Сумын бүжиг гэж ямар эрхэмсэг нандин зүйл байдгийг тэнд өссөн хүн л мэдэх байх. Эгэл даруухан сумын үдэш, соёлын төвийн нээлттэй салхивчаар анир үргээсэн эгшгэн шувууд зүгээ алдан төөрөлдөж, таана хөмүүлийн үнэртэйгээ уусалцаад жаргалтай. Энэ л ертөнцийн нэгэн гайхамшгийг бүтээх ахуйд сумын бүжгийн оргил үе эхэлнэ. Шинээр ирсэн бүсгүйг бүжгэнд урих гэж хөл алдсан залуус зэрэгцэж гүйлдээд, олны хөлөөс зайдуухан алхах залуу хосууд, хөгжмийн эгшгэнд бүдэгхэн боргох нохдын чимээ энэ бүгд танил дотнохон зураг. Бас болоогүй дөрөө чангалсан нэг нь хайр сэтгэлээ нээлттэйгээр илчилж, маргааш нь амьтны нүүр харахгүй ичих гээд энэ бүгд сумын бүжгэн дээр л болно.
Ийм л эгшгэн шувууд зүгээ алдан төөрөлдөхөд сумын аль ч захад нялх хонгор үрс нь бүүвэйлэгдэн нойрсдог байсан биз ээ. Энэ л гэгээн үдшийг бий болгодог хүнээ сумын залуус бурхан мэт шүтнэ. Тэрхүү хөгжимчин нөхрийг “За сүүлчийн гурван бүжиг” хэмээн өсгөгчөөр сүртэйхэн зарлахад залуусын нүдэнд гуниг төрөвч, бяцхан сэхээрч, өнөөх олон нийт дэглээчээ гуйна, аргадна. Яг энэ мөчид хөгжимчин эр сумын төвд ямар хэрэгтэйгээ мэдэрч, ихээхэн маадгар тэр оройн олон нийтийг нэг буюу түүнээс дээш цагаар сунгаж, залуусын нарыг гарна. Мань нөхөрт тухайн үед би ч сумын их эмчээс ч хэрэгтэй хүн юм хуна даа гэсэн бодол төрдөг байсныг үгүйсгэх аргагүй. Ингэж л шөнөжин үймсэн ч уйдахгүй сумын бүжгэн дээрээс хөгжмөө үүрээд гарсан залуу өдгөө монгол түмний мэдэх олон сайхан дууны аялгууг зохируулчих юм чинээ тухайн цагт бүжгийн цаг сунгуулах гэж гүйлдэж байсан залуучуудаас хэн ч төсөөлөөгүй биз ээ. Хондого нутгийн жимбүүр салхинд өссөн хүн хөгжмийн мэдрэмжгүй байна гэдэг хол. Намхан бор толгодын энгэр бэлээр өнөөх л жимбүүр салхин нар сарыг өртөөлөн зөөж урссаар. Үүнийг мэдэрч өснө гэдэг тэр бүрий хүнд заяах тавилан биш байх.
Өдгөө ардын хэмээн андуурагддаг “Хөөрхөн борлог”-ын аялгууг тааруулсан Пунцагбал агсны түүчээг таслахгүй энэ цагтай учруулж яваа хүн бол яах аргагүй миний өгүүлэгч нөхөр. Өнөөдөр “Жиндээх салхигүй хорвоо”, “Миний нутгийн нуур”, “Итгэлийн гэрэлтэй амраг” гээд тоочивч баршгүй олон сайхан дууг ард түмнийхээ зүрхэнд эгшиглүүлсэн гэхээр эрх биш хэний тухай өгүүлэх гээд байгааг гадарлах. Анх сумын улаан булангийн тайзан дээр дуулж байсан жаал бор хүү, төдхөн л Сайншандын 10 жилийн сургуульд анги дэвшин одох нь тэр. Аймгийн төвийн 10 жилд очиход нь Н.Батнасан багш нь тосч авснаар түүний хөгжмийн эгшигт зам эцэс төгсгөлгүй үргэлжилжээ. Харин хоёр жилийн дараа өнөөх бор хүү чинь бас чиг сумаасаа хальж, ядахад аймгийн театрынхантай сүлбэлдчихсэн мундаг амьтан дуулахын зэрэгцээ хөгжим тоглодог болчихсон очихгүй юу.
Энэ л ахуй цагтаа сумын залуусын бурхан болж байсан хэрэг. Эндээс буцаад Сайншандын 10 жилд багшаар одов, багшилж ахуй цагтаа сумандаа яруу найрагч С.Боргилтой хамтран уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийчихэв, бүр сумаасаа халиад аймагтаа хийчихэв. Энэ л сэтгэлийн хоймроосоо урласан цэнгүүн нь ард түмэн төдийгүй аймгийн эвэртэн туурайтнуудыг дэлдийлгэж орхисон. Энэ нь түүнийг СУИС-д аймаг орон нутгийн урилга, зардлаар суралцах эрхийг гардуулсан юм. Уран бүтээлийн цэнгүүн нь түүнийг зүгээр нэг хөгжим тоглож, бүжиг зохион байгуулдаг нөхөр биш гэдгийг мэдрүүлсэн хэрэг. Он цаг хурдан хэдий ч хийж бүтээхийн хүслийг гүйцэхэд бас бэрх гэж бодогдном. СУИС-д ирсэн даруйдаа л хайрын дууны уралдаанд “Жиндээх салхигүй хорвоо” дуугаар тэргүүн байр эзлэв. Яагаав өнөөх Т.Чинболор, Энхмэнд хоёр дуулдаг даа. Төд удалгүй түүний дууг УГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэтунгалаг, Р.Дэлгэрмаа, Т.Батсайхан ч дуулав, бүр поп Б.Сараа, УГЖ Г.Эрдэнэбат ч дуулав.
Нэг өглөө галт тэргэний буудал дээр таарахад дээр дурьдсан нэгэн цагийн уянгат дуучдыг дагуулчихсан галт тэргэнээс буух зуур аймагтаа тоглолтоо хийгээд ирлээ хэмээсэн. Суралцах хугацаанд төвийн телевиз, радиогоор түүний шинэ, шинэ уран бүтээл ёстой л бороо шиг асгасаар байсан. Он цагийн эрч нэг л мэдэхэд оюутан цагийг авч одно биз, мань хүн удсан ч үгүй анхныхаа цомгийг гаргалаа, ард түмнээ “Бөхийн өргөө”-нд цуглуулж байгаад цэнгүүнээ хийчихлээ, мөн л удалгүй энэ цагийн уянгат яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой нийлж байгаад “Улаанбаатар палас”-т тоглолтоо хийчихэв, өнөөх сумын бүжгэн дээрээс хөгжмөө үүрээд гарсан нөхөр чинь халх даяар мэдэх уран бүтээлч болж өндийснийг зарим мэдээгүй нэг нь мэдэв, хүндлэв. Өдгөө 30-аадхан настай энэ залууг байнгын хэвлэл мэдээллээр өөрийгөө рекламдаад байдаггүй болохоор хүмүүс тэр бүрий танихгүй, харин хийсэн бүтээснийг нь дурьдахад “энэ залуу юу” гэж гайхаж магад. Би уг нь сумын бүжгийн тухай эхэлсэн боловч өнөөх бүжиг дэглээчээ дурьдах гээд баахан хадуурчихав. Долоо хоногтоо ганц хоёр болох сумын бүжгийг түүнээс өмнө Гэлэгээгийг Зина гэж авьяас нь гэрэлтсэн хөгжимчин дэглэдэг байв. Тэр цагт бол лааны гэрэлд, баян хуурын хөгжимд бүждэг байж, харин бүжгэнд ирсэн залуус гэрээсээ нэг нэг лаа барьж ирдэг байсан тухай хуучилж суугаа хүн олон бий.
Харин Г.Зинаг залгамжлагч маань орчин үеийн даралтат хөгжим дээр Алтанширээгийнхээ П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нартай хоолой хоршин дуулж охидын зүрх сэтгэлийг гижигдэх болсон. Сумын бүжиг соёлын төвийн үүдэнд улаан “Ява”, эмээлтэй морь сойлттой, түүнээс урагш тамхины цог улалзаж, пар пар хөхрөлдөх, бүжгэнд оройтсон нэг нь муу “Ява”-ныхаа моторыг ээртэл хаазалж ирэх энэ дүр зураг бол сумын бүжгийн гаднах үйл явдал. Мотороо ээртэл хаазалж ирсэн сайх хархүү замынхаа тоосыг ч гөвөлгүй, тоос шороо, бензин тос, хүлгийн хөлс үнэртүүлсэн зэгэл саарал толгойтойгоо ганган хүүхнүүдээ бүжгэнд урина.
Тэд ч дургүйцнэ гэж үгүй. Тэр цагт төв суурин газарт өссөн хэн нэгэн хөндлөнгөөс харахад инээд ч хүрмээр, уур ч хүрмээр этгээд хачин. Болзох санаатай ирсэн бүсгүй нь өөрийн замыг сонгосон харагдахад, нэг их шаналахгүй, ахиад өөр зам сонгохыг хичээнэ үү гэхээс гандан буурахгүй. Ганцхан оройн бүжгэн дээр ёстой нэг амьдрал ч буцлана даа. Зуны шөнө богинохон. Түр зуурын баяр гунигтай, сумын бүжиг тарсан залуус хос хосоороо сүүтгэнэж, болзож чадаагүй нэг нь гунигтаа дарагдаад сүнс сүүдэр шиг юм ахиад л дараагийн долоо хоногийг ирээдүй мэт хүлээнэ. Тэр л анир гүмхэн ертөнцийг эгшиг дуугаар сүлж байсан бүжгэн дээрээс амьдралын ханиа олсон залуучууд олон. Өөрөөр хэлбэл түүний зохион байгуулж байсан бүжгэн дээрээс мөн ч олон айл гал голомтоо бадраасан даа. Их буян байгаа биз. Энэ л амьдралын нэгэн утга учир, ичингүйрэл, хэнэггүйтэл, баяр гуниг гээд ертөнцийг бүхэлд нь багтаан цэнгэдэг байсан сумын бүжгийг өдгөөгийн соёл урлагийн газрын дарга, СТА хөгжмийн зохиолч Готовсүрэнгийн Батхуяг дэглэж байсан.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Сумын бүжгийг гүйцэх бүжиг хаана ч байдаггүй юмаа.үнэхээр сайхан шүү цаанаасаа л нэг тэр орой бүжигтэй гэж сонсоод тэсэхгүй болох цагийг нь хүлээдэг.олон олон дурсамж үлдээгээд явдаг даа сумын төвийн бүжиг . Тэнд өссөн хүмүүс л мэдэх болов уу
Бөөн архи , шивэр, хулмас, тамхи үнэртүүлсэн цус ойртсон Баагийнууд,, яана даа
Цус ойртолтын эхлэл.
гарч одсон. Удалгүй орж ирээд эгч нь баруун орыг засаад өгье гээд л тормолзсон.Шөнө унтаж байтал нүцгэн биен дээрээ дээлээ нөмөрсөн эгч тэр гэхийн тэмдэггүй нэгэн содон үнэр ханхлуулан миний дүү цаашаа хэвт гээд л өвөрт орж ирсэн.Ингээд л хөөрхий нусгай би асар хурдан цацсан. Эгч инээгээд аргагүй ээ эгч зааж өгнө гээд л дараа нь намайг шөнөжингөө эзэмдсэн. Одоо эгчтэйгээ хааяа учирнаа жаахан өтөлсөн ч галзуу үздэг хэвээрээ.Сайхандаа эгтэйгээ жаргахсан маргааш ерөөсөө гарлаа
Хуучин дурсамж сэргэчихлээ. Сумын төвийн бүжиг намайг эр хүн болгосон.Манай хажуу хашааны мээм Сувдаа аниа сумын бүжиг болохоор 8 р ангийн нусгай намайг ёс шиг дагуулан явна. Эр нөхөр нь цэрэгт мордсон болохоор аниад би ус авах түлээ хөрөөдөхөд нь байнга туслана. Хадмууд нь гэж ёстой л сайхан тулхтай хөгшчүүл байх. Бүжиг тарахаар аниаг дагасан залуучууд их олон аниа наймайг сугадаад салж болохгүй шүү гээд л гүйчихнэ. Ингэж нэг орой гэрт нь даган орж жаал жуул юм ярьж сууснаа миний дүү эгчдээ хань болоод хоночих би хадмыхаас хүүгээ аваад ирье гэж гэрэл цацруулсан сайхан инээдээрээ шагнаад л
орой болохоор сумын клубын орой дээр улаан гэрэл асдагсан тэгээд л орой кино юм уу бvжиг болдогсон их л амгалан тайван байж дээ би тэгэхэд жаахан байсан ах эгч нар их гоё харагддаг байж билээ клубын эрхлэгч яг говийн зэрэглээ дээр гардаг ах шиг бvх юмыг зохицуулдаг байж билээ сумын клубээ гэж сайхаан сайхан
Түрүүхэндээ зайлуул, манай хөдөөнийхөн иймэрхүү цэнгүүний дараагаар орон тарах нь энүүхэнд байдагсан. Одоо ямар болсон юм бол доо. Миний л мэдэх нэлээд хэдэн хүүхэдтэй эгч байн байн бүжгэнд явсаар зэргэлдээ сумын эрийг дагаад явчихсан юм даа. 5-6 жилийн дараа эргээд ирсэн гэсээн зайлуул. Уг нь гээгээлэг, нийтийн соёлын ажил байх ёстой байтал манайхан үүнийг ёс суртахуундаа тааруулан нэг л бааз болхи юм болгочихдог. Хотод ч ялгарах юмгүй дээ.