“Титэм” хамтлагийн ахлагч Л.Тайванбат 46 насандаа МУСТА цол тэмдгээр ШАГНАГДЛАА

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг угтсан шагналын хур буусаар байна.

Тухайлбал, энэ өдөр “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.  Мөн Камертон, Freezone хамтлагийг үндэслэгч, “Титэм” хамтлагийн ахлагч Л.Тайванбат удтал хүлээсний эцэст МУСТА боллоо. Заримд нь СУИС төгсөөд олддог энэ шагнал Л.Тайванбатад 46 насанд нь иржээ.

Мөн “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Харанга” хамтлагийн ахлагч Я.Одсүрэн, МАСК продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. “МАСК” продакшны хувьд энэ жилийн наадмыг тун өнгөтэй эхлүүлж буй билээ. Учир нь өчигдөр тус хамтлагийн ахлагч П.Эрдэнэзаан МУГЖ цол тэмдгээр шагнагдаж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн билээ.

Энэ жил “Наянбулаг” тоглолтоо хийж, “Хийморь” цомгоо фэнүүддээ барьсан дуучин Т.Дэлгэрмөрөн “Алтангадас” одон хүртсэн сэтгэгдлээ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно.


Аялгуу дуу намайг уяхан болгодог

Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан

Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.

Миний монголын ард түмэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай" хэмээсэн байна. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.115.103) 2023 оны 03 сарын 11

Ямар оройтсон шагнал вэ? аль хэдийн авах байсан шүү дээ? арай ч дээ ..... гавъяат өгсөн чинь буруутахгүй л байж дээ ? шагнал заримдаа эзнээ олохгүй юм даа ..

1  |  0
(202.9.42.1) 2018 оны 07 сарын 16

Өрөвдөөд яахав. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг байнга бие бтедээ сануулж яваасай

0  |  0
DS(213.127.39.52) 2018 оны 07 сарын 16

Zsssss

0  |  0
(66.181.161.45) 2018 оны 07 сарын 15

Тайванбат МУСТА бхдаа яахав дээ гавьяат егехед юу нь болохгvй гэж еерсдее хогийн нийгэм байгуулж бидний vеийнхнийг архинаас еер юмгvй болгочихоод

0  |  0
(174.211.7.8) 2018 оны 07 сарын 15

Yagaad udsan be gevel ALKASH bailaa ah ni.

0  |  0
(85.170.110.245) 2018 оны 07 сарын 14

shudragaar uneneer avsan bna ter zarim neg humuus arai bishee undur shagnal avchaad yu hiisnee uzuuleech

0  |  0
т(178.62.208.185) 2018 оны 07 сарын 11

Сдааа бүүр өчигдрөөс хойш гээч.

0  |  0
т(178.62.208.185) 2018 оны 07 сарын 11

46 насандаа гэж бичсэн толгойг нь харчихаад тэнгэрийн оронд явчихлаа даа хөөрхий гээд харамсаад маань тоолоод таарсан хүмүүст хэлээд л ... Урт насалж удаан жаргаарай.

0  |  0
т(178.62.208.185) 2018 оны 07 сарын 11

46 насандаа гэж бичсэн толгойг нь харчихаад тэнгэрийн оронд явчихлаа даа хөөрхий гээд харамсаад маань тоолоод таарсан хүмүүст хэлээд л ... Урт насалж удаан жаргаарай.

0  |  0
Sta(98.228.215.116) 2018 оны 07 сарын 10

Odoo ued taniltai bolood heden tugrug uguhud l shar temdeg chini engert! Taivanbatdaa bayar hurge! Yaj shar temdeg avdgiig Boldoos asuu!!!

0  |  0
(49.0.218.117) 2018 оны 07 сарын 10

uy be odoo xyrtel oxgyi uygaa xiij baisiim be

0  |  0
Ard tumen(66.181.186.165) 2018 оны 07 сарын 10

Kkk eu hiisen gej altan gadas ulaan tug abdag ulaan tugnuud be aan???

0  |  0
Zochin(27.123.214.84) 2018 оны 07 сарын 10

Ineedtei sanagdchihlaa.Yu hiisen heden duulsan gej odon avaad bgan be kkkk

0  |  0
Зочин (66.181.186.248) 2018 оны 07 сарын 10

Алтан гадас одонг ч бөөндөх шиг болж байна дөө. Ккккк

0  |  0
Зочин(64.119.20.166) 2018 оны 07 сарын 10

Аль хэдийн авчихаагүй юм уу, Арай ч дээ..... Шагнал зарим хүний хувьд утгаа алдсан эд.

0  |  0
иргэн(202.179.24.80) 2018 оны 07 сарын 10

ишш Чааваас одоо СТА цол аваад Баярлаж байхад Дүү нар нь Төрийн шагналаас эхлээд Гавьяат Алтан гадас авчихаад байдаг ингээд бодохоор Хорвоо үнэхээр Шударга биш юм дөө Байгаа оноогүй Шагнал Хаягаа олоогүй Урамшуулал Инээдтэй

0  |  0
Top