Өдгөөгөөс хоёр сар гаруйн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн билээ. Ингэхдээ Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийн талаархи маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулах тухай юм. Энэ асуудал өнөөдөр ид хэл амны бай болж, Төрийн ордноос хальж нийгэм даяар маргаан дэгдээлээ.
Үндсэн хуулийн цэцээс оруулсан хүсэлтээр бол Засгийн газрын талаархи маргааныг Захиргааны хэргийн шүүх бус Эрүүгийн хэргийн шүүхээс залруулах юм уу, эсвэл Олон улсын шүүх хянан хэлэлцэх юм уу тодорхой бус болж байна. Засгийн газартай холбоотой иргэдийн маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхгүй бол өөр хаана хэлэлцэх юм бэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна.
Энгийн ойлголтоор бол Засгийн газрын хэдэн сайдууд нь хүн барьж авч зодоод, энгийн номхон иргэнээ дээрэмдээд, хулгай ч хийгээд эрүүгийн элементүүдийг үйлдэж гэмээнэ Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой биз дээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газартай холбоотой ямар маргаан гарч болох вэ.
Хамгийн наад зах нь “үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэх маргаантай асуудлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээс бус Эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэх ямар ч боломжгүй. Тэр тусмаа олон нийтийн эрх ашгийг хамгийн их зөрчдөг байгууллага бол үеийн үед Засгийн газар байсаар ирсэн. Иргэд олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн маргаан Засгийн газар, түүний харъяа агентлаг байгууллагууд байдаг бичигдээгүй хуультай. Энэ маргааныг авч хэлэлцэх, тэнцвэржүүлэх, таслан зогсоох газар нь ганцхан Захиргааны хэргийн шүүх. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга ямар шалтгаанаар Засгийн газартай холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүхээс холдуулах гээд байгааг ойлгох юм алга.
Үүнээс болсон маргаан Төрийн ордноос хальж, сүүлдээ Цэцийн дарга Засгийн газрын захиалгаар ийм албан бичиг хүсэлт оруулж ирж байна. Үүний цаана ямар лобби байна гэх мэт хардлага нийгэмд бий болчихлоо. Тухайлбал, Засгийн газар, эрх баригчдын зөвшөөрөлтэй ч хууль бус олборлолт явуулж байгаа гадна дотны компаниуд олон бий. Тус компаниудыг хууль зөрчсөн гэдгийг иргэд олон нийтийн байгууллагууд холбогдох газраар яваад тогтоочихож байна. Ийнхүү Захиргааны хэргийн шүүхээр хууль зөрчиж байгааг тогтоохоор зөвшөөрөл олгосон Засгийн газар буруудаж таарна. Ийм үйлдэл үй түмэн байгаа болохоор эрх баригчид өөрсдийнхөө маргааны асуудлыг Захиргааны хэргийн шүүхээс салгах оролдлого хийв үү гэх хардлага ч нийгэмд давалгаалж байна. Үнэндээ ингэж хардахаас аргагүй байдал үүслээ.
Мэдээллээс харахад Захиргааны хэргийн шүүхэд иргэдийн гаргасан 10 гаруй мянган гомдол байдаг гэсэн баримт бий. Үүний дийлэнх нь лицензны асуудал байдаг бөгөөд энэ уул уурхайн лицензийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хавсран хянаж олгодог. Тэгэхээр хууль бус лиценз олгосныг мэдэж байгаа иргэд, олон нийтийн байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд хандахаас Эрүүгийн хэргийн шүүхэд хандах ямар ч боломжгүй.
Мэргэжлийнхний тайлбарлаж байгаагаар бол Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд, агентлаг газрын, аймаг, сумын Засаг дарга нарт утсаар ажил хийх явдал байдаг аж. Тухайлбал, салбарын сайд тэр аймгийн дарга нар нэг аижл хөөцөлдөөд иржээ. Чи түүнийг шийдэж өгөөд явуул гээд агентлагийн дарга нарт үүрэг өгөхөөр цаадуул нь нүдээ аниад болгоод явуулчихдаг байна. Салбарын сайд үүрэгдсэн учраас яах ч аргагүй. “Сайд аа энэ чинь хууль зөрчсөн байна шүү” гэх мэдлэгтэй дарга нар ховор. Мэддэг байлаа ч сайдынхаа өөдөөс дуугарах зүрх зориггүй учраас зөрчил үүсдэг аж. Үүний ихэнх нь хууль зөрчсөн байдаг нь бүгд Захиргааны хэргийн шүүхээр хэлцэгддэг болохоос биш өөр аль ч шатанд хэлэлцэх боломжгүй гэнэ. Нөгөө талаар ардчилсан тогтолцоот нийгэм, Төртэй харшлах ганц зүйл бол Д.Одбаярын хүргүүлсэн энэ албан тоот юм байна.
Засгийн газартай холбогдох энэ мэт маргааныг Захиргааны хэргийн шүүхээс салгая гэж бодъё. Тэгээд чухам хаана энэхүү маргааныг хянан шийдвэрлэх вэ гэхээр харъяалуулах байгууллага үнэндээ олдохгүй байна. Тэгэхээр Засгийн газар хууль бус үйлдлээ хийгээд дураар дургих л болж байх шиг. Түүнээс бус Монгол Улсын Засгийн газартай холбогдох маргааныг ОХУ-ын шүүхээс ирж шийдэхгүй, БНХАУ-ын шүүхээс ирж шийдэхгүй, Олон улсын шүүхээс ч энэ асуудалд оролцохгүй шүү дээ.
С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 4 )
Захиргааны хэргийн шүүхээс өмнө болоод л байсан шүү дээ. Тухайлбал үндэслэлгүй ажлаас халсан бол иргэний шүүхээр эрүүгийн хэргийн шинжтэй бол эрүүгийн хэргийн шүүхээр шийдээд болоод л байсан болж байсан зүйлийг болгохгүй болгосон нь хэний буруу вэ? хайран ч мөнгө
ЗАХИГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ДЭЭР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ УНАГААД БАЙГАА БОЛОХООР Л ЭНЭ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ОРУУЛЖ БАЙГАА. ЭНЭ ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР ХУВЬ ХҮНИЙГ АЖЛААС ХАЛАХ АСУУДАЛ ХАМТ ЯРИГДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН Л ДЭЭ. АЛЬ АЛИНИЙГ НЬ ГОМДООХГҮЙ ШИЙДЭХ АСУУДАЛ БОЛ ЕРДӨӨ Л УГ ХУУЛИНД МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН ӨМЧЛӨЛИЙН АЛИВАА МАРГААНЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭН ШИЙДНЭ ГЭЭД Л ОРУУЛЧИХБАЛ БОЛОХООР БАЙНА
SHINE UNDSEN HUULIND ERDEMTEDIIN ZOVLOLIIG BAIGUULAHDAA ERDEMTEDIIN HARGIS TURSHILTAAS SERGIILSEN ZAALT ORUULJ OGOOCH
үндсэн хуулийн цэц гэгч хэрэггүй луйварчидийн орогнуулдаг байгуулага байх хэрэг алга