М.Төрбат: Монгол Улсад гадаадын иргэд оршин суух нь багасч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Гадаадын иргэн, харьяатын газрын Тамгын газрын дарга М.Төрбаттай ярилцлаа.

Монгол Улсад виз мэдүүлэх, гадаадын иргэн оршин суух, түүнийг бүртгэх тухай шинэчлэгдсэн журмууд долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?    

- Монгол Улсын визийг гадаадын иргэнд олгох журам, гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх гэсэн Засгийн газрын тогтоолтой хоёр журам бий. Эдгээр журмыг 2010 онд баталж мөрдсөн. Цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Журмуудын шинэчлэн найруулсан төслийг 2018 оны тавдугаар сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар баталж, долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Гурван гол өөрчлөлт бий.  Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэсгэх, үйл ажиллагааны давхардлыг багасгах, бичиг баримтыг шаардлагатай, шаардлагагүйгээр нь ангилж, цаасны хэрэглээг багасгах. Хоёрдугаарт, гадаадад оршин суусан, байнга оршин сууж байгаа Монгол Улсын харьяатаас гарсан иргэд болон тэдгээрийн хүүхдүүдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нэлээд хөнгөвчилсөн, гуравдугаарт, хөрөнгө оруулагч татах зорилгоор өөрчлөлт орсон. 

 

-Гадаадын иргэн болсон Монгол хүмүүс, хүүхдүүдэд нь виз олгох, оршин суух зөвшөөрлийг хөнгөвчилсөн гэдгийг тодруулна уу?

- Монгол Улсын харьяат байсан хүнээс төрсөн хүүхдүүдийн оршин суух, зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөр зохицуулсан. Манай улсын харьяатаас гарсан хүнийг Монгол уруу зорчиход виз шаарддаг, Гадаадын иргэн, харьяатын газарт хандах зохицуулалттай байсан.  Ингэхдээ манай байгууллагад хандах зохицуулалттай байв. Шинэ журмаар гадаад дахь Монголын Элчин сайдын яамдад виз олгох эрхийг нь өгсөн. Мєн тухайн иргэн оршин суух хүсэлтэй бол зохих ангиллын виз авч ирдэг байсныг  өөрчилж визээр нь оршин суух зєвшєєрєл олгох боломж бүрдүүллээ. Харьяаллаа сольсон Монгол хүмүүст хандсан тусгайлсан зохицуулалт гэж болно.

-Монголд оршин суудаг ч бүртгэлгүй гадаадын иргэншилтэй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн зохицуулахаар журамласан бэ?

-Сүүлийн үед гадаадад ажиллаж, суралцаж, амьдардаг монголчууд тэндээ төрсөн хүүхдээ Монголын Элчин сайдын яаманд “монгол хүн” гэж бүртгүүлээд Монгол уруу ар гэрийнхэндээ өсгүүлэхээр хүүхдээ явуулдаг. Монголд ирсэн хойно нь тухайн хүүхдийг манай байгууллагад бүртгүүлдэггүй. Тухайн хүүхэд насанд хүрч, өөрийн иргэншлээр гадаад руу зорчих гэхээр  манай байгууллагад мэдээлэл нь байдаггүй.  Асуудлын гогцоо энд бий. Энэ жил л гэхэд нэг тохиолдол гарсан. Францад төрсөн хүүхдээ ээж, аав нь Монголд эмээ, өвөө дээр нь үлдээчихсэн байгаа юм. Тухайн хүүхэд Францын иргэнээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Гэтэл Гадаадын иргэн харьяатын газарт  Франц  улсын иргэнээр нь бүртгүүлээгүй байсан юм билээ. Энд Монгол Улсын төрсний гэрчилгээ ашигладаг байсан. Гэтэл хүүхэд 18 нас хүрч, Францын иргэнээрээ гадаадад сургуульд явах болсон чинь манай байгууллагад бүртгэлгүй. Сургуулиас нь Францын иргэнээрээ аль улсад оршин сууж байсан талаар тодорхойлолт шаарддаг.  

Манай байгууллагад бүртгүүлээгүй учраас энэ хүүхдэд хэн ч тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй болсон. Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Хэрвээ хүүхдийг Францын иргэнээр нь манайд бүртгүүлчихсэн бол 2008-2018 онд Монгол Улсад амьдарсан тухай тодорхойлолтыг гаргаж өгөх боломжтой.   Үүнээс гадна Францын иргэнээрээ аль ч улс руу зорчиж болно. Энэ бүртгэлийн асуудлыг тодорхой болгохын тулд журамд шинэчлэл хийсэн юм. Мөн яг ийм байдлаар Монголд ирсэн хүүхдүүдийг одоо ч гэсэн бүртгүүлэх хэрэгтэй. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэдийг манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

-Хөрөнгө оруулагчдын оршин суух нөхцөлийг хөнгөвчилсөн гэлээ. Ямар зохицуулалт хийв?

- Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын татахыг чухалчилж байна. Хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг одоогийн Засгийн газрын газар их чухалчилж байна. Өмнөх журмаар  хөрөнгө оруулагчдыг “Монгол Улсад хөрөнгө оруулах бол заавал хөрөнгө оруулагчийн визээр орж ирэх ёстой” гэдэг байсан.   Манай улсад компаниа байгуулж, тодорхой ажлын байр бий болгосны дараа гарч, буцаж ирэхийг шаарддаг нь гадаадын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг байжээ. Үнэхээр бодитой хөрөнгө оруулалт оруулсан, түүнийг нь төрийн байгууллагууд нотолж байвал тэднийг заавал буцаж гар гэхгүйгээр оршин суух зөвшөөрлийг нь олгоно.  

-Визийн тэмдэглэгээг өөрчилж, гарын үсэг зурахаа больсон гэв үү?

-Төрийн байгууллагуудын хоорондын ажлыг хөнгөвчлөх зорилгоор Монгол Улсын визээр гарын үсэг зурж тэмдэг дардаг байсныг өөрчилсөн. Олон улсын дүрмээр виз дээр тухайн хүний мэдээллээс өөр мэдээлэл гаргахыг хязгаарладаг юм. Үүнийг өөрчилснөөр олон улсын жишигт нийцсэн.

-Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийг хэдэн ангиллаар авах вэ?

-Оршин суух зөвшөөрлийг 17 төрөл байсныг 29 болгосон. Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн зорилгыг тодорхой болгосон гэсэн үг. Жишээлбэл, зөвхөн оюутан гэсэн ангиллаар оршин суух зөвшөөрөл олгодог байсан бол одоо их, дээд сургуульд, МСҮТ-д, ерөнхий боловсролын сургуульд гэсэн ангилалтай болгосон. Иргэдийн мэдээлэл илүү дэлгэрэнгүй, тоо баримт нь баталгаатай болно.  Гадаадын иргэн оршин сууж байсан улсаасаа бусад улс уруу шилжихэд тодорхойлолт авдаг.  Оюутнаар жишээ авахад, манай улс тодорхойлолтод нь “Энэ хүн манай улсад оюутан байсан” гэдэг бол одоо “Ийм газар их, дээд сургуульд сурч байсан” гэсэн нарийвчилсан тодорхойлолт өгөх боломж бүрдлээ. Манай байгууллага үйлчилгээгээ аль болох цахимжуулахаар зохицуулж байгаа. Хөрөнгө оруулагчидтай уулзах цагийг цахимаар товлодог болсон. хэлбэл, төрийн үйлчилгээг түргэн шуурхай байлгахын тулд цахим хэлбэрийг ашиглаж байгаа.

-Жуулчлалын 30 хоногийн визийг хэрхэн олгох вэ. Гадаад харилцааны яамнаас олгодог болсон юм уу?

-Манай улсын виз, оршин суух зөвшөөрөл, хил нэвтрэх эрх олгох үйл ажиллагаа нь бусад улс орны жишигтэй харьцуулахад өөр. Ихэнх улс оронд виз олгодог байгууллага, хилээр хянаж, нэвтрүүлдэг байгууллага нь нэг байдаг. Манай улсад Гадаадын иргэн, харьяатын газраас гадна Гадаад харилцааны яам Консулын газруудаараа дамжуулж виз олгодог. Жуулчин ангиллын 30 хоногийн визийг Гадаад харилцааны яам гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулж олгодог юм. Монголд ирсэн гадаадын иргэдэд хяналт тавихыг манай байгууллага хариуцдаг бол хилээр нэвтрүүлэх эрх нь Хил хамгаалах газрын Шалган нэвтрүүлэх газарт харьяалагддаг, Иргэд үүнийг сайн ойлгохгүй гадаадын иргэн орж ирэхээр л  манай байгууллагатай холбож яриад байдаг. Гадаадын иргэн харьяатын газар хилийн боомт дээр  30 хоногийн виз олгодог. Мөн манай улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсаас ирсэн  нисэх онгоцны буудалд урьдчилсан зөвшөөрлөөр виз олгоно. 30 хоногийн визтэй холбоотой орсон гол өөрчлөлт нь Консулын газрууд өөрсдөө тухайн улсын иргэдэд 30 хоногийн виз олгодог болсон нь.  Өмнө нь гадаад иргэн манай улсад аялах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргаж, Консулын газраар дамжуулан зөвшөөрлөө авдаг байсан

-Визийн зөвшөөрөл өгөх хугацаанд өөрчлөлт орсон уу?

- Монгол Улсаас Элчин сайдын яамд уруу илгээж байгаа зөвшөөрлийг визийн зөвшөөрөл гэдэг. Тухайн хүнд зөвшөөрөл өгөх хугацаа180 хоног байсныг 90 хоног болгосон. Мөн жуулчин, албан хэргээр 90 хоногийн хугацаатай ирсэн гадаадын иргэнийг нэг удаа 30 хүртэлх хоногоор визийг нь сунгах хуулийн заалттай. Виз сунгалт хоорондын зай өмнө нь 180 хоног байсныг шинэ журмаар 90 хоног болгосон.

 -Уг журам нь албан ангиллын визэд хамаарахгүй гэсэн үг үү?

-Албан ангиллын виз буюу Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэнд хөрөнгө оруулагчидтай адил шууд оршин суух зөвшөөрлийг нь өгөх юм. Монголд төсөл хэрэгжүүлэхээр ирсэн хүнийг “Та буцаж гараад виз ав” гэх нь тэдэнд хүндрэлтэй байсан.

-Манай улсын харьяатаас гарсан иргэдийг визийн нөхцөлөөс хөнгөлж байна гэсэн. Монгол иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийг визгүй оруулах нь гэх хардлага бас байна?

-Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн, тэдний гэр бүлийн гишүүн, хүүхэд гэсэн ойлголт бий. Монгол Улсын харьяатаас гарсан гэдэг нь гадаадын иргэн болсон гэсэн үг. Монгол иргэншилгүй болсон гадаадын иргэний гэр бүлийг монгол угсааны хүн гэдэг утгаар нь төрийн үйлчилгээг хөнгөлж байгаа юм. Түүнээс биш шууд гадны иргэнийг оруулна гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүсийн тухайд тусдаа ойлголт. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст оршин суух зөвшөөрөл олгоход хуульд заасан шаардлагууд бий. Монгол Улс цөөн хүн амтай учраас тэдэнд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Манайх цагаач, дүрвэгч хүлээж авдаг улс биш. Гадаадын иргэд оршин суухад тавьдаг шаардлагууд нь бусад улсыг бодвол өндөр.

-Зарим шалгуур, шаардлагаас нь дурдана уу?

-Тухайн хүн заавал орлоготой байх ёстой. Юу хийх гэж байгаа нь тодорхойгоос  гадна тодорхой хугацаанд ажиллахыг шаарддаг. Үүний дараа оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийддэг. Шууд оршин суух зөвшөөрөл өгдөггүй. Мөн санхүүгийн ямар эх үүсвэртэй, гэр бүлээ авч явах чадвартай байна уу, үгүй юү гэдгийг нь хардаг.

- Манай улсад гадаадын хэдэн иргэн оршин сууж байна вэ?

-29 мянга орчим иргэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байж болно гэсэн хуулийн зохицуулалт бий.

Статистик тоон мэдээллээс харахад гадаадын иргэн оршин суух нь багасч байгаа. Гадаадын иргэд Монгол Улсын хилээр орж ирэхдээ ямар хууль, журамтай юм бэ гэдгийг судлаагүйгээс болж зөрчил гаргаж  Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулдаг. Захиргааны арга хэмжээ авахуулсан гадаадын иргэн дахин зорчиход хүндрэл үүсдэг. Тиймээс хууль, журмаа сайн судалж мөрдөхийг гадаад иргэнийг урьсан байгууллага, иргэдэд сануулах нь зүйтэй болов уу.

Монголд ирсэн ч бүртгүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг урьсан байгууллага нь  бүртгүүлээгүй бол хоёр сая 500 мянган төгрөгөөр торгоно. Гадаад улсын  иргэний хувьд хууль зөрчсөн мэдээлэл нь тухайн хүний мэдээллийн санд ордог. Манай улсад дахин зорчиход нь хүндрэл үүснэ гэсэн үг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.249) 2019 оны 10 сарын 14

ene bol hyataduudiin viznii material tsugluulj ugdug uvurmgl toi sulbeldej hytaduudiin vizeer yanhan avah munguu hangalttai nuutsulj, uuj ideh, nargij tsengej, sadar samuund er emsiig uruu tatah ni herees hetersen yamarch une tsenegui adguusan turliin amitan daa

0  |  0
hi(75.84.133.165) 2018 оны 08 сарын 15

china nariigaa l xyana busad ulsiin irged tooj irexgyi

0  |  0
Зочин(103.26.195.159) 2018 оны 08 сарын 09

Гадныхан байтугай нохой ч амьдархад хэцүү байна энэ бузарын архичин *** тэмбүүний уурхай, хир даг халтар царайлсан хүмүүстэй, зам талбайных нь байж байгаа царай, хармааны хулгайч ,Авилгачин дарга нар гээд авах юм байна уу.

0  |  0
Үйлс(49.0.218.203) 2018 оны 08 сарын 08

Монгол улсын нутаг дэвсгэр чинь байгалиас гагцхүү монголчуудад заяагдсан юм шүү дээ.Монголд гадаадаас орж ирж байгаа этгээдүүдийн ихэнх нь шунахай этгээдүүд,гэмт хэрэгтнүүд,ДОХ мэтийн аюултай өвчний нян тээгчид л байдаг.Тийм этгээдийг монголын хилээр оруулж ирэхийг хориглох хэрэгтэй Монголын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор зөвхөн бие эрүүл,гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн эмнэлгийн шинжилгээний баримт, цагдаагийн лавлагаатай гадаадын иргэдийг нэвтрүүлдэг байх хэрэгтэй.

0  |  0
Zz(176.179.144.182) 2019 оны 10 сарын 14

Hogiin mongol

1  |  0
zochin(185.39.141.86) 2018 оны 08 сарын 07

hitsalgvi zailuul cv batbold kanad lanad geed orliood baisan haa bn ?? altiig ni deerzmdeed . mongold har nvh l vldej . urisan giichidiin ach tus . ene vvv .65 balai . lalataaa

0  |  0
Зочин(182.160.3.80) 2018 оны 08 сарын 07

Цөөхөн хүнтэй Монголд харийнхан суурьшвал энэ улс үгүй болох болно. Ийм бодлог бол Хятадын өнө эртний бодлого, хүсэл шүү. Гадаадынхан Монголд суурьшвал мөнгө орж ирнэ гэсэн мунхаг бодол яаж төрж байна аа. Хятадуудад Монголын паспорт өгч оуулж ирээд суурьшуулаад байгааг яаж болиулах вэ? Тэнгэр хол газар хатуу юм даа.

0  |  0
Бат(202.179.25.79) 2019 оны 10 сарын 14

Таатай оронд л гадны хүн амьдарна. Гавьяа байгуулсан юм шиг ярилцлага өгөх юм. Гадны хүн амьдарах нь ихэсвэл Монголд орлого орж манай улсад сайн биш үү?

1  |  0
Хммм(202.9.42.7) 2019 оны 10 сарын 14

Монголд ямар тэнэг нь амьдрах вэдэ. Улс төрчид нь итгэлтгүй хууль журмаа дандаа өөрчилнө. Эрчүүд нь архидна агсан тавина ажлаа тасална хүчиндэнэ ална тална гэж айлгана дэнрэмдэнэ хулгай хийнэ. Эргүү хужаа нараас өөр амьдрах хүн ховор дөө энэ улсад

1  |  0
Гanbat(73.221.236.207) 2019 оны 10 сарын 14

ene estoi hugiin avilgachin hun sh dee. gadni huntei uulzana geed ylanguya hytaduudaas ulaim tsaim say sayaar mungu neheed baidag.viznii jinhene naimaachin chini ene Turbat gej hun shuu

1  |  0
иргэн(202.179.24.254) 2019 оны 10 сарын 14

за даа манай Улсад Гадны Иргэд оршин суух Орчин нөхцөл Хууль Эрх зүйн талаасаа ч тэр тэдний сэтгэлд хүрэхгүй дээ

1  |  0
Монгол хүн(45.117.35.7) 2019 оны 10 сарын 14

Монголын тал нутгаар нэг бэлчих хятадууд ямар визтэй орж ирдэг юм бол доо

1  |  0
Top