Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй. Бид гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрэнд Чингэлтэй дүүргийн 19 автобусны буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан: Төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид 19 шинэ автобусны буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа.
НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

Shine avtobusnii buudal ymuu? Avtobusnii shine buudal ymuu? Shine avtobus alga l ym shig bh ym?
цэвэрэхн байгаарай заваан шүү дээ камер сайн тавиарай