Дорноговь аймагт Цахиурын үйлдвэр ашиглалтад орлоо

2018 оны 07 сарын 03

Японы Мегатех корпорацын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд өчигдөр Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна. Уг үйлдвэрийн нээлтэд Мегатех корпорацийн ерөнхийлөгч Нагао, Шигэрү, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ЗГ-ын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Мегатех порпорацын ерөнхийлөгч Нагао Шигэрү “Манай компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Бид 10 жилийн өмнөөс л цахиур чулууны талаар судлан Монгол Вьетнам хоёр орноос сонголтоо хийн өнөөдөр нээлтээ хийж байна. Монголчуудын найрсаг сайхан харьцаа, ажилсаг хичээнгүй зан чанар манай өндөр технологитой хамтран дэлхийд өрсөлдөх томоохон үйлдвэр болон өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Дорнын сайхан говьд Монголчуудтайгаа нийлэн бид аймаг, сумын хөгжилд, иргэдийн боловсролд, байгалийн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулан хамтран зүтгэх болно.Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно.

Цахиурын үйлдвэрийг нээснээр ажлын байр нэмэгдэх бөгөөд орон нутгийн оршин суугчдыг нэн түрүүнд ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх тал идэвхитэй ажилласнаар амьдрах таатай орчинг бий болгох боломжтой юм. Мөн түүнчлэн япон компани хувьд хариуцлагатайгаар нийгэмд хувьд нэмрээ оруулах тул илүү дотно сэтгэлээр бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.  

Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл хийхэд тохиромжтой.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (99.203.15.100) 2018 оны 07 сарын 05

Uls ornii hogjild nemertei.japanuudiig hujaa nartai zuirleh hereggui l dee.

0  |  0
Mongol(66.181.161.69) 2018 оны 07 сарын 05

Huurhun jijig uildver bn da asa avargadaa bayarlalaa ezengui tald hurungu olj irne gedeg aguu l da! Orkuud bol oilgohgui yagad gevel tednii bolovsrol ni dood zindaaniih bolhoor ter

0  |  0
Хайдо(202.9.42.2) 2018 оны 07 сарын 04

Цахирын баяжмалыг гарган авч байгаа нь орчин үед маш зөв алхам.Цаашид цахиурийг элетроникийн цэвэрээр гарган авч улмаар кристалл ургуулах ажлыг японтой хамтран хийх нь электроникийг хөгжүүлэх маш их ирээдүйтэй юм .Монгол цахиурын түүхий эдээр маш баялаг боловч геологийн нөөцийг тогтоосон хайгуул судалгаа байдаггүй нь харамсалтай .

0  |  0
,,(180.149.93.14) 2018 оны 07 сарын 03

NUTGIIN AMISGAANUUD ASA GAAS AIGAAD HUDULJ CHADDAGGUI EEE....HUURHIII.

0  |  0
zochin(66.181.191.68) 2018 оны 07 сарын 02

erdemtediin biy daasan huultai bolooch

0  |  0
Дорж(202.179.27.201) 2018 оны 07 сарын 02

Монголын баялгийг хуу зөөх нь дээ, гадаадын луйварчид монголоор бүрэн даажигнаж байна, эзэнгүй газар дураараа дургиж байна.

0  |  0
erool(202.9.41.163) 2018 оны 07 сарын 02

Uls maani hogjino. Uildvertei bolno gedeg sain . Ard tumnii mini amidral saijirna gesen ug.

0  |  0
Top