УИХ-ын хаврын чуулган алдаа оноо, хэрүүл тэмцэл дүүрэн цаг нарыг ардаа орхиж хаалтын ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ. УИХ-ын гишүүд болон улс төр ажиглагчдын хэлж байгаагаар бол энэ удаагийн парламентийн үйл ажиллагаа жигд сайн зохион байгуулалттай өнөөдөрт ирж хаалтаа хийлээ. Хэлэлцэн батлах хуулиа цаг нарны дагуу хугацаанд нь оруулж, шийдвэрлэх ёстой тогтоолын төсөл ч цаг хугацаандаа батлагдаж байсан гэх эерэг үгсийг хэлж байна. Өчигдөр хаалтаа хийхийн өмнө “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан нь манай эдийн засагт үлэмж нэмэр болохуйц сайн хууль байсан төдийгүй нэгэн түүхэн үйл явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гадна олон жил дуншиж ирсэн Дэгийн тухай хуулийг хэлэлцэн баталсан нь томоохон алхам гэж үзжээ. Энэ хуулиар бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү, С.Жавхлан нарын түшээд шиг ажиллах юм бол эргүүлэн татах эрх зүй нь нээгдсэн учраас албаны хүмүүс төдийгүй нийт сонгогчид ч таатай хүлээн авсан.
Нөгөө талаас Хаврын чуулганыг яаран хааж байгаа нь “60 тэрбум”-ын асуудлыг хэлэлцэхгүй, асуулга явуулахгүй гэсэн үүднээс хаалаа гэх шүүмжлэл ч дагаад авсан. Магадгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумынхаа асуудлыг нэг тийш болгож байж чуулганаа завсарлуулаарай” хэмээсэн үг ч үүнд нөлөөлсөн байх. Өнөөдөр “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-аар тодроод буй УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын 19 гишүүний гарын үсэг зурсан “Нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг мэдэгдье. Чуулган завсарласан ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилж, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэж ажиллах ёстой” хэмээн хариу барина билээ.
Энэ бол Хаврын чуулганы хаалтыг хойшлуулаад бойкот хийгээд байх асуудал бол биш. Зүгээр л улс төрийн нэгэн акц төдий зүйл. Тиймээс УИХ-ын даргын хэлснээр харъяаллын дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн учраас хуулийн дагуу асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой учраас санаа зовох зүйл алга.
Хаврын чуулганы хугацаанд байнгын болон дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал шийдвэрлэсэн нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт юм байна. Байнгын хороо болон дэд хорооны дарга нар ч нэлээд идэвхи зүтгэлтэй ажилласан нь өнгөрөгч хугацааны зураг дээрээс харж болно. Мөнхүү нэгдсэн чуулган нийт 27 удаа 133 орчим цаг хуралдаж 181 асуудал хэлэлцсэн нь ч парламентийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бололтой. Тэр тусмаа нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байсан нь ч урьд өмнө байгаагүй зүйл гэхээр энэ парламент идэвхи зүтгэлтэй ажиллажээ гэж болохоор. Ингэхдээ бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан нь яах аргагүй эерэг үзүүлэлт мөн гэдэгтэй маргах хүн гарахгүй. Урьд өмнөх парламентийн статистикийг харахад хуралдааны ирц дундажаар 70 орчим хувьтай явж ирсэн нь ч үүнийг гэрчлэх байх.
Нөгөө талаар батлан гаргасан хууль тогтоомж, Ажлын хэсэг, хуулийн төсөл болон бусад сэдвийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээр энэ парламент өмнөх Их хурлуудаас илүү бүтээлч ажилласан гэдгийг энэ үеэр хурлын дарга ч онцолсон. Дээрх тоон үзүүлэлтээс харахад энэ бол бодит үнэн бөгөөд маргаашаас эхлээд тоонд уу чанарт уу гэдгийг амьдрал дээр харах л үлдэж байна.
Энэ удаагийн парламентийн гишүүд ч гайгүй амьдрал дунд, бодит байдал дунд орж ажилласан нь харагдана. Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул аймгийн мэргэжлийн боловсролын байгууллагууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн орон сууцны корпораци зэрэг 21 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцсанаас харж болно.
Мөнхүү өнгөрөгч хугацаанд Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, ОХУ-тай байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталсан нь мөн л түүхэн үйл явдал мөн. Энэ бол хойд өмнөд хөрштэй харилцах мөнхийн харилцаанд шинэ эргэлт гарсан төдийгүй үүгээр дамжин гуравдагч хөрштэй харилцах шинэ зам нээсэн явдал мөн билээ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд ч идэвхийлэн ажилласан гэдгийг дурдах ёстой.
Хамгийн ойроос гэхэд ирэх 2019 онд 85 цэцэрлэг, 62 сургуулийг ашиглалтад оруулахаар төсөвт өртгийг хэлэлцэн баталсан нь ч бага зүйл биш. Энэ мэт дурдаад байвал Монгол Улсад, нийгэмд, гадаад харилцаанд, амьдралд эерэг зүйл авчрах олон төсөл хууль тогтоомж УИХ-аар батлагдажээ. Алдаа оноо дүүрэн, эхрүүл тэмцэл дүүрэн ч үүнийг засаж залруулаад хэлэлцэн баталж байсанд хамаг учир оршино. Ямартай түүхэн үүрэг гүйцэтгэсэн парламент, УИХ-ын гишүүд түр баяртай хэмээн тойрог тойрог руугаа тоос татуулан давхин одоо биз ээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Shaa shaa nuguu shudarga emegtei goshuud haachiv mongol ulsiin tur zadgiig ariljaalj ashog oloh gesen hineer udirduulaad ui ch hiij chadahgui hulchigar huuhnuud zailaa. Bitgii huts.
жилийн хагаст ажиллах юм бусад үед гадаад гээд амарчих юм.Гэхдээ сар бүр сая төгрөгнийхөө цалинг авчих юм. Бас болоогүй 4жилийн дараа гишүүн байсан шагналд1жил цалингаа бүтэн авдаг.Ямар халамжийн хууль үйлчилгээг өбрсөддөө зориулсан бэртэгчид вэ. Болимоор юм.хүнээс илүү халамж хүртэхээр ядуу биш бүгд ТЭРБУМТАН биздээ. Хуулиндаа өөрчлалт оруулж илүү аваад байгаа мөнгөө улсын төсөвт оруулж өр ширээ дарахыг бодмоор юм.дэндүү шуналтай бэртэгчин сэтгэхүйтэй нь ялгараад гишүүн болчихдог.үнэнч шударга хүмүүс нь хаана байна.Жавхлан.Оюунэрдэнэ.Учрал гээд өөрсдийгөө нэрлээд байдаг биздээ мө
Хэрүүл, тэмцэл, аливаа шийдэл, ухаалаг шийдвэр , ширүүн талцлын дунд их хурал маань үндсэн үүргээ биелүүлж , сайн ажилласан дүнтэй юм байна. Том төслүүд эхлэх үндсэн суурийг тавьсан , хамгийн гол нь эдийн засаг сайжирч, ззэл өрнөөсөө салж байгаа , зарлагаа буурууулж байна гээд өнгөрсөн 2 жилд их хурал, гишүүд, болон засгийн газар сайн ажиллажээ.
Yamar luivar hiisen bol gej hardah yum dàa.itgej ul bolh humius sguu dee
Жилд 6 сар л ажиллах юм. Тэгээд ажиллаж байгаа 6 сард ажлаа их таслах юм аа. 1,2,3,7,8,9 сард амрах юм. Ер нь Цагаан сар, наадам болдог сараар жилдээ 2 сар л амарч бай. Бид энэ саруудад амардаггүй, байнгын хороон дээрээ ажилладаг гэж туух л байх.
АТГ-ын даргын хэлдэг гоё үгээр ” За яах вэ за яадгиймбэ тэгнэ ш дээ. Энэ тодорхойлолт гоё зохино
Бандаашны асуудал хэлэлцсэнээрээ түүхэн болж байна
Түүхэнд байхгүй муу праламент хамгийн муу дарга