09:00- 17:00 хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд "тогтвортой санхүүжилт" гэж бий болгосон ба энэ санхүүжилт Монголд эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, хот гэх мэт салбаруудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар чухал мэдээлэл авна уу. "Туушин" зочид буудалд.
10:00 цагт Ургацын улсын комисс ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд хуралдана. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг танилцуулж, ургац хураалтын бэлтгэл ажлын явцын талаар шаардлагатай мэдээлэл өгнө.
Холбоо барих утас: 99020804
11.00 цагт Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна. Монголын Үндэсний музейн нэгдүгээр танхимд болно.
11:00 цагт Дээд боловсролын чанарыг сайжруулах хүрээнд БСШУСЯ, Сингапурын "Тимасек" сантай хамтран хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн ахисан түвшний сургалтад төрийн өмчийн 6 их дээд сургуулийн 50 багш, 30 оюутан хамрагдаж байна. Маргааш БСШУС-ын сайд, Дээд боловсролын бодлогын газрынхантай хамт энэхүү сургалтын үйл явцтай танилцана.
МУИС-ийн Номын сангийн 2 давхарт
Холбоо барих утас: 8811-1046
11:30 цагт Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд зохион байгуулна.
12:00 цагт "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармагийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. "Мишээл экспо"-д болно.
13:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулна. МУИС-ийн төв байрны цуглах талбайд.
16:00 цагт БСШУСЯ-ны 401 тоотод тус үйл ажиллагаа болно. 99304089
19:00 цагт Монголын залуучуудын өдрийн нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү аяны нээлтийн үеэр 15-34 насны залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
12:00- 19:00 цагт Монголын анхны "Урлагийн сэтгэл заслын төв" нээлтээ хийнэ.
Хаана:БЗД, Арслантай гүүр, оюутны хотхон, 21-р сургуулийн баруун хойд талд, 40-р байрны 2 давхарт 5 тоот.
Утас: 99122858, 99034318
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )