Хэвлэл мэдээллийн гол хөрөнгө оруулагчид нь улстөрчид байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 06

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг болохыг олон нийт ихээхэн сонирхдог боловч мэдэхэд тийм ч амар биш. Түүнчлэн эзэмшлийн ил тод байдал хангах эрх зүйн зохицуулалт дутмаг байдгаас төдийлөн мэдэх боломжгүй байдаг.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан 39 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн 75 хувь нь улс төрийн хамааралтай хэмээн тодорхойлж болохоор байгаа юм. 

Ардчиллыг хөгжүүлж ирсэн 28 жилийн туршид улс төр, хэвлэл мэдээллийн хоорондох хэрүүлийн хамгийн том алим бол томоохон бизнес болон авилгатай холбоотой асуудал байсаар ирсэн.

Харин өнөөдрийн байдлаар улс төр, бизнесийн нягт шүтэлцээгээр дамжуулж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах тогтолцоо дэндүү сайн ажиллаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх нөлөө ямар бага байгаа тухай ярих ч хэцүү. Ганц жишээ дурьдахад, 2015 онд сэтгүүлч Лунтангийн Болормаа тухайн үеийн Нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт зориулсан их хэмжээний мөнгийг хувийн зориулалтаар ашигласан тухай бичиж байсан. Үүний дараахан сэтгүүлч Болормаа гэнэт нас барсан бөгөөд түүний үхлийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэхдээ, уг асуудалд эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй хэмээн мэдэгдсэн. Харин болсон явдлын талаар цагдаа ч, хууль тогтоох байгууллага ч, эрэн сурвалжлаагүй. Үүний оронд албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай сайд парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдож байна.

Ямар ч байсан хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд буюу гурван сая хүн амд 500 гаруй мэдээллийн хэрэгсэл оногдож буй нь багтаамжаасаа хол хэтэрсэн үзүүлэлт юм. 

Үүнийг хэвлэл мэдээллийн зах зээлд санхүүгийн ашгийн үүднээс бус, өөр ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулж байна хэмээн тайлбарлаж болох юм.

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗӨВ(202.55.191.205) 2018 оны 07 сарын 07

хууль бус аргаар олсон мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийг гартаа оруулсан байж таарна хэвлэл мэдээлэлийн газрууд бараг ашиг байдаггүй шудрагаар хөрөнгөтэй болсон хүмүүс галзуурсан биш ийм газар хэзээч хөрөнгө оруулахгүй..ЭНЭ ЯГ ЗӨВ ...

0  |  0
зочин(202.9.42.3) 2018 оны 07 сарын 07

хууль бус аргаар олсон мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийг гартаа оруулсан байж таарна хэвлэл мэдээлэлийн газрууд бараг ашиг байдаггүй шудрагаар хөрөнгөтэй болсон хүмүүс галзуурсан биш ийм газар хэзээч хөрөнгө оруулахгүй

0  |  0
Top