“Сүрэнхорын хээр”-ийн угшлын азарга наадамд уралдана

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 04

Улсын баяр наадам хаяанд ирж, уяачдын нойр хүрэхгүй гэгэлзэж, бөхчүүдийн эр бяр нь ханаж, бүгд түрүүлчихсэн юм шиг санагдаж, харваачдын цэц мэргэн эрхий, хараандаа багтахгүй байгаа энэ үед нэгэн сонирхолтой мэдээ ирэв. Тэр нь юу вэ гэвэл, энэ жил Хэнтий аймгийн нэрт уяач  Х.Сүрэнхорын хээр азарганы угшлын хар зүсмийн азарга Улсын баяр наадамд ирж уралдах гэнэ. Тус азарга нь бага наснаасаа хойш уяагдаагүй бөгөөд соёолон насандаа нэг удаа уяагдаж, томоохон наадамд түрүүлсэн ч барианы гадуур ороод хасагдаж байжээ.  

Энэ хар азарга нь 1999 онд Хэнтий аймгийн Галшар суманд болсон Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын наадамд түрүүлсэн хар азарганы үр төл юм байна. Өвгөн ноён Пүрэвжавын наадамд түрүүлсэн хар азарга нь алдарт “Сүрэнхорын хээр”-ын угшлын адуу аж. Тэгвэл өдгөө улсын наадамд сойж буй хар азарга нь алдарт хээр азарганы угшлын азарга хорь гаруй жилийн дараа Улсын баяр наадамд хурд хуваахаар ирж байгаа юм байна.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.160.96) 2018 оны 07 сарын 05

Нөгөө алдарт тодууд нь машинаар дайруулчих ви болгоомжтой л байгаарай даа хөдөөний хөх уяач минь

0  |  0
Иргэн(66.181.160.96) 2018 оны 07 сарын 05

Нөгөө алдарт тодууд нь машинаар дайруулчих ви болгоомжтой л байгаарай даа хөдөөний хөх уяач минь

0  |  0
Иргэн(66.181.160.96) 2018 оны 07 сарын 05

Нөгөө алдарт тодууд нь машинаар дайруулчих ви болгоомжтой л байгаарай даа хөдөөний хөх уяач минь

0  |  0
Зочин(103.212.118.181) 2018 оны 07 сарын 04

Сурэнхор гуай байдаг болов уу, сайхан яриа хоороотэй, гундуугуй сайхан эрийг зурагтаар харж яриаг сонсож байлаа

0  |  0
dv(66.181.160.100) 2018 оны 07 сарын 04

ugaasaa buh hurdan aduu hentiigees garaltai

0  |  0
bhjyk,ldf(182.160.37.243) 2018 оны 07 сарын 04

юу шалив гэж цаана чинь гуурстай адуу манай уяан дээр медалийн авах гээд хүлээж байна

0  |  0
монгол(103.50.207.150) 2018 оны 07 сарын 04

түрүү магнай болтугай хурай хурай хурай

0  |  0
Top