Ямар ч нам, аль ч бүлэглэлийн улстөрчдөөс асуухаар “манайд тийм бүлэг фракц гэж байхгүй. Бүх зүйл дотоод ардчиллын хүрээнд шийдэгддэг. Гол нь бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ” хэмээн тодотгох нь бий. Тэр ч бүү хэл хамгийн олон бүлэг фракцид хуваагдах АН-ын зарим түшээд хүртэл “Манайх одоо фракцигүй нам болсон” хэмээн зална. Ардчилсан нам л юм бол бүлэг фракцгүй байж яаж ардчилсан байх юм бэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй.
Аливаа улс төрийн хүчин бүлэг фракцийн зөрчил маргаан, өрсөлдөөн дээр тогтдог бичигдээгүй хуультай. Оршин тогтнох цор ганцхан үндэс нь энэ гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ямар социализмын үед үйл ажиллагаа явуулж байгаа ганц намын системтэй улс орон биш, юу гэж бүлэг фракцгүй нам байхав дээ.
Гэтэл “Бид ардчилсан хүрээнд асуудлаа шийддэг. Хамгийн гол нь ардчилсан нийгэмд амьдарч байна шүү” хэмээн тодотгох нь бүр ч утгагүй. Эндээс утгын том алдаа харагдаж байгаа биз. Үнэхээр л нам нь бүлэг фракцгүй юм бол яагаад ч ардчилал гэж байхгүй гэсэн үг. Хэрвээ энэ нам дотоод ардчилал, ардчилсан нийгмийн зарчмаар асуудлаа шийддэг бол энэ намд бүлэг фракц байна гэсэн үг. Тэгэхээр ийм утгын алдаатай зүйл ярихаа болимоор юм.
МАХН, МАН, АН аль аль нь бүлэг фракци байхгүй хэмээн мэлздэг. Үнэн хэрэгтээ МАХН фракцтай болоод л О.Баасанхүү намыг хоёр хуваан Их хурал хийлгэж байна, эргээд О.Баасанхүүгээ намаас хөөж байгаа нь бүлэг фракц хоорондын л мөргөлдөөн биз дээ. Гуравдагчдын орон зайд тодроод буй энэ улс төрийн хүчинд ямартай ч хоёр бүлэглэл байгааг зөвхөн үүнээс харж болно. Үүнээс гадна МАН-д гомдогсодын, анхнаасаа Н.Энхбаярыг дагагсадын гээд бүлэглэл ч дотроо хоёр хуваагдана. Сонгууль дөхөхөөр дөрөв, тав ч болохыг үгүйсгэхгүй.
МАН фракцтай болоод л 33, 32-оороо хуваагдаад өдгөө ч галаа намдааж чадаагүй байгаа биз дээ. Сайдын суудал амсуулсан учраа мэдэхгүй залуусынх нь уур бухимдал өнөөдрийг хүртэл гараагүй, өөрсдийнхөө ч, намынхаа ч нэр нүүрийг сонгогчдын дунд барсаар явааг нуух юун. Энэ улс төрийн хүчинд эртнээс л “Хотын”, “Элсний 13” гэх мэт бүлэглэлүүд байсаар ирсэн түүхтэй. Саяхан хүртэл “Шинэчлэлийн хороо” нэрийн дор Т.Аюурсайхан гишүүний бүлэглэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв. Мөнхүү “Шинэ эхлэл” гэсэн албан тушаалд донтогч залуусын бүлэглэл байгаад ихэнх нь энэ фракцийнхаа хүчээр тодорхой хувь хүртсэн учраас чимээ намдаасан гээд олон зүйл дурдаж болно. Мэлзэх аргагүй.
За, АН бол өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг хамгийн олон бүлэг фракцид хуваагддаг, тэр хэрээр хохирлол амсаад сурчихсан улс төрийн хүчин. Толгой эргэм фракц бүлэглэл дунд үйл ажиллагаа явуулахын хэрээр тарамдаж, эвлрээд дадчихсан нам. Нэлээд эртнээс эхлэлтэй ууган фракцуудын нэг бол МҮДН байх, үүнээс цааш Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас”, Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ, Д.Нямхүү нарын “Кроун”, залуусын “Нэг ардчилал”, Ц.Элбэгдоржийн гээд хөвөрч өгнө, хамгийн сүүлд гэхэд З.Энхболд нарын “Шонхор” гэх фракц гарч ирсэн. Одоо ч шинээр фракци төрөх гэж байгаа мэдээлэл бий. С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдоод “Манайх бүлэг фракцгүй нам боллоо” хэмээн зарлаж байсан нь ёстой тэнэг үйлдэл. Тэнэг л хүн. Ардчилсан нам бүлэг фракцгүй байж яаж ардчилсан байх юм бэ гэдгийг дахин дурдах хэрэгтэй. Тэгээд ч улс төрийн хүчин бүлэг фракциудын зөрчил, ашиг сонирхол дээр хүчирхэгжиж байдаг юм шүү дээ
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Ардичилсан нам яах олон түмний өмнө нээлтэй харадаж байдаг МАН бол одоо их хурал дотроо 33х32 бүлэг гээд хуваагдчихсан монголын төрөөр самарч байна
Malgui uls saihan amidar ch bn. Chulaagaar bugsuu archihaasaa icheej muu mal huduunii.
Shaa ardchilalgui nam gej ui bdiin. Mal dagasan malchid ardchilaliig ustgahad ih uureg guitsetgej bn.
teneg malnuud tord suudag um chin, ymarch nam ardchilsan ulsiin nam uchraas ardchilalaar yavah estoi shdee,,,,namiin bodlogo ni l oor baidag biz, malnuud teriigeech oilgohgui ymar niigemd amdarch baigaa gej boddog um boldoo