"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдо бөхийн төрөл өчигдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан манай улсын тамирчин М.Уранцэцэг Тайвань улсын бөхийг ялж шигшээд шалгарсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын тамирчин Жүн Бок Ёнд нэмэлт цагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан.
Тэгвэл Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Сунтай барилдаж хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн өчигдөр Д.Амартүвшин, Б.Эрхэмбаяр нар барилдсан ч өрсөлдөгчдөө ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )