Ерөнхий сайд У.Хүрэлсүх есөн тохой зайнаас шагай харвалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. 

Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн харваан тамирчиддаа амжилт ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.71) 2018 оны 07 сарын 14

Увс газрын мухарт болохоор сургууль цэцэрлэг эмнэлэг хүрэлцээтэй байдаг бололтой хүн амын суурьшил үгүй юм байна л даа бараг хүн нь хотод малчид нь хот тойроод булган сэлэнгийн нутгаар суурьшихсан юм байна лээ Гэхдээ л аймагийн төвөөр нь амьдрал хэцүү байна гэсэн улсууд дүүрэн байдаг баашилдаг бололтой юм

0  |  0
Top