Шуурхай: Сайншандад үерийн улмаас галт тэрэг осолдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 12

Улаанбаатараас Сайншанд руу хөдөлсөн суудлын 276 дугаар галт тэрэг замаасаа гарч, унасан ноцтой осол өнөө өглөөний 07:30 цагийн үед гарчээ. Зорчигчдын өгч буй мэдээллээр осол хотоос 300 км зайд Дорноговь аймгийн Айраг сумын ойролцоо болсон аж.

Ослын үеэр хэд хэдэн вагон унасан ч азаар хүний амь эрсдээгүй, харин олон хүн гэмтэж бэртсэн байна. Яг одоо ослын газарт эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан ажиллаж бэртэж, гэмтсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлж, заримыг нь эмнэлэг рүү хүргэж байна гэсэн мэдээллийг өглөө. Үргэлжилсэн их борооны улмаас төмөр зам эвдэрч, улмаар зам тасарсан учраас ийнхүү осол гарчээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.207) 2018 оны 08 сарын 13

ANH TZ TAVIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG YUM BILEE TRASAA ALDSAN HUUCHIN ZAMAA AVTOZAM SHIG ZORDOG HOS ZAM TAVIMAAR YUM

0  |  0
zochin(66.181.190.207) 2018 оны 08 сарын 12

hoer sektstei zutguur aylasan yumuu

0  |  0
Үнэн(202.9.41.168) 2018 оны 08 сарын 12

Зам тээврийн сайд огцороо. Дарга нар нь нэгнийгээ аллаа, галт тэрэг нь онхолдлоо. Одоо юу хийсэн гэж суудалдаа суухав. Бушуухан огцор.

0  |  0
Top