СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ руу зорчих иргэдэд анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

Бээжин хотын Чаоян дүүргийн Тяньзө гудамжинд байрлах АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зүүн урд талд  /7 дугаар сарын 26/ 13:00 цагийн орчимд дэлбэрэлт болсонтой холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, хэргийн талаар цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд ослын чанартай дэлбэрэлт болохыг мэдэгдсэн.

Бээжин хотын цагдаагийн газраас Чаоян дүүргийн Тяньзө гудамж болон Ань Зялөү гудамжны огтлолцсон гэрлэн дохион дээр ослын чанартай дэлбэрэлт болсон бөгөөд хүний амь эрсдээгүй, нэг хүн гэмтсэн тухай мэдээллэв.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top