Ядуу байх тусмаа хүний IQ буурдаг болохыг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 10

Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Энэхүү судалгааны дүн шинжлэх ухааны салбарт хамгийн нэр хүндтэй "Science" сэтгүүлд нийтлэгджээ. 

Хүн хөрөнгө мөнгөний гачаалд орсон үедээ тодорхой даалгавар, зорилтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж үргэлжид боддог ч ихэнх тохиолдолд үүнийгээ шийдвэрлэж чаддаггүйн улмаас энэ байдал үүсдэг гэнэ.

 Эрдэмтэд янз бүрийн орлоготой 400 хүний дунд судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрчээ.Судалгааны эцэст тэд хөрөнгө мөнгөний гачаал IQ үзүүлэлтийг бараг 13 оноогоор буурахад хүргэдэг ба харьцуулбал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд байдаг гэдгийг тогтоосон аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
taivan2(112.72.11.114) 2018 оны 07 сарын 11

Enyygeer bol mongolchuud balarhiim bn do,getel mgl hynii IQ undur bdag.mgl-heneggyi, taivan zan uuriiguu setgel gutrald oruuldaggyi protekt boldog bhoo

0  |  0
Top