Энэтхэг улсын Соёлын харилцааны зөвлөлийн ерөнхий захирал манай улсад айлчилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар энэ оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны Зөвлөлийн Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дас Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дасыг өнөөдөр хүлээн авч уулзав. Талууд Монгол, Энэтхэгийн соёл, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, сүүлийн жилүүдэд хоёр орны соёл, боловсролын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн цаашид харилцаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дас Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам,  МБШТ Гандантэгчинлин хийд, Үндэсний төв номын сан зэрэг соёл, боловсролын холбогдох байгууллагуудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top