Оюутолгойн олон асуулт хариултаа хүлээсээр !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх Оюутолгой орд газар, хамтран ажиллах гэрээнээс эхлээд олон асуудал байгааг уул уурхайн зүтгэлтнүүд сануулсаар байна. Монгол Улсад ашиггүй гэрээ гэдгийг нэгэнт баталсан ч яаж ч чадахгүй олборлолт явсаар байгааг юу гэж ойлгох вэ.

Оюутолгойн компанийн ажлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдаад даруй таван сарын нүүрийг үзэх нь. Төслийн үр өгөөжийг дээшлүүлэх “Лобби” бүлэг ч байгуулагдсан. Үүний хүрээнд гурван яам, долоон агентлагаас шалгалт оруулсан нь ажлын хэсгийн дүгнэлт гарч, асуудал шийдэгдэхгүй байгаа нь олны гайхширлыг барж эхэллээ.

Энэ оны эхэнд Татварын Ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан ч энэ мөнгө төлөгдөөгүй. Үүнээс гадна төслийн 66 хувьд хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс”-ийн зүгээс өнгөрөгч гуравдугаар сарын эхээр татварын асуудлаа шийдэх хүсэлтээ хүргүүлсэн ч бас л шийдэгдээгүй. Тиймээс зөвшилцөх 60 хоногийн хугацаа тавдугаар сард дууссан учраас талуудын маргаан Олон улсын шүүхэд очих магадлалтай болжээ. Оюутолгой компани 2017 онд 132.5 тэрбум төгрөгийг роялти хэлбэрээр төлсөн баримт бий, гэтэл Оюутолгойгоос хэд дахин бага “Эрдэнэт” үйлдвэр 346 тэрбум төгрөг төлсөн байдаг нь ч эргэлзээ дагуулж буй.

Тийм ч учраас Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 130 сая ам.долларын торгууль ногдуулж, Оюутолгойн далд уурхайн гэрээнд хамтарсан “Рио Тин То” компанийн зүгээс 30 сая ам.долларыг төлсөн ч үлдэгдэл мөнгөө төлөөгүй. Энэ олон эргэлзээ төрүүлсэн ажил байгаа ч асуудлыг нэг талд нь гаргаагүй байгаа юм.

Мөнхүү Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаад олон сарын нүүр үзлээ. Дээрх эрхмүүд үнэхээр “Монгол Улсад ашиггүй” бөгөөд гадны компаниас авлига авч гэрээг үзэглэсэн бол хариуцлагаа хүлээх цаг нь боллоо. Хэрвээ “Монгол Улсад ашигтай” гэрээ байгуулсан бол сайшаах цаг нь бас болжээ. Гэрээнд үзэглэсэн гол нөхөр Сангийн сайд асан С.Баярцогтыг шалгаж буй энэ үед түүний Швейцар дахь дансанд “Рио Тин То” компанийн зүгээс 10 сая ам.доллар 2009 онд шилжиж орсон мэдээллийг Швейцарын талаас илрүүлснийг мэдэгдлээ.

Урьд өмнө Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас хоёр ч удаа ажлын хэсэг байгуулан шалгаад “гэрээний хэрэгжилт хангалтгүй, Монгол Улсын 22 хууль зөрчсөн үйл ажиллагааг Оюутолгой компани явуулжээ” гэх дүгнэлт хүртэл гаргаж байсан ч бас л чимээ алдарсан.

Мөн энэ үетэй дөрөө харшуулан МАН-ын бүлгээс Дубайн гэрээг шалгаад “Монгол Улсад үр ашиггүй гэрээ” хэмээсэн дүгнэлт ч бий. Өдгөө Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дотроо таван дэд хэсэгтэйгээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тэдний хувьд 155 сая ам.долларын акт тавьсныг ил болгосноос өөр ямар ч асуудал шийдээгүй. Оюутолгой компани нь БНХАУ-аас эрчим хүчээ авдаг учраас жилд 120-140 сая ам.долларыг хятадын талд төлдөг. Уг нь анхны гэрээ ёсоор бол эрчим хүчээ манай улсаас авах учиртай ч өнөөдрийг хүртэл гэрээгээ зөрчин ажилласаар. Энэ мэт Оюутолгой тойрсон олон асуулт хариултаа хүлээсээр байна.

Н.Баатар  

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.216.28) 2018 оны 08 сарын 20

BAYRTSOGT METGELTSEEND SURHII TOO YARSAN HUN BOLJ HULHIDSAN YAG UNENDEE UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ CHADDAGGUIM TAAJ NOOTSOO TOGTOODOG UYM

0  |  0
Зочин (59.153.114.162) 2018 оны 08 сарын 17

Ганц гаднын компанитай хийсэн гэрээгээ сайжруулчих тергуй гаднын компанийн мэдэлд орчихсон хэдэн Еренхий сайдуудтай тэдэнд ч хариуцлага тооцчих шударга ил тод шуухгуй байхад монгол улс олон уурхайнуудаа цаашид гаднын херенге оруулалт гэж хийгээд ч монголдоо егееж ашгаа егех гэрээ хийгдэнэ гэж итгэлгуй болжээ анхнаасаа анхныхаа ОТ н гэрээг зев голдиролд нь оруулж байж цааш хедлех хэрэгтэй

0  |  0
Top