Хятадад хамгийн ашигтай бизнес бол оршуулга

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Хятадад 60 сая гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, багагүй ашигтай ажиллах болсон нь оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хэмээн CNN-д нийтэлжээ.

Хятадад нас барагсдыгаа чандарлаж, чандрыг нь голд цацаж орхидог. Харин сүүлийн үед хөрөнгөтэй хүмүүс газар авч оршуулга хийх нь ихэсчээ. Оршуулгын ажиллагаанд олон зүйл хэрэгцээтэй байдаг бөгөөд энэ нь ашигтай бизнес болон хөгжихөд хүрсэн байна.

Оршуулга хийлгэж байгаа хүмүүс нь цэргийн ахмад зүтгэлтнүүд, олны танил хүмүүс, жүжигчид, дуучид, улстөрчид зэрэг хөрөнгөтэй хүмүүс байгаа гэнэ. Тэд эргэн дурсагдахыг хүсч чандрлуулахгүй байхыг хүсч байгаа аж.

Тэдний оршуулгын чулуу, авснаас эхлээд бүх зүйл нь нэлээд өндөр үнэтэй. Хамгийн үнэтэй нь газар болдог гэнэ. Одоогоор Хятадын хамгийн алдартай оршуулгын газар нь зургаан өөр том хотод салбар компанитай аж.

Түүнчлэн энэ төрлийн бизнес цэцэглэх нэг шалтгаан нь тус улсын хүн амын хөгшрөлтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар тус улсад 180 гаруй сая хүн ахмад хүмүүс буюу 60-аас дээш насныхан амьдарч байна.

 

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top