УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нартай холбогдох асуудал урт хугацаанд үргэлжилж, Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Одоо түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Дээрх хоёр гишүүний аль алиныг нь буруутай эсэхийг мэдэх юм алга. Монгол Улсын шүүхээр буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй учраас тэднийг буруутгах ч аргагүй.
Ямартай ч Д.Гантулга гишүүний энэхүү шийдвэртэй зуузай холбон босч буй нэг асуудал нь Д.Мурат гишүүн болоод буй. Учир нь Д.Гантулга залуу хүн гэхэд Төрийн өндөр дээд албан тушаалтны ёс зүйг сахин УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн буруу зөвөө хуулийн байгууллагаар шийдүүлэх санал гаргаж байхад Д.Мурат энэ тухайд ямар нэг шийдвэр гаргахгүй “булзаж” байгааг хаа хаанаа шүүмжлэх болов. Түүгээр ч зогсохгүй, өөртэй нь нэр холбогдсон бүсгүй байр сууриа хэдийнээ хэвлэлээр илэрхийлсэн байтал энэ тухайд мэдээлэл дэлгэсэн сэтгүүлчдийг хуулийн байгууллагад өгч, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүй хэм хэмжээнд халдах оролдлого хийсэн хэмээн үзэх ч хүмүүс олон бий. Д.Мурат гишүүнтэй нэр холбогдсон бүсгүйн байр суурь, түүний эх сурвалжид тулгуурлан мэдээлэл дэлгэсэн сэтгүүлчийг хуулийн байгууллагад шалгуулж байгаагийн цаана ямар санаа байна вэ гэх хардлага дэгдэж эхэлжээ.
Үнэхээр буруу зүйл хийгээгүй юм бол Д.Гантулга гишүүн шиг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байгаад хуулийн байгууллагаар шалгуулчих хэрэгтэй юм болов уу. Түүнээс бус хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдан суух нь улам л хардлага дагуулж байгааг дуулгах нь зүйн хэрэг байх. Манай парламентийн түүхэнд бүрэн эрхээсээ татгалзан, хуулийн байгууллагаар шалгуулж байсан тохиолдол бол бий. Тодотгож хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэрэгт сэжиглэгдсэн учраас үүнийхээ үнэн мөнийг тогтоолгох шаардлагын үүднээс өөрийн хүсэлтээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзан шалгуулж байсан. Магадгүй түүнд Д.Мурат шиг айдас байгаагүй учраас шалгуулахаар өөрийн хүсэлтээ гаргасан байх. Ц.Элбэгдорж л лав хэрэгтний ширээнд суугаагүй, шалгуулчихаад их улс төрд эргэн ирснийг бид мэднэ.
Үүнээс гадна Р.Амаржаргал, З.Энхболд нарын нөхөд ч тухайн үед УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан ч парламентийн гишүүд зөвшөөрөөгүй учраас бүрэн эрхтэйгээ үлдэж байв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гэр бүлийн хүн хүнд өвчтэй байгаа учраас би эхнэрээ эмчлүүлэх ёстой. Тиймээс Төрийн ажлыг цалгардуулахгүйн тулд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж байна” хэмээн тайлбар өгч байсан түүхтэй.
Гэтэл нийгмийг өндөлзүүлсэн асуудал дэгдээж, түүнийхээ үнэн мөнийг олоогүй Д.Мурат суудалдаа шигдээд байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ хэмээх хардлага ч бас дэмий зүйл биш байх. Уг нь эрхэм түшээ маань “энэ бүхэн эвлүүлэг, би өөрөө хохирчихоод байна” хэмээн хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн. Хэрвээ өөрөө хохирчихоод байгаа бол хохирлоо барагдуулж нэр нүүрээ цэвэрлэх ёстой биз дээ. Гэтэл өөрийнх нь хэлснээр “хохироосон” гэх Б.Бахытгүлийг бус Б.Бахытгүлийн эх сурвалжийг олонд дэлгэсэн хэмээн сэтгүүлчтэй “ноцож” байгаа нь ямар учиртай юм бэ.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Нмын суудал энд ямар хамаа байна.
shuuheer togtoogoogui bhad yun heregten boloh
Setgel sanaa bie byaldraalaa zavaan bohir amisgaa
Новшийн боовон толгойтой зэвуун хасаг, тархи боов хоерынх нь байрлал солигдчихсон
Мурат татгалзвал АН бүлэггүй болно, УИХ их 76 гэсэн бүлэгтэй болно, дампуурсан төр
ene balai hun yaj ulc ornii toloo yvah um toriin cuudliig buzarlaad bolimoor um