Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 26

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Малын үс ноос авахад:

Суудал: Мод

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Од: Суулга

Наран ургах, шингэх: 06.02 - 19.45

Өдрийн өнгө: Аргын тооллын 8 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top