Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн хэсэгт терроризмын эсрэг ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ. Мэдэгдэлд “Терроризмын эсрэг чиглэсэн ажиллагааг эхлүүллээ” гэсэн бөгөөд тус хотын зүүн хэсэгт орших Рафах шалган нэвтрүүлэх цэгийг алан хядах зорилгоор ашигласан гэх мэдээлэл цэргийнхэнд иржээ. Израилийн арми Рафах шалган нэвтрүүлэх цэгийг хяналтдаа авсан байна. Тэд Рафах шалган нэвтрүүлэх цэгийн Палестины хэсэгт хяналтаа тогтоосон талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хот шөнөжингөө цохилтод өртсөн” гэжээ. Египетийн хилтэй залгаа орших хотод цохилт өгсний улмаас энгийн иргэд амиа алдав. Тус хотын Аль Шука, Аль Салам дүүрэг дэх 50 гаруй байд цохилт өгсөн байна. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар энэ ажиллагаа ойрын хугацаанд үргэлжлэх болно.
Израил Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Тус улсын Батлан хамгаалах армийн Жанжин штаб Газын зурвасын өмнөд хэсэгт хүчтэй ажиллагаа явуулахаа мэдэгдэж “ЦАХАЛ-ын Газын зурвасын өмнөд хэсэг дэх ажиллагаа нь хойд хэсгийн ажиллагаанаас багагүй хүчтэй байх болно” гэсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Израил Хан-Юнис болон Рафах хот дахь ажиллагаан дээр төвлөрч байгаа талаар мэдээлж байсан билээ.
ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаа нэг жилээс илүү хугацаанд сунжрахаар байгаа аж. Израил өмнө нь палестинчуудыг шахан гаргаж байсан Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа үргэлжилвэл энгийн номхон иргэдийн амь нас эрсдэх болно гэж шинжээчид үзэж байна.
Тель-Авивын Газын зурвас дахь цэргийн кампанит ажлын хоёр дахь үе шат 2024 оныг дуустал үргэлжилж магадгүй байгаагаас гадна Израилийн бусад дайн, ажиллагаанаас ялгаатай нь энэ мөргөлдөөн тодорхой төгсгөлгүй байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Хуурай газрын ажиллагаа
Мөн Израилийн Зэвсэгт хүчин Рафах хотод хуурай газрын ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар тус улсын Батлан хамгаалах армиас мэдэгджээ. Хуурай газрын ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд даваа гарагт Рабах хотын зүүн дүүргүүдээс оршин суугчдын нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлж, Аль Маваси болон Хан Юнис дэх хүмүүнлэгийн бүсийг өргөтгөх тухай зарласан байна.
Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, олон мянган оршин суугч Рафах хотын зүүн дүүргүүдийг орхин гарч байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дайны зорилгодоо хүрэхийн тулд Рафах хотод ажиллагаа явуулах тухай мэдэгдэж байсан.
Эвлэрлийн хэлэлцээр
Тэгвэл өмнө нь Газын зурвас дахь эвлэрлийн хэлэлцээрийн төсөлд ХАМАС хөдөлгөөний шархадсан дайчдыг Газаас гаргахаар тусгасан. Эвлэрлийн төсөл хэрэгжвэл ХАМАС-ын шархадсан 50-иас багагүй хүнийг гаргаж авах аж. Хэлэлцээрийн энэхүү урьдчилсан нөхцөлийн талаар өгүүлсэн баримт бичгийн текстийг Катарын Al Araby Al Jadeed сонин нийтэлсэн байна.
ХАМАС-ын 50-иас багагүй хүнийг эмнэлгийн тусламж авахын тулд Рафах шалган нэвтрүүлэх цэгээр гарахыг зөвшөөрөх талаар уг баримт бичигт өгүүлжээ. Үүнээс гадна гал зогсоох хэлэлцээрийн төсөл нь бүх олзны хүнийг суллах нөхцөлтэй байх аж.
ХАМАС барьцаалагдсан 33 израилийг суллах бөгөөд үүнд эмэгтэйчүүд, хүүхэд, насанд хүрэгчид (50 гаруй хөгшин хүн), өвчтэй, шархадсан энгийн иргэд багтана. ХАМАС бүлэглэл гурван хулгайлагдсан хүнийг хэлэлцээрийн гурав дахь өдөр суллах бөгөөд дараа нь долоо хоног тутамд дахин гурван хүнийг суллаж, эцэст нь бусад бүх хүнийг суллана. Хэрвээ хулгайлагдсан Израилийн амьд иргэдийн тоо 33-д хүрэхгүй бол энэ үе шатанд тоог ижил тооны цогцосоор нөхөх аж.
Хоёр дахь шатанд амьд үлдсэн Израилийн бүх эрчүүд болох энгийн иргэд болон цэргүүдийг суллана. Гурав дахь буюу эцсийн шат нь цогцосыг солилцох явдал юм.
Израилийн Засгийн газар барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийн талаар хэлэлцэхээр Каир руу төлөөлөгчдөө илгээхээр шийджээ. ХАМАС Газын зурваст түр эвлэрлийн гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Эрчимтэй бөмбөгдөв
Мягмар гарагийн өглөө Рафах шалган нэвтрүүлэх цэгийг Израилийн тал хяналтдаа байлгаж байгаа талаар ХАМАС баталжээ. Рафахын зүүн хэсэгт орших Египеттэй хиллэх гарцыг салгасан байна. Шөнийн довтолгооны үеэр уг гарцыг эзлэн авчээ. Шөнийн турш явуулсан ажиллагааны үеэр 20 орчим зэвсэгт этгээдийг устгаж, ХАМАС бүлэглэлийн ашиглаж байсан гурван чухал хонгилыг илрүүлсэн аж.
Мөн довтолгооны үеэр тэсрэх бодис ачсан машиныг мөргөж устгаж, ХАМАС-ын танк руу хөдөлсөн гэнэ. Шөнөдөө Израилийн арми Рафах дахь ХАМАС бүлэглэлийн 50 гаруй объектыг эрчимтэй бөмбөгдөв.
Газын зурвасын өмнөд хэсэг дэх цэргийн ажиллагаа бусад орны эсэргүүцлийг үл харгалзан болж байна. Гэхдээ Израилийн арми тавдугаар сарын 6-ны өглөө палестинчуудыг Рафах хотын зүүн дүүргүүдээс нүүхийг уриалсан ухуулах хуудас хаяж, мэдээ тараажээ.
Израилийн армийн радиогийн мэдээлснээр, энэ үе шатанд ойролцоогоор 100 мянган хүнийг (1 сая гаруй палестинчууд) Рафахаас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Израилийн армийн мэдээлснээр, ХАМАС-ын дайчдад одоогийн байдлаар Газын зурваст зургаан батальон үлдсэн бөгөөд дөрөв нь Рафахт байна.
АНУ-ын эсэргүүцэл
Израилийн армийн Рафах руу орох санаархлыг АНУ удаа дараа шүүмжилсээр ирсэн. Хамгийн сүүлд Америкийн Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 28-нд Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяхутай утсаар ярихдаа энгийн иргэдийг хамгаалах төлөвлөгөөгүйгээр Газад хуурай замын ажиллагаа явуулахгүй байхыг Тель-Авиваас шаардсан юм. Гэвч тавдугаар сарын 6-ны шөнө Израилийн Батлан хамгаалахын сайд Америкийн Батлан хамгаалахын сайдтай утсаар ярихдаа “Израил Рафах руу цэргийн довтолгоо хийхээс өөр сонголтгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Палестины дайчид эвлэрэх тохиролцоонд хүрч, барьцаалагдсан хүмүүсийг суллах аливаа саналаас татгалзаж байна гэв. Остин хариуд нь “Рафах дахь Израилийн аливаа цэргийн ажиллагаа нь Палестины энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх найдвартай төлөвлөгөөг агуулсан байх ёстой” гэж дахин хэлжээ.
Рафах хотоос Палестины хүн амыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө нь АНУ, Египет, Катарын зуучлалаар Израил болон ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн Каир хотноо хийсэн энхийн хэлэлцээр дууссанаас хойш 24 цагийн дараа гарчээ. Египетийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэл энэ сарын 5-нд хүмүүнлэгийн бараа Газын зурвас руу орж ирдэг Керем Шалом шалган нэвтрүүлэх цэгийн нутаг дэвсгэр дэх Израилийн цэргийн байрлал руу 10 пуужин харвасны дараа яриа хэлэлцээ мухардалд орсон байна. Энэхүү халдлагын улмаас дөрвөн израил хүн амиа алджээ.
Палестинчуудыг Рафахаас хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх тухай зарласан нь Барууны орнуудын шүүмжлэлийг няцаахын тулд хийсэн Израилийн эрх баригчдын суртал ухуулгын алхам гэж шинжээч үзжээ. Вашингтоны зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд Каирт болсон энхийн хэлэлцээ амжилтгүй болсны дараа америкчууд Рафахт хуурай замын ажиллагаа явуулах шаардлагатай гэж тохиролцсон байх магадлалтай гэж судлаачид бичиж байна.
Америкчууд Израилаас татгалзаж чадахгүй, учир нь энэ улс бүс нутагтаа АНУ-ын заставын үүрэг гүйцэтгэдэг гэх.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
AMERKA HEZEENEESEE Paisten ba allah shashintanguiudiig yzen yaddag.XAMAS bylegiin neren door shaltagaalj Izraliig ashaglaj ter olon hyyhed ger bul ard tumeng huis temterj bna.
Umhii Amerkiin buuniii nohod hyn turluhtund suganii ys bolj gar hul ni bolson,Getleriin helsen YG TED EHLEED HOOSON IRDEG DARAA NI UDALGYI GOL ERDENSIIG AVDAG GE .ULS ARD TUMENG SHULDAG HOG SHAAR EVREECHUUD HAA BAIGAA GAZART NI USTAG TED HEZEEJ HYN BISH,GEJ HELSEN NI YASAN YNEN VE .
hamasiig ustgahiin tuld palestiniig bas arav ertuntsiig ustgak estoi . gehdee terorist Hamasiig ur udmaar nustgah htei