Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.08.24/ НЗД, НЗДТГ-ын газар хэлтсийн дарга, дүүрэг, хорооны засаг дарга нар, харьяа агенталгуудын удирдлагатай уулзаж “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ"- ний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв.
Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт НЗДТГ-т хангалтгүй байгаа нь илэрсэн юм. Иймд богино хугацаанд зөрчил дутагдалаа арилгаж, шат шатанд хариуцлага, дэг журмаа чангатгаж, албан хаагчдын ёсзүйг дээшлүүлж ажиллахыг сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарлаж, ард иргэдийнхээ төрд итгэх итгэлийг бэхжүүлж, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилт тавьсан. Зорилтын хүрээнд эдийн засгийг сэргээж, хүнээ хөгжүүлж, төрийг чадавхижуулах гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,2 хувьд хүрч, Монгол Улс өрийн дарамтаас гарч, төсвийн орлого их наядаар давж биелэснээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Сая гаруй хүн амд үйлчилж байгаа нийслэл дэх бүх шатны төрийн албан хаагчид сахилга, хариуцлага дэг журмыг сахиж ажиллаж байгаа эсэхэд цаашид тогтмол үзлэг шалгалтыг явуулах болно. Мөн үүрэг гүйцэтгэгч, гэрээт ажилчид, түр орлон гүйцэтгэгчдийг ТАЗ-тэй хамтран шалгаруулалт явуулж ирэх сарын нэгний дотор жинхэлж, цэгцлэхийг үүрэг болгосон юм. Улмаар энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна" гэв.
Засгийн газрын сахилга хариуцлагыг чангатгах бодлогын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай байрууд болон, НЗДТГ-т цаашид тогтмол үзлэг, шалгалт явуулж байна. Төр өөрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг шалгахаас гадна төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, хүний эрхийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж буй хэрэг гэдгийг хуралд оролцогчдод сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Sain l hiigeerei.Turiin alba ezengvi baigaa shv.
SAYIIN OSLIIN HARIUTSLAGA BOL HAR UHAANAAR HACHIR YUM