Олон нийтийн сүлжээгээр нэгэн итгэмээргүй мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, бүтэн сар сураггүй алга болж, ОХУ-ын Цагдаагийн газраас орон даяар хайж байсан манай улсын иргэн бүрэн бүтэн олджээ.
Тэрбээр Эрхүү хотоос Улаан-Үүд хот руу бүтэн сар явган алхсан байна.
Иргэн "Т" нь 50 настай бөгөөд зургаадугаар сарын 26-нд Улаан-Үүд хотын Төмөр замын дүүрэгт амьдардаг танилындаа хамаатнуудын хамт иржээ. Тухайн сарынхаа 29-ний өдрийн 16 цагт дэлгүүр орохоор гараад сураггүй алга болсон байна. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан ч долоодугаар сарын 27-нд "Т" танилынхаа гэрт өөрөө хүрч иржээ. Цагдаагийн газарт мэдүүлснээр тэрээр “29-ний өдөр дэлгүүр орж, нэг шил архи худалдан авсан. Дэлгүүрээс гартал монголчуудтай тааралдсан. Тэдэнтэй хамт архи ууж, нэг мэдсэн чинь вокзал дээр ирээд галт тэргэнд суусан байсан. Өглөө сэртэл галт тэрэгний үйлчлэгч билет шалгаад мөнгө, паспорт байхгүй байсан тул намайг буулгасан” гэж ярьсан байна.
"Т" орос хэл мэдэхгүй, Эрхүүгийн вокзалд хэд хоноод хүмүүсээс Улаан-Үүд хот аль зүгт байдгийг заалгаад алхаж эхэлсэн байна” гэж Буриадын Цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрээр тосгоноос тосгон орж, зүгээ алдалгүй алхаад л байж. Нутгийн иргэд түүнд сайн хандаж, хооллож, ундалж байсан гэнэ. Ингээд бүтэн сар алхсаны эцэст Улаан-Үүд хотод эргэн иржээ.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
орос хүмүүс ч сайхан шүү
Saihan gar ymaa
Архичин хүмүүс толгойгоо энэ мэт л алдаж явна даа. А
Yostoi saikhan gar baina daa.