unen(99.240.226.45) 2018 оны 06 сарын 13

Unen unen, undsendee durtai ajlaa hiij munguu ch avchaad gunshignaad bh yumgui l dee, yamar bayalag buteegeed, uls orond heregtei yum hiij bga bish, urlagiin bid tsag nargui huviin amidralgui gj ireed yariad bga nuhdiig sonsohoor durgui hurmeer, hajuud ni emnelgiin, shugam suljee uildveriin ajilchdig har shunuur bayaraar ajillaj l bdag teden shig gonshignood bdaggui l bhgui yu, tiimdee ch urlagiinhan gadaadad ch ajillaj chaddagguim bileedee

0  |  0
зочин(112.72.14.194) 2018 оны 06 сарын 13

Тийн шуу.Еерсдее д би ийм хун болно гээд цалин цаваа аваад амьдарч байж одонгийн хойноос ухэлдээд .оригоороо юу ч чаддаггуйн байна лээ

0  |  0
Уурхайчин(64.119.25.210) 2018 оны 06 сарын 13

Тиймээ улс орон маань гунгансан хүмүүсээр дүүрлээ. Насаараа мэдээ уншсан хүн, насаараа уурхайд ажилласан хүн хоёрын уурхайчин нь улсад их татвар төлж бас их баялаг бүтээсэн байдаг юм. Энэ хоёрын үнэлгээ тэнгэр газар мэт.

0  |  0
Зочин(202.9.47.177) 2018 оны 06 сарын 13

Үнэнийг үнэнээр нь бичжээ. Нээрээ дуулж бүжиглэх нь тийм том гавьяа юу. Тэр хүн өөрөө хэдэн төгрөг олж амьдрах гэж л дуулж жүжиглэж байгаа шүү дээ. Дууллаа гээд эх орноо аварч гал түймэр унтраах уу

0  |  0
Зочин(202.9.47.177) 2018 оны 06 сарын 13

Үнэнийг үнэнээр нь бичжээ. Нээрээ дуулж бүжиглэх нь тийм том гавьяа юу. Тэр хүн өөрөө хэдэн төгрөг олж амьдрах гэж л дуулж жүжиглэж байгаа шүү дээ. Дууллаа гээд эх орноо аварч гал түймэр унтраах уу

0  |  0
Zub(103.26.195.6) 2018 оны 06 сарын 13

Үнэн шүү

0  |  0
ok(112.72.14.207) 2018 оны 06 сарын 13

ok

0  |  0
Zochin(66.181.161.112) 2018 оны 06 сарын 13

Eoooe neeree vneniig heljee

0  |  0
Mgl(64.119.21.183) 2018 оны 06 сарын 13

Unen sh dee. Duuldag humuus yag yu buteesiin. Iim zuil buteelee geed zaagaad uguuch.

0  |  0
Top