”Цагаан хадны зам дагуух хуванцар саван гол”

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

Өмнөговь  аймгийн Цогтцэций   сумын нүүрсний замаар 70-100 тонны  даацтай  6000 орчим машин Таван толгойн уурхайгаас Цагаан хад, Гашуунсухайтын  боомт  хүртэл  завсар зайгүй  хөлхдөг билээ.  Орон  нутгийн жижиг  “Таван толгой”,   “Энержи ресурс”,  “Эрдэнэс  Таван” толгой зэрэг Монголын нүүрс  экспортлогчдын ачаа энэ л замаар дамжин  хил  гардаг.  Хүнд даацын машинууд өдөр шөнөгүй хөлхдөг энэ газар эвдрээгүй, цөмрөөгүй газар ховор тул суудлын тэрэг 40 км цагаас дээш хурдтай явах боломжгүй гэдэг.


Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл 260 км бөгөөд, нүүрс дамжин тээвэрлэдэг зам, компаниуд, жолдоочдыг дагасан хэл ам, хэрэг зөрчил тасардаггүй.

Жишээлбэл, тун саяхан цахим орчноор “Цагаан хадны зам дагуух хуванцар саван гол” нэртэй зураг тархав. Цуварч зогсоо хүнд даацын машинуудын хажуугаар гол горхи аятай жирийж харагдах хуванцар савнууд тун удахгүй Хятадын хил давах нь хэмээн зарим нэг нь халаглаж сууна. Хятадуудыг утга учиргүй үзэн ядах атлаа уусан ундааныхаа савыг цонхоороо гаргаад шидчихдэг муухай монгол зан хэзээ арилах вэ. Үүний хариуцлагыг нүүрс тээвэрлэгч компаниуд үүрэх үү, хуванцар сав үйлдвэрлэгч компаниуд дахин боловсруулах үйлдвэр бариагүй гэдгээрээ үүрэх үү. Ямартай ч хүнд даацын машины жолоочид энэ янзаараа байгаль болхирдуулж, ууж идсэн ус, ундааны саваа хаясаар байвал Хятадын хил ч ойрхон байна даа.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.38) 2018 оны 08 сарын 09

Хот хөдөөгийн ялгаа арилсан ч хүний ялгаа арилаагүй шүү дээ энэ нүүс зөөж байгаа жолооч нар ихэнх нь дандаа хөдөөнөөс орж ирсэн соёлгүй,хотын соёл мэдэхгүй юмнууд орж ирж байгаа шүү хөдөө хээр явж байгаа юм шиг боддог юмнууд байгаа тэнэгүүд шүү дээ хотод хараад байхад машины цонхоор тамхиа хаях,шүүлсээ хаях, уусан ундааны саваа хаядаг юмнууд харагддаг шүү монголд ер нь хууль хэрэгжидэг юм уу нээх олон хууль батлагдаж байдаг боловч хэрэгжидэг хууль ер байдаг бол уу

0  |  0
zochin(66.181.182.190) 2018 оны 07 сарын 30

olon boomttoi n mortloo hileer saadgui gargaj chadahgui n archaagui

0  |  0
zochin(66.181.182.190) 2018 оны 07 сарын 30

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG GEHDEE 2037 OND ASHGAA OGNO GEDEG N ZONCH HELEEGUI SHUU

0  |  0
Zocin(150.129.141.11) 2018 оны 07 сарын 29

Ene hogin hajuugar 76 gisvvne neg yabuulaad vzvvleh wmsan

0  |  0
Unshigch(64.119.24.225) 2018 оны 07 сарын 25

Buun mungu hevtej bn shd, nutgiinhan jaahan ovsgoo muutai bn uu daa

0  |  0
зочин(64.119.21.134) 2018 оны 07 сарын 25

Энд шийдэж ядаад байх юм юу байгаа юм.Нүүрс тээвэрлэж байгаа бүх машинд тусгай зөвшөөрөл олгодог юм байгаа биз дээ.Тэр машинуудын тусгай зөвшөөрөлд нь хог арилгаж, тээвэрлэж, байгаль орчинд хоргүй болгох зардлыг тусгаад авчих.Авсан мөнгөө эрх баригчид цавчаад идэж уугаад байлгүй тусгай компанид хариуцуулчих .Тэгээд л болчихно.

0  |  0
zaluu(188.95.123.149) 2018 оны 07 сарын 25

olon ziliin omno huzaagiin vagonoor moskvagaas ulanbaatar orohoor jvahad huzaa provodnikuud zam daguu buh hogoon orosiin nutgaar hajz baisan huzaagiin azil

0  |  0
Монгол(182.160.2.130) 2018 оны 07 сарын 25

Мөнгө олж л байгаа бол олсон ашигнаасаа бохироо цэвэрлэх татвар төлөх ёстой. Хураамж авч байгаа бол, түүнийг зөв зарцуулж байгаа бол ийм зүйл гарахгүй дээ. Хятад руу гарч байгаа машин болгон хэсэг, хэсгээр нь аваад явах хэрэгтэй. Тэнд захын хятад энэ савыг чинь авна шүү дээ. Жаахан эх орон ч сэтгэлтэй байгаа ч мөнгөний донтой жолооч нараа...

0  |  0
Зочин(203.91.115.44) 2018 оны 07 сарын 25

Пээ пүү гэхээсээ өмнө жаахан анализ хийе. 1-рт энэ байдлаас манай том тэрэгний жолооч нар гэж ямархуу тансаг хүмүүс байгааг мэдэж авч болж байна. Хэрэвзээ гэдсээ тэжээхийн тулд замд гарсан жолооч бол яавч ингэж тансаглахгүйсэн. Тэхээр тэд бол ядарсан биш задарсан хүмүүс болж байна. Үүнээс ургуулан бодвол эдгээр машин болгонд жолоочдын зугааг гаргах ”бүхээгний хүүхнүүд” байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Мөн тэдний ачаан дор хил давуулах үнэтэй ховор зүйлс ч үй олноороо байж мэдэх нь. Ингэхээр тэдэнд санаа зовох асуудалгүй юм байна. 2-рт Энэ хуванцар саван гол руу өнөөдөр гэхэд л ачааны тэрэгтэй г

0  |  0
ЗОЧИН(103.229.122.75) 2018 оны 07 сарын 25

ШШШШ, ЧААВААС, БИД ИЙМ Л БАЙДАЛТАЙ БАЙДАГ. ГЭТЭЛ ХЯТАДУУД ЯАДАГ БИЛЭЭ. ТЭГЭЭД ТЭНЭГ МОНГОЛЧУУД ГЭХЭЭР УУРЛААД БООЖ ҮХЭХ ШАХНА. ТЭНЭГ Л БАЙГАА БИЗ ДЭЭ? АЖИЛ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЦЭВЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ, ЧАДДАГ ЮМ НЬ БИЕЭ ӨМӨӨРӨХ, ТАНХАЙРАХ, БАНЗАЛДАХ, ХУДЛАА ЯРИХ, ХУЛГАЙ ХИЙХ. ӨӨР ЮМ ЧАДДАГГҮЙГ НЬ ХЭЛСЭН ХҮНЛ ӨШИРХӨНӨ.

0  |  0
Л.Энхболд огцор(202.21.113.238) 2018 оны 07 сарын 25

Цагаан хаданд УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувийн мэдлийн нүүрс буулгадаг хашаа байдаг гэсэн, 1тн нүүрс тутмаас 3 ам.доллар хурааж авдаг энэ нөхөр олсон орлогоосоо татвар огт төлдөггүйг Татварын улсын байцаагч анхааралдаа авч шалгах хэрэгтэй. Л.Энхболд Цагаан хадыг там болгосон хүн шүү. Иймэрхүү хүнэнцэрүүдийг огцоруулах хэрэгтэй.

0  |  0
Top